sonin.mn

Улаанбаатар хотын Тусгаар тогтнолын талбайд хуучнаар Лениний музейн байранд шинээр нээгдсэн “Үлэг гүрвэлийн төв музей” нь тогтмол цагийн хуваарийн дагуу палеонтологийн сургалтыг хүүхдүүд, оюутан сурагчдад танин мэдэхүйн өргөн мэдээлэл олгож байх юм.

Мөн хүүхэд, залуус, иргэд төдийгүй жуулчин гийчдийн сонирхон үздэг хамгийн эрэлт хэрэгцээтэй музей байхаар ССАЖЯ-наас төлөвлөөд байна. Уг барилгын өмчлөлийн асуудал олон сар шүүхийн хаалгыг татаж маргаан дэгдээсний эцэст төрийн өмчид шилжин В.И.Лениний музейг ССАЖЯ-ны харъяа “Үлэг гүрвэлийн төв музей” болгох шийдвэр гарсан.

Уг музей өнгөрсөн мягмар гарагт нээлтээ хийж, "Т-Батаар ба сор үзмэрүүд" сэдэвт үзэсгэлэнг олон нийтэд толилуулж эхлээд байна. Тус үзэсгэлэнд дэлхий дахинд “Монгол баатар” хэмээн алдаршсан Тарбозавр батаар болон бусад Монголын сор үзмэрүүд болох 15 зулзаган протоцератопс,

Ингениа /нэрний утга: “ингэ”/, Овираптор /нэрний утга: “өндөг хулгайлагч”/, Сайхания /нэрний утга: “сайхан”/ зэрэг сонирхолтой үзмэрүүдээ дэлгэн сонирхуулж байгаа юм. Хоёр үзэгчдэд өдөр үнэ төлбөргүй үзүүлж сонирхуулсан тус үзэсгэлэн өнөөдрөөс том хүн 2000, хүүхэд 500 төгрөгийн тасалбараар үзүүлж эхэлжээ.

Д.Өлзий

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг