sonin.mn

Нийслэлийн Сонгино­хайрхан дvvргийн 62 дугаар сургуулийн багш нар 18-ны 13:00 цагаас эхлэн тодорхойгvй хугацаагаар ажил хаясан.

Тэд дахин томилогдосон Ш.Сарантуяатай хамтарч ажиллахгvй хэмээн эсэргvvлцээ илэрхийлж байгаа аж. Өчигдөр тус сургуульд vvссэн нөхцөл байдлыг сурвалжлахаар очиход Хичээлийн I байранд сурагчид байхгvй ажил хаялт зарласан багш нар сууж байв. Харин II байранд бага ангиудын хичээл хэвийн явагдаж байлаа. Захирал Ш.Сарантуяагийн хэлж буйгаа vдээс өмнө сургуулийн захиргааныхан хуралдаж, II байрны гол хаалгаар багш нар хvvхдvvдийг оруулахгvй байгаа болохоор баруун талын хаалгыг онгойлгож хичээл эхлvvлэхээр болсон тухай хэлсэн юм.

Тус сургууль 3000 сурагч, 163 багш, ажилтантай, сая томилогдсон Ш.Сарантуяа өмнө нь 2010-2013 онд захирлаар ажиллаж байгаад өнгөрсөн оны гуравдугаар сард сонгон шалгаруулалтад орсон ч эхний байр эзлэх хэмжээний оноо авч чадаагvй аж. Тиймээс 62 дугаар сургуулийн захирлаар тvvний өмнөх оноотой А.Батжаргал томилогджээ. Гэвч Ш.Сарантуяа дээрх шийдвэрийг хvлээн зөвшөөрөөгvй бөгөөд шvvхэд хандаж, гурван шатны шvvхээр тvvнийг ажлаас халагдсаныг vндэслэлгvй гэж тогтоосон байна. Тиймээс хуучин захирал Ш.Сарантуяаг захирлын албанд эргvvлэн томилсон нь энэ. Харин багш нарын хувьд нэг хэсэг нь ажил хаялт зарласан байгаа бол тодорхой хэсэг нь хичээлээ vргэлжлvvлэн зааж, нөгөө хэсэг нь дээрх багш нарын алийг дэмжихгvй хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.
Нөгөөдөр уюу бямба гарагт төгсөх ангийн сурагчид ЭЕШ-ын эхний даваагаа давах гэж байгаа энэ эгзэгтэй vед, Хvvхдийн эрхийн тухай хуулийн 7.4-т Томчуудын хэрэгт хvvхдийг оролцуулж болохгvй гээд заачихсан байхад сурган хvмvvжvvлэгчид өөрсдөө ийн эв эеээ олохгvй, сурагчдыг хохироож, хаврын сэрvvнд хичээл орох эсэхийг нь ч шийдэж өгөхгvй байсаар байна.Өчигдөр өглөөний байдлаар ажил хаялт зарласан гэх багш нар нь урд өдрийн vдээш хойш энэ асуудлыг мэдэгдэж, сурагчдад ойлгуулсан учраас хичээл орохгvй хэмээсэн гэж байлаа. Харин хичээлээ заана гэсэн байр суурьтай байгаа багш нар болон захиралын хувьд “Өглөө хичээлдээ ирсэн хvvхдvvдийг багш нар сургуулийн хашааны vvднээс хөөж, буцаасан. Бvр хашааны хаалга бvрт хvн зогсоогоод, харьцгаа, явахгvй бол дараа нь дvнтэй чинь ярьна шvv” хэмээн сvрдvvлж байсан гэж байлаа.


Юутай ч 62 дугаар дунд сургуулийн хувьд ихэнх багш нар нь хичээлээ заахгvй, ажил хаялт зарласан гэдэг шалтгаанаар ёстой л хөл, толгой нь олдохгvй бужигнаантай байлаа. Тvvнчлэн нэг, нэгнийхээ ярьсан хэлснийг эсэргvvцэж, няцаасан байдалтай байсан юм. Бид сурвалжлагаараа хэн нэгнийг зөвтгөх эсвэл буруутгахыг хvсээгvй бөгөөд талуудын байр суурийг өөрсдөөс нь сонссон юм.

Сургуулийн захирал Ш.Сарантуяа: Нэгэнт хамт олон юм чинь харилцан ойлголцож, асуудлыг шийдвэрлэн, зvй тогтлоо олох ёстой байсан



-Тантай хамтарч ажил­лахгvй гэдэг шалтгаанаар энэ сургуулийн хамт олон ажил хаялт зарлачихаад байна. Асуудлуудыг нь танд мэдэгдсэн байх. Та эдгээрийг хэрхэн зохицуулах вэ?

-Би энэ сургуульд ирж ажиллаад гурван жил гаруй болсон. Сонгон шалгаруулалт зарласны эцэст ажлаасаа халагдаад яг нэг жилийн дараа буцаад ирж байна. Өнгөрсөн баасан гарагт ажилдаа орсон. Сонгон шалгаруулалтын дvнг эсэргvvцсэн гомдол гаргасан бөгөөд гурван шатны шvvхийн шийдвэр ч тvvнийг баталсан. Тиймээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар томилогдон ажиллаж байна. Ардчилсан төр, засагтай, хуультай Монгол Улсад шударга зvйл ялдаг юм байна гэдгийг өөрийнхөө биеэр нотолж чадсан. Ажилдаа орчихоод байгаа маань сайхан байна. Гэхдээ нөхцөл байдлын хувьд vнэхээрийн хvнд угтсан. Хамт олноо харахад харамсалтай байна. Эд нар маань гурван хэсэгт хуваагдчихсан. Нэг хэсэг нь дарамт, шахалт vзvvлдэг гэх зэргээр доромжилж, намайг эсэргvvцэж байгаа. Нөгөө хэсэг нь таныг дэмжиж байна, ажил хаяхгvй гэдэг. Дараагийнх Батжаргал захирал та хоёрын хэнийг ч дэмжээгvй гэсэн байр сууриа хэлдэг. Хvнийг ямар ч асуудлаар, яаж ч гутаан доромжилж, нэр төрийг нь сэвтvvлж болно. Гэхдээ эцсийн дvндээ шударга ёс ялна гэдгийг хэлмээр байна.

-Яг хэдэн багш ажил хаялтад оролцож байгаа юм бэ?

-Бvх ажилчдын 30 хувь нь оролцож байгаа. Өнөө өглөө /өчигдөр өглөө/ анх 25 багш ажил хаяж байна гээд суусан. Одоо vдээс хойш харж байхад 40 гаруй хvн болчихоод байгаа байх. Сургуулийн төв хаалгаар орж ирсэн багш нарыг “хамт олонтойгоо хамт бай” гэдэг шахалт, шахаагаар шаардсаар байгаад 40-өөд хvн болох шиг боллоо.

-Мэдээж хамт олон нь эсэр­гvvцээд байхаар ажил хийхэд хvндрэлтэй байгаа байх. Гэхдээ том­чууд тэр дун­даа багш, сурган хvмvvжvvлэгч­­дийн маргаанаас болоод хvvхдvvд хохирч байгаа юм биш vv?

-Тэгэлгvй яах вэ. Хvvхдийг хохироомооргvй байна. Би бvх шийдвэр хуулийн дагуу гарна гэж найдаж байгаа.

-Ямар шийдвэрийг хэлээд байна вэ?

-Би бол шйидвэр гаргах тvвшний хvн биш. Гэхдээ хичээл, сургуулийн ажлыг хэвийн явуулахад өөрийнхөө хэмжээнд ажиллах болно.

-Дотоод­­доо асууд­лаа шийд­вэр­лэхийн тулд ямар нэгэн арга хэмжээ авсан уу?

-Баасан гарагт томилогдоод даваа гарагт нь багш нартайгаа уулзсан. Ингэхдээ тэдний байр суурийг сонссон. Vнэхээр бvх багш эсэргvvцэж байгаа бол би ч больчихъё гэдэг утгаараа шvv дээ. Ингэхэд 70 гаруй хvн нь ажил хаялтад оролцохгvй гэсэн. Бас хэнийг нь ч дэмжихгvй хэсэг бий. Нэгэнт томилогдоод ирсэн учраас асуудлыг нааштайгаар шийдэхийн тулд Хvvхдийн эрхийн тухай хуулийн 7.4 дэх заалтыг танилцуулж, бид хvvхэд хохироох ёсгvй. Хичээлээ хэвийн явуулъя гэдэг асуудлыг хэлсэн. Бид нэгэнт л хамт олон юм чинь харилцан ойлголцож, асуудлыг шийдвэрлэн, зvй тогтлоо олох ёстой байсан. Би өчигдөр хамтын хэлцэл хийе гэдэг саналаа хэлсэн ч тэдний хувьд хамтын хэлэлцээ хийхгvй гэж байгаа. Тэгвэл хамт олонтойгоо санал бодлоо хуваалцъя гэхээр бас vгvй гээд байдаг. Тэгэхээр би ямар арга хэмжээ авах болж байна вэ.

-Ажил хаялт зарласан, зарлаагvй гэдэг эсрэг тэсрэг байр суурьтай багш нарын дунд хvvхэд гэр сур­­гуулийнхаа хооронд явж байгаад гэмт хэрэгт хол­­богдох эсвэл золиос болж хохирсон тохиолдолд хэн хариуцах вэ?

-Миний хувьд vнэхээр харамсалтай байна. Тиймээс удирдлагууд ярилцаж байгаад хичээл оруулах нөхцөл байдлыг судалж, шаардлагатай арга хэмжээг авч байна. Ажил хаяж буй хvмvvст энэ тохиолдолд хvvхэд хохирвол зохион байгуулагч та нөхөд хариуцлага хvлээн шvv гэдэг албан шаардлага хvргvvлсэн.

-Таныг ёс зvйн хувьд тэнцэхгvй, хамт олныг хагалан бутаргагч гэдэг асуудлыг багш нар чинь тавиад байна. Та vнэхээр миний хvн мөн биш гэсэн байдлаар харилцдаг хэрэг vv?

-Би боловс­­ролын байгуул­лагад 25 жил ажиллахдаа шагналыг дороос нь дээш нь авч ирсэн. Арга хэмжээ авахуулж, шийтгvvлж байсангvй. Vнэхээр ёс зvйн доголдолтой байсан бол би өдий хvртэл явахгvй. Магадгvй би удирдлагын хувьд янз бvрийн алдаа дутагдал гаргасан байх магадлал бий. Vvн дээр бол хамт олноосоо уучлалт хvсч байгаа.

-Нийслэлийн боловс­ролын газартай холбогдсон уу. Ямар арга хэмжээ авна гэсэн бэ?

-Удирдлагууддаа байнга мэдээлэл өгч байгаа. Тодорхой хэмжээгээр хамтарч ажиллана.

Vйлдвэрчний хорооны дарга Д.Болормаа: Бид ажил хаялтыг ганц өдөр ярилцаад шийдчихсэн юм биш



-Сургуулийн багш, удир­длагын vл ойлголцлоос болоод хvvхдvvд хичээлдээ орж чадахгvй хохирч байна. Vvнээс илvvгээр гэмт хэргийн золиос болвол хариуцлагыг та бvхэнтэй, ажил хаясан багш нартай тооцох нь гэж ойлголоо?

-Бид 18-ны 13:00 цагаас ажил хаялт зарлахдаа бvх багш нарт хvvхэд хvлээлгэж өгөх хvснэгт бvхий цаас өгсөн. Тvvн дээр гэр бvлийнхэн нь гарын vсэг зураад хvvхдээ хvлээгээд авчихсан байгаа. Ажил хаяхгvй гэсэн багш нар бол хичээлээ орно гээд хvvхдvvдээ эцэг эхэд нь хvлээлгэж өгөөгvй. Тэгсэн хэрнээ өөрийн ангийн сурагчдынхаа эцэг, эхийг бидэн рvv турхирч байна. Бид хvvхдvvдээ хvлээлгээд өгчихсөн учраас хичээл хоцрогдоно гэдэгт л санаа зовж байна.
ЭЕШ дөхчихсөн байна. Ирэх долоо хоногт дvнгээ гаргаад, улирлын амралт эхлэх гэж байна гэх зэргээр санаа зовних зvйл олон бий. Тиймээс зохих шатны эрх мэдэл бvхий байгууллага, албан тушаалтан нь манай сургуульд vvссэн нөхцөл байдлыг хvvхэд хохироолгvйгээр яаралтай шийдэж өгөөч гэж хvсч байна.

-Өмнө нь бvтэн гурван жил ажилласан захиралтайгаа одоо хамтарч ажиллаж чадахгvй гээд байгаа юм бэ?

-Бид ч гэсэн эрхээ хамгаалж байна. Vйлдвэрчний эвлэл гэдэг эвлэлдэн нэгдээд, эрхээ хамгаалах байгууллага. Ийм л зорилгоор нэгдсэн. Энэ Сарантуяа гэдэг хvнтэй хамтарч ажиллах ямар ч боломжгvй. Тэр хvн гурван жил ажилласан арга барил нь ийм эсэргvvцэлтэй тулгарахаас аргагvй болгочихсон. Өөрөө шvvхийн шийдвэр гаргуулж, энэ сарын 13-нд ажилдаа ороод, даваа гарагаас нь л ажилчдаа дарамтлах vйл яц нь эхэлсэн.

-Яаж дарамталдаг гэсэн vг вэ?

-Бид “танд шаардлага өгсөн учраас хамт олны хурал хийх шаардлагагvй” гэж хэлсэн. Гэтэл хамт олны хурал хийлгэсэн. Ажилчидтай ганцаарчилж уулзаж болохгvй шvv гэдэг анхааруулгыг Нийслэлийн боловсролын газар болон хамт олны зvгээс ч өгсөн. Гэтэл энэ хvн залуу багш нарыг дуудаад “Би чамайг ажилд авсан учраас чи намайг гудамжинд гаргахгvй юм байгаа биз дээ.

Бvгдээрээ хамтарч ажиллая” гэдэг санал тавьсан байгаа юм. Өнөө өглөө /өчигдөр/ бид ажил хаялт зарласан гэдэг утгаараа ирсэн. Гэтэл энэ хvн зарим багш нартай зохион байгуулалтад ороод өчигдөр /уржигдар/ орой хvvхдvvд рvv шөнийн цагаар “маргааш өглөө хичээл орно” гэж утсаар ярьсан байна. Тиймээс өглөө сургуулийн гадаа гурвалжин, дөрвөлжин маргаан болсон. Энэ хvн хамт олныг ингэж л хагаралдуулж удирддаг.

-Гэхдээ багш нарын ихэнх нь энэ vйл ажиллагаанд оролцохгvй гэсэн юм биш vv?

-Багш нар 2-3 хэсэг болчихсон нь энэ хvн манай сургуульд гурван жил ажилласны vр дvн. 100-гаад хvн эсэргvvцлээ илэрхийлээд сууж байхад 10 гаруйхан хvн нөгөө сургууль дотор байгаад байдаг. Зарим хvн энэ асуудлыг улстөржvvллээ гээд байгаа. Vнэндээ бидэнд тэр улстөр нь падлий ч vгvй. Тэр хvн ийм арга барилтай гэдгээ л харуулаад байгаа юм.

-Ш.Сарантуяа захирлын vзvvлж буй бичгээр бол 70 гаруй хvн ажил хаяхгvй гээд гарын vсгээ зурчихсан байна лээ. Цөөхөн хvн л энэ vйл ажиллагааг зохион байгуулж бусдыгаа турхираад байгаа юм биш vv?

-Энэ хvн тийм л худалч хvн учраас бид эсэргvvцэж байна. Багш нар ажил хаясан ч сургууль дээр байх ёстой. Тиймээс цаг тутамд бvртгэл хийж гарын vсэг зуруулж байна. Өнөөдрийн /өчигдрийн/ 12:00 цагийн байдлаар гэхэд 110 хvн гарын зурчихсан байгаа /бичгээ vзvvлэв/.

Бид ажил хаялтыг ганц өдөр ярилцаад шийдчихсэн юм биш. Энэ хvн “шvvхийн шийдвэр гарчихсан. Би буцаад ажилдаа орлоо” гэдэг асуудлыг нэлээд өмнөөс тавьж эхэлсэн. Өөрөөр хэлбэл бидэнд бусад багшаар дамжуулж дуулгаад байсан. Тиймээс бид “за энэ хvн буцаад ирэх юм бол өмнөх дарамт, шахалт дахиад vvсэх нь” гэдэг утгаараа дээд удирдлагууддаа энэ хvнтэй хамтарч ажиллаж чадахгvй гэдэг саналаа бичгээр хvргvvлсэн. Хэвлэлийн бага хурал хийж, ажлын байрандаа тайван суулт ч хийсэн. Эцэст нь гуравдугаар сарын 6-ны өдөр ажил хаялт зарласан. Ингэсний эцэст Нийслэлийн боловсролын газраас томилогдсон ажлын хэсгийнхэн ирээд “шvvхийн шийдвэрийг биелvvлэх ёстой” гээд зөвшилд хvрэхийг санал болгосон. Гэхдээ энэ хvний хувьд “намайг бод, надтай хамтар” гэх зэргээр дарамтлаад эхлэхээр багш нар шахалтад ороод бидэнд гомдол мэдvvлж эхэлсэн. Тэгэхээр бид нэг багш ч байсан тvvний эрхийг хамгаалахын тулд ажиллах ёстой шvv дээ.

-Гэхдээ та бvхэн өглөө хичээлдээ ирсэн хvvх­­дvvдийг сур­­гуул­­ийн хашаа­­гаар ч оруулахгvй хөө­­гөөд буцаасан байна. Ажил хаялтад оролцохгvй гэсэн багш нарт шахалт vзvvлж байна гэсэн. Энэ ямар учиртай юм бэ?

-Бид өмнөх өдрөөс нь эхэлж ажил хаясан учраас хvvхдvvд мэдээгvй гэдэг нь худлаа. Хууль, журмынхаа дагуу бид сургууль руу оруулахгvй байх эрхтэй. Ажил хаялтад оролцогчид тvр ажиллахгvй байх зорилгоор ажилчдын төлөөлөл аж ахуйн нэгжийн байрыг тvр хааж болно гэсэн заалт бий. Багш нарыг дарамталсан зvйл ч байхгvй. Ажил хаялтад оролцоогvй багш нарын хувьд Сарантуяагийн дарамтад орсон, тvvний ах дvv, танилууд, өөрийнх нь ажилд авсан хvмvvс байдаг. Тэд өөрсдөө л биднээс ялгарч яваа. Тэдэнд “биднийг дэмжихгvй байж болно. Ажлын байрандаа байж болно. Хvvхдvvдээ явуулаад өөрсдөө ангидаа орж болно” гэсэн. Тэгэхэд тэд нар “ажил хаялтыг дэмжихгvй, хичээлээ орно” гэдэг байр сууриа илэрхилйж, сурагчдыг дуудаж ирvvлээд, эцэг, эхчvvдийг турхирч байна. Эцэг, эхчvvдэд хоёр захирлын хоорондын асуудал явагдаж байгаа мэтээр ойлгуулаад байгаа. Энэ чинь багш нар ёсзvйгvй Сарантуяа гэдэг хvнтэй хамтарч ажиллахгvй гэдэг асуудлыг л тавиад байгаа юм шvv дээ.

Энэ хvн өнөөдөр vнэхээр манай сургуульд ажиллах сонирхолтой эсэх нь эргэлзээтэй. Яагаад гэвэл бид хоёр жил шифийн харилцаатай явж ирсэн Солонгосын сургуулийн хамт олныг өнгөрсөн жил өөрөө ажиллаагvй байх хугацаандаа Сvхбаатар аймгийн сургуультай холбож өгөөд орж ирэх хөрөнгө оруулалтыг тийш нь татчихсан байсан. Тэр хvмvvс нь өмнө нь хоёр жил энэ сургуульд хөрөнгө оруулалт хийгээд хамтарчихсан байсан шvv дээ. Тэгэхэд өөрөө байхгvй юм чинь гэсэн байр суурьнаас хандаж болохгvй биз дээ.

Бид ийн хоёр талын байр суурийг сонссоны дараа ажил хаялтад оролцоогvй гэх багш нартай уулзахаар хичээлийн II байранд очсон юм. Тэнд мөн л сургуулийн хонгилд 10 орчим багш сууж байлаа. Тэдэнтэй уулзахад ажил хаялтад оролцсон багш нарыг дээр ярьсан асуудлуудыг бvгдийг няцаасан төдийгvй харин ч биднийг шахалтад оруулж байна, бид Сарантуяа багштай хувийн ямар нэгэн харилцаагvй гэдгээ илэрхийлж байсан юм.
Тvvнчлэн биднийг очсон байх vед хэд хэдэн эцэг, эх сургуулийн захиралтай уулзаж багш, ажилчид болон сургуулийн удирдлагуудад бухим­­длаа илэр­­хийлсэн. Том­­чуудын асуудлаас болж хvvхэд хохирч байгаа учраас асуудлаа яарлатай шийдвэрлэхийг санал болгож байсан юм.

Мөн энэ асуудлын талаар Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, орлогч дарга Р.Тvвшинбат нараас тодруулахаар утас цохьсон. Гэвч Ц.Отгонбагана даргын утас холбогдохгvй, Р.Тvвшинбат нь утсаа авахгvй байсан юм.

Ямар­­тай ч боловсролын бай­­гуул­­лагад ажил­­ладаг хvvх­­дvvдэд vлгэр дуурайлал болох ёстой багш нар өнөөдөр хоорон­­доо учраа олол­­цож чадахгvй сурагчдынхаа эрхийг ноц­­тойгоор зөрчиж байгаа нь илэрхий байна. Асууд­­лыг ингэж эцсийн шатанд хvртэл нь хурцатгахаас өмнө шийдвэрлээгvйн горыг хvvхдvvд амсах ёсгvй баймаар. Энэхvv асуудлыг яаралтай шийдвэрлэхгvй бол тус сургуулийн сурагчдын эрх хэдий болтол зөрчигдөх нь тодорхойгүй хэвээр vлдлээ.

Эх сурвалж: