sonin.mn
 Тавантолгойн ордыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын  гэрээг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, Монгол улсын сайд М.Энхсайхан өөрийн байр сууриа  "Үндэсний шуудан" сонинд ярилцлага өгөх үеэрээ илэрхийлжээ.
 
Тэрбээр : "Засгийн газар ТТ төслийг УИХ-д өргөн бариад 60 гаруй хоноод татан авч байна. Уул нь УИХ дээр хоёр долоо хоногт авч хэлэлцэнэ гэж анх татан авч билээ. УИХ дээр Ажлын хэсэг байгуулагдсан боловч алга дарам албан дүгнэлт ч гарсангүй. Дарга нар нь зөвхөн ганц, хоёр хэвлэлийн бага хурал хийснээс цаашгүй.  Засгийн газар төслөө татан авснаар УИХ-ын ажлын хэсэг "ажилгүй" боллоо. Тэдэнд төрийн биш улс төрийн л ажил үлдсэн. Татан авсан төслийнхөө оронд Засгийн газар УИХ-ын удирдлага дээр намуудын дарга нар хоорондоо "тохирсон" гэх тайлбартай, УИХ-ын тогтоолын шинэ төсөл өргөн барихаар болов. Ингэлээ гээд төсөл хэрэгжих магадлал УИХ-аас хамаарсан хэвээр байгаа. Яахав үзээд алдаг гэж л бодож байна.Засгийн газар өмнө барьсан төслөө татахаас гадна УИХ-ын шийдвэрийн шинэ төсөл өргөн барихаар болж байгаа. Үндсэн санаа нь Тавантолгойд байгаа нийт наймаан лицензийн талбайг хамруулсан бодлогын чиглэл тогтоосон, бүх чиглэлд төмөр зам барихдаа 51 хувийг нь “Монгол төмөр зам” компани эзэмшиж байх утгатай. Түүнийгээ УИХ-ын даргын зөвлөл дээр намуудын дарга нартай тохирсон хувилбар гэж байгаа. С.Баярцогт, Р.Жигжид сайд тохиролцсон гэсэн. Надтай бол нэг ч уулзаагүй. Ажил нь явж байвал би хошуу дүрээд яахав гэж бодож байна. Өөдрөгөөр төсөөлье гэхэд энэ жил өнгөрсөн хорвоо болсон. Нар буцлаа, барилгын ажил дууссан. “Эрдэнэс ТТ” компанийн өр дундрахгүй. Үр дүнд нь улс маань өрөө даахгүй хямрах байх  даа” гэсэн байна.