sonin.mn
Сомалиа буюу африкийн эвэр гэж нэрлэгддэг БНСомалиа улс нь баруун талаараа Етиоптой, зүүнээ адений булан, энэтхэгийн далайгаар усаар хиллэдэг, англи, италийн колончилолд XIX зуунд ээлж дараалан өртөж 1960-иад оноос тусгаар тогтнолоо арьс өнгөөр ялгаварлагч, имперлист цагаан арьстануудтай цуст тэмцэл хийн авч чадсан орон билээ. 
 
Харин Али хүүгийн амьдралын замнал Сомалиагаас эхэлж өмнөд африк руу дүрвэн гарсанаар эхлэх бөгөөд ард үлдсэн ар гэр, ахан дүүс нь дайны хөлд нэрвэгдэн шашин хоорондын мөргөлдөөнд нилээдгүй өртжээ. Тэрээр зөвхөн ганцаараа амьд үлдэхийн тулд бус удам угсаагаа цаашлаад өөрийн тосгоны хэлмэгдсэн зон олныг зовлон бэрхшээлээс ангижруулж хоол хүнсний дутагдалаас гарган эрүүл мэнд, боловсрол, энх тайван амар амгалан амьдралыг ихэд хүсэмжилж байв.
 
Тэрээр үүнийгээ үүнийгээ миний мөрөөдөл гэхээсээ амьд яваагийн учир утга хэмээн надад хэлсэн удаатай. Али өмнөд африкт ажил хийж, хүнд даацын машин бариж жаал жуул мөнгө олсон ч ар гэр, тосгоныхондоо яахаан хүрэх билээ. Америк явахаар шийдлээ. Мэдээж тэрээр ядуу орны иргэн учраас виз авахад бэрх, шууд л Бразил руу хэсэг нөхдийн хамт усан онгоцонд нуугдан барин латин америкийн өмнөт хэсэгт ирлээ.
 
Тэндээсээ олон улсын хилээр зуучлагч нараар дамжуулан явсаар Колумба хүрэв. Цааш аялалаа үргэлжлүүлэх мөнгө ч үлдсэнгүй, түнэр ширэнгэн дундуур нутгийн уугуулуудаар замчлуулан их мөрний эрэгт туллаа. Завинд 10 гаран хүн суусан ч оройхон мөрөн цалгилан хөвөлзөж хүчтэй салхинд завь хөмөрч орхих нь тэр. Хүмүүс усанд үйж эхэллээ. 
 
Али мань багаас далайн эрэгт ойр өссөний хэрэг гарч бас бус хэдэн хүмүүсийг аврахыг хичээсэн ч ердөө 4 нь амьд үлджээ. Завины зарим хэсээг эвдэрч Али болон амьд үлдэгсэд үлдсэн хэсгүүдийг ашиглан урсгал сөрөхийг хичээсэн ч тамир нь дуусчээ. Гэтэл нэгэн нөхөр нь Алид "би явлаа, чи явдаа хэмээн" хэлэх нь тэр. Али тэр үхэх гэж байгааг зөнгөөрөө мэдрэн " үгүй, тэгэж хэрэггүй, хамтдаа, америкт очино" гэтэл "нөгөө хүн "чи мэдэх үү, миний дүү бидэнтэй хамт байсан, одоо тэр үхчихсэн, би ч бас үхэхийг хүсч байна" хэмээн гараа тавив.
Үлдсэн гурав буюу Али болон бусад нөхөд нь шөнөжингөө завины үлдэгдэлээс зуурсаар бага ч атугай газар авав.
 
Алигийн бие гэнэт юу ч мэдрэхээ байхад тэрээр өөрийгөө үхлээ гэж бодсон гэдэг. Харин энэ үеэр нутгийн загасчид үүрээр тороо хаяхаар мөрний эрэг дээр ярилцах нь холоос сонстов. Алигийн эцсийн хүчээр орилов. Ийнхүү тэр болон түүний нөхөд амь аврагдаж Панамаар дамжин Мексик тэгээд Америкт ирж цагаачлалын албанд үнэнээ хэлж эрх чөлөөг олов.
 
Али мань маш хүнлиг энэрэнгүй, авъяаслаг, гялалзсан хар нүд нь африкийн цог жавхаа гэлтэй. Түүнтэй би нэг газар хамт ажиллаж, холын замд нэгэн эхийн хоёр хүү мэт зовлон жаргалаа хуваалцаж америк мөрөөдөлд баясан явсан минь саяхан. Алигийн хамгийн сайхан чанар бол тэр эдийн шуналгүй, харин оюун ухаанаа тэлэхийн төлөө ихэд хичээгч нэгэн. Бид хоёр хааяа ШУ, хааяа, соёл иргэншлийн тухай бас надад Сомали, Араб хэл заана. Би түүнд МУСГЗ. Шарав гуайн "Аав, ээж хоёр минь" дууг зааж өгнө. Сурна шүү. Мундаг хүн.
 
Монгол залуус мань энх цагийн Монгол улсад амьдарч яваадаа талархах хэрэгтэй. Ардчилал гэдэг амьдралын төлөөх тэмцэл юм. Тиймээс л би жинхэнэ эх оронч Али хүүгийн замналыг сургамж болгон бичлээ. Хүний сайнтай нөхөрлөх нь дээдийн заяа гэлтэй. Зоригт Алигийн адил хүний газар хүсэл мөрөөдлийнхөө төлөө, эх орныхоо төлөө сурч, ажиллаж, амьдарч яваа иргэддээ төр "Иргэн" төвтэй бодлогоо боловсруулж, хуульчилан баталгаажуулж, бие даасан төрийн захиргааны институцыг байгуулах нэн шаардлагатай.
 
Хилийн чанад дахь Монголчууд мань албан бус тоогоор 200 гаран мянгад хүрсэн. Тэдний эх ороныхоо төлөө зовних сэтгэл, цохилох зүрхийг төр засаг бодитойгоор дэмжих цаг нэгэнт иржээ. Өөрөөр хэлбэл ганц Сомали хүү төрсөн тосгоноо аварсан шиг харьд суугаа олон мянган Монголчууд Монголоо мандуулах нь баттай.
 
Д.Хишигдэлгэр