sonin.mn
Ийм нэрийг хэнд өгдөг юм билээ гэж бодлоо. Уг нь монголоороо бодох юм бол тун энгийн нэр л дээ. Доншуучлагч гэдэгтэй утга нь бараг нэг юм. Манай нутагт Хэлтгий гэдэг хэл ам сүрхийтэй, бас ч юм юмтай гэхээр хүн байдаг байлаа. Юм юмтай гэдэг нь найр наадам таарвал наргихаас буцахгүй бас яггүй сайн дуулчихна. 
 
Айлууд айраг   хөхүүртээ багтахаа болих нь. Жаахан шуугихаас гэхээрээ л Хэлтгий гуайг дуудна. Тэр гуай бор морио ташуурдан ташуурдан яарч ирэх. Энэ хүний хамгийн сонин нь айл хэсэх. Дөхөмийн хэдэн айлыг өдрийн хугаст л хэсчихнэ. Гэхдээ түүнийг Муу хэлэх хүн олддоггүй. Гагцхүү хэсүүлч нэр нь хэлтгий нэрнээс илүү болчихсон байдагсан. Түүний адил хэсэмхийчүүд цөөнгүй. Гашуун нясууныг хайсан нэгэн айл хэсч аяга тагш юм горьдох.
 
Зарим нь элдэв хов жив сонсох гэж айлын хаалга онголзуулах. Олондоо олон. Тэгвэл өнөө үед улс төрд хэсүүлчид олширчээ. Нам хэмээх “айл”-уудын босго амрахаа байв. Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд духан дээрээ улстөрч гэсэн үг наах шахсан нөхдүүд хоглөлцоөдл хэсэхболлоо. М.Энхсайханы намаас Ардчилсан намд орлоо л гэх.
 
 ИЗНН-аас мөн тэдэнтэй хэдэн хүн зам нийллээ л гэнэ. МАН- аас МАХН-д, МАХН-аас МАН-д урвалаа л гэнэ. Ер н ь юу болоод байна гэмээр. Уг нь нам гэдэг чинь үзэл бодол, итгэл үнэмшлээрээ нэгдсэн бүл хүмүүсийн нэгдэл гэдэг. Гэтэл өнөө үед намыг зүгээр л сандал суудал сэлгэн суух, албан тушаалын төлөөх нэр төдий газар гэж ойлгох болсон шиг байна. Хэсүүлчдийн үлгэрлэгчид УИХ- ынхнаас эхтэй гэж болно. Өнгөрсөн сонгуулийн дараах нь даа. Д.Арвин гэдэг гишүүн УИХ-ын танхимийн баруунаас зүүн рүү нь суудал сэлгэчихсэн байсан. Тэгсэн өглөө нь МАН-ын гишүүн байсан хүн орой нь АН-ынх болсон тэр түүх хуучин биш.
 
 Дараа нь Д.Батцогт гэдэг нөхөр Д.Арвингийн хойноос “үсэрсэн”. Тэгвэл өчигдөр, өнөөдөр нам хэсэгчид тоолох янзгүй олширчээ. Хашир улстөрч гэгдэж байсан Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАН-д урвав. Үүнийгээ төрөлх намдаа очлоо гэж цайруулахыг оролдсон. Урьд нь МАХН бол миний төрөлх нам гээд л сүйд амьтад байсан даа. Тэдний хойноос тав, арваараа намаас нам руу хэсүүлчид явсаар, очсоор. ИЗНН сонгуульд бие дааж орох боломжгүй болохтой зэрэгцээд энэ намын нэг дарга С.Дэмбэрэл нь Ч.Базар, Р.Булгамаа гээд хэд хэдэн хүн дагуулаад АН -д элсж батлахаа авлаа.
 
Урьд МҮАН-аас УИХ- ын гишүүн М.Сономпил, Н.Батцэрэг нар мөн намын ам тоонд орлоо л гэсэн. Тиймээ хэсүүлчид нам дамжин гүйсээр л. Юуны учир ингэв гэхээр ердөө ганцхан шалтгаан байна. Нам хэсэхийн учир нь суудал сандал, албан тушаалын бялуу хүртэх. Ийм юмны төлөө хамгаа мартаж өөрийгөө золиослож байна. Зарим нөхөд сонгуульд нэр дэвшихийн төлөө эхнэр, Хүүхдээ ч худалдахаас буцахгүй нээ дээ. Тэдэнд өөрийн гэсэн үзэл бодол, чиг баримжаа гэж байхгүй ёстой л морь унасан толгойгүй хүн гээч болжээ. 
 
Намууд ч гэсэн дээ гэнэтхэн танай намд элсье гээд хадаг бариад ирсэн болгоныг ай хөөрхий гээд л өөдөөс нь батлахаа бариад гүйж байдаг. Хачин ч юм. Хэсүүлчдийг зочин гэж эндүүрдэг нь намынх нь нэр хүндэд ч муугаар тусдаг байх. Харин тийм явцуу хувийн эрх ашиг горлогчдыг гишүүнээ болгож байснаас гишүүн биш дэмжигчлээр эгнээгээ тэлж байх нь аль ч намд ашигтай байх ч юм билүү. Хэсүүлч нөхөд очсон нам нь сонгуульд ялаагүй нөхцөлд дахиад л урваад явчих биз. Монголчууд угийн хүн хүнээсээ урвахыг үзэн яддаг шүү дээ. Одоо л тий.м биш болж.
 
 
Д.Бичээчхүү
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин