Улаанбаатар /МОНЦАМЭ/. Канад Улсын дэмжлэгтэйгээр Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (БНОУХ)-гээс 2016 оны сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд иргэд хэрхэн хандаж байгаа талаар тандалт судалгаа явуулснаа өнөөдөр танилцуулав.
Сүүлийн 25 жилийн турш Канад улс Монголын ардчиллын үнэт зүйлсийг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж ирсэн гэдгийг тус улсын Элчин сайд Эд Жейгэр онцлов. Тэрбээр, Монгол Улсын бүх иргэн ардчиллаа хөгжүүлэхийн төлөө ажилладаг байгаасай гэж хүсдэг. 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө бид эмэгтэй улс төрчдийг агуулга сайтай, мэдрэмжтэй мөрийн хөтөлбөр боловсруулах чиглэлд дэмжлэг үзүүлсэн. Канад улс жендерийн тэгш байдалд ихээхэн анхаардаг. Манай улсын парламентын танхимын 26 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Нийт 380 гишүүнээс 88 нь эмэгтэй гэсэн үг. Хэдийгээр бид 30 хувь болгох зорилтод хүрээгүй байгаач бага багаас дөхсөөр байгаа. Монгол Улсад ч эмэгтэй гишүүдийн тоо өсч байгаад баяртай байна. Энэ бүхний үр дүнд монголчууд төр засагтаа хэр их итгэл хүлээлгэж байгааг тодорхойлох зорилгоор энэхүү судалгааг явуулсан” гэлээ.
2016 оны гуравдугаар сараас хойш гурав дахь удаагаа явуулсан энэхүү судалгаанд 21 аймаг, есөн дүүргээс 5000 иргэнийг хамруулжээ. Судалгааны дүнгээс үзэхэд монголчууд шинээр байгуулагдсан Засгийн газартаа үзүүлэх итгэл буурч байна хэмээн БНОУХ-ийн захирал Ашлей Вейлэн хэллээ.
Тухайлбал, Монгол Улсын хөгжил зөв чиглэл рүү явж байна уу гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 54 хувь нь буруу чиглэлд явж байна хэмээн хариулсан байна. Энэ нь 2016 оны наймдугаар сард хийсэн судалгаанаас 10 хувь өссөн үзүүлэлт бөгөөд оролцогчдын дийлэнх нь “эдийн засгийн бодлого буруу байна” гэсэн тайлбар өгсөн хэмээв.
Тэрбээр, “Судалгаанд оролцогчид авлигалыг Монголын өмнө тулгамдсан гол асуудлаар нэрлэсэн бөгөөд зөвхөн төрийн гэлтгүй хувийн хэвшилд ч дэлгэрч байгааг онцолсон. Мөн Монгол Улсын агаарын бохирдол, гадаад өрөнд хамгийн их санаа зовж байгааг судалгаанаас харж болох юм. Иргэдийн зүгээс улс төрийн хүчнүүд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэдэгтэй санал нийлж байгаагаа илэрхийлсэн байна. “Засгийн газарт зөвлөмж хүргүүлбэл та ямар зөвлөгөө хүргүүлэх вэ” гэсэн асуултад олонх нь Монгол орныхоо эрх ашгийг чухалчлан ажиллахыг захьсан байна” гэлээ.
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Монгол улс авлигалаар л хөдөлж байгаа.
Яг үнэн хэлж Монгол төрийн тэргүүн гэж байгаа Элбэгдорж Авлигийн хэргээр ял шийтгүүлсэн казино Баттулгад аж үйлдвэрийн гавьяат, Яринпилд гавьяат хуульч , Энхбаатарт генрал цол олгож Авлигийн хууль зөрчсөн гэж Цагдаагаас халагдсан Сүхбаатар аймгийн Цагдаагийн даргыг төрийн одонгоор шагнаж Авлигийн хууль зөрчин Цагдаагаас халагдсан залууг Хууль зүйн сайд нь хууль зүйн тэргүүний ажилтан болгож Хууль сахиулах Цагдаа нь Баянгол дүүргтйн цагдаагийн хоёр дугаар хэлтсийн дарга болгон хурандаа цолоор шагнаж Авлигийг хөхүүлэг дэмждэг төрийн тэргүүн, хууль зүйн сайд, хууль сахиулах цагдаагийн даргатай байхад үүнээс өөр үнэлгээ гарах боломж байхгүй. Энэ авлигч нартай хатуу хариуцлага тооцох ёстой Авлигийн хууль зөрчөөд өнгөрсөн гэж орхиж бодохгүй заавал хариуцлаг хүлээлгэж төрд ойртож төрийн ажил хийх эрхийг 15-20 жилээр хасч үндэслэлгүй хөрөнгжсөн хөрөнгийг хурааж улсын орлого болго бэлгэнд өгсөн авеан нэр зүүж авлигаар авсан хөрөнгөө нууж авч үлдэнэ улсад хөдөлмөр хийж авсанаас бусад хөрөнгө бол Авлигд авсан хөрөнгө нь тодорхой гаоал үүсэл нь хөдөлмөрийн бус аргаар би болсон хөрөнгө бол Авлигийн өгцөөгд өгсөн бэлэг гэртэй Авлиг байгаа учир хураан авч улсын хөрөнгө болго
Элбэгдоржоос Авлигиййн аэрэшт ял шийтгүүлсэн Яринпилд гавьят хуульч. Баттулгад гавъят ажилтан Энхбаатарт генрал цол Авлигийн хууль зөрчсөн гэж Цагдаагаас халагдсан Сүхбаатар аймгийн Цагдаагийн дарга байсан залууг төрийн одонгоор шагнасан уу, хууль зүйн сайд Авлигийн хууль зөрчсөн гэж халагдсан Баянгол дүүргийн Цагдаагийн хоер дугаар хэлтсийн дарга залууг хууль зүйн тэргүүхий ажилтан болгож шагнасан уу, Авлигийн хууль зөрчиж цагдаагаас халагдсан залууг дарга болгон хурандаа цолоор шагнасан уу гэж асуугаарай Төрийн тэргүүн, хууль зүйн яам, хууль сахиулах Цагдаа хууль сахиблж байгаа нь энүү гэж асуу хууль сахигдаж хэрэгжиж байна гэх үү хуулийг завхарууож байна гэхүү үүнийг хэвлэл мэдээлэлийн байгууллага судалж сурвалжилж хүргэх цаг болсон
Авлигалаа улам сайн шат шатандаа өгцгөөж Монгол улсаа хөгжүүлье.Өөр гарц үнэхээр байхгүй шүү.
Авилга Алтанхуягийн засгийн үед үнэхээр хэмжээ хязгааргүй болсон нь хуулийг гууль болгож, АТГ-тайгаа Ерөнхий сайд нь тэмцсэнээс болсон.
baylagt shynasan gadniihan canad sh gesen yalgaagvi alsyyr hyyli hiilgeh argaar hahuuldaj lobbidoj bna.e-z iin alyyrchid
энэ судалгаа их холын бодолтой үг гаргаж, удахгүй шуугиан үүсгэх юм бна, бидныг өдөж бна, эхлээд хүүхнүүд хөдөлнө, технологи гэж соцен тернеер хийлгэ уг судалгааг бас нэг юм хэлнэ
За наад эдийн засгийн алуурчид чинь манай төр засгаар тоглохоор дараагийн алхмаа хийж эхэллээ гэдгийг анзаараарай.Эдний бодлого бол шууд бус дам хэлбэрээр нийгмийн эрүүл бус тогтолцоог бий болгох гаж үзэгдлүүд болох гомосексулизм,Мүүн мэтийн элдэв шашны гаж урсгалуудыг хүний эрх гэсэн лозунгаар халхавчлан бий болгох замаар нийгмийн бүхэл тогтолцоог задалж, үйлдвэрүүдийг нь өмч хувьчлал нэрээр устгаж эдийн засгийн чадавхгүй болгоод улмаар эдийн засгийн хувьд суурьгүй болсон улсын нийгмийн бүх давхаргууд дагаад сүйрээд мөхөх замдаа орох үед ОУВС манайхаас мөнгө зээл гэж найр тавьдаг.Дараа нь хүний эрх гэдгээр халхавч болгон авилгачдыг өөгшүүлэн дэвэргэх замаар нийгмийн шударга бус харилцааг тогтоогоод улс авилгад автан бүрэн сөнөхдөө тулах үед нь ОУВС дахин их л хайр зарлан аварч буй дүр эсгээд илүү өндөр хүүтэй илүү хүнд нөхцлийг тулган хүлээлгэдэг.Яг одоогийн манай орчихоод байгаа нөхцөл юм.Засгийн газар ОУВС-н заасан заалтаар явсны үр дүнд улс даяараа бүсээ чангалж, үүний үр дүнд нийгмийн бага орлоготой хэсгийн амьдрал доройтох үед тэднийг хууль ёсны төр засгийнх нь эсрэг турхиран нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх аргаар өөр эрх баригчдыг гаргаж ирнэ.Ийм байдлаар эрх баригчдыг ойр ойрхон ээлжлэн солих үед хариуцлага суларч төр эзэнгүйдэх үед баялгийг нь цөлмөдөг олон жилийн шинжлэх ухааны үндэстэй, олон оронд туршиж шалгасан арга хэрэглэдэг.канад бол манай баялгийг цөлмөх гэсэн ганц санаатай адгийн шаарнууд болохоос монгол үндэстэн,Монгол улсад хайртай хүмүүс огт биш.Монголчуудад МОНГОЛЫН ЯЗГУУР ЭРХ АШИГ гэсэн ганц л эрх ашиг байх ёстой. Энэ эрхэм эрх ашгийг мартаж энэ хараал идмэрүүдийн зааснаар явбал яадгийг өнгөрсөн 30 шахам жилд манай улс яаж доройтон мөхөж байгаагаас олж харж болно.Сэрэмжлээрэй монголчууд аа.Дайсан яг хажууд байна шүү.Наадуул чинь шинэ өнгөт хувьсгал хийхээр шийдсэн байна.
hahuuli bogs dolooltiin sistemtei gadaad dotood har shar huvalzuudiinhaa togloom ni bolson guilgachin uls. nam nertei Heden hulgaich ni delhiig uraldaj toiron guilgaa amjuulna. mongoliin nereer guij huviinhaa gadaad dansandaa shiljyylne