sonin.mn
ЕБС-ийн математикийн улсын шалгалтын материал задарсантай холбоотойгоор Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын сайд Ж.Батсуурийг үүрэгт ажлаас нь огцруулах тухай саналыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 5 сарын 30-нд УИХ-ын даргад өргөн мэдүүлж, улмаар маргааш нь хуралдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүдийн 63,4 хувийн саналаар түүнийг огцруулсан юм. Мөн тус яамны дэд сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр Монгол Улсаас АНУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдоод байгаа. УИХ-ын дарга М.Энхболдын өгсөн үүрэг даалгаврын дагуу бол БСШУСЯ-ы ТНБДарга Б.Баярсайханыг ч огцруулах нь тодорхой.  Үүнтэй зэрэгцэн БСШУС-ын Сайд, дэд сайд, Төрийн Нарийн Бичгийн даргаар хэнийг томилох вэ? гэдэг асуулт гарч буй билээ. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар УИХ-ын гишүүн, МАН-ын УЗ-ийн гишүүн, НАМЭХ-ы Ерөнхийлөгч Л.Цогзолмаа,  УИХ-ын гишүүн асан, Ерөнхий сайдын зөвлөх Т.Ганди нарын нэгийг БСШУ-ы Сайдад дэвшүүлэх ажээ.
 
Ч.Явуу