Энэ цагийн монголчууд бид нэг зүйлийг тун их анхаарах хэрэгтэй болсон байгаа юм. Энэ нь жам ёсоор амь зуух, орших, одох. Ингэх нь ийм л хэмнэлтэй явна гэсэн үг л дээ.
Хүүхэд эхлээд жаахан суралцана. Дараа нь хүнд тусдаа ямар нэгэн зүйл хийж сурна. Хөдөлмөрлөнө. Хөдөлмөрлөж хөлс урсгаж амьдрах нь хүний амьдралын жам ёс юм.
Хөлсгүйгээр, хөдөлмөрлөхгүйгээр амжилт гэнэт бууж ирэхгүй. Байвал их эрсдэлтэй. Тэгэхээр ингэж сурч хөдөлмөрлөж байх зуурт нь тэдэнд ухаарал ирнэ. Тэгэхэд тэд маань 30 дөхсөн байх.
Тэгээд л айл болох гэж, үр хүүхдээ өсгөх гэж бужигнаж түжигнэж байтал 40 гарна. Ухаарал дээр нь өнгө зүс гандаж гундана. Бас нэг өөр мэдрэмж эргэнэ.
Орших, одохыг эргэцүүлж эхэлнэ. Тэгэж байтал өөрсдийнх нь үр хүүхэд өсөж тэд нь өөрийнх нь туйлсанг л туулах гэж явааг хараад тэднийгээ өрөвдөж, тэднийгээ чадахаараа л түшихийг хичээнэ. Тэдэндээ санаа зовно.
Ингэж байтал 50 гарна. Тэр үед юм бүхэн зөөлөн, уяхан болно.
Үрсээ ийм л хэмнэлтэй замаар замнах жам ёсыг тэдэнд өнөөгийн монголчууд бид их зааж сургах, хөтөлж чиглүүлэх хэрэгтэй байна даа.
Нэг л их од болох, од болгох гэж яарсан, сандарсан улс байх юм. Аливаа зүйл жам ёсоороо байвал эцэстээ төв, зөв байх. Жамаас гажсан бүхэн их эрсдлийг дагуулж байдаг.
Дэлхийн тэр нялх попууд, одуудын амьдрал мөн ч харамсалтай, эрсдэлтэй өнгөрч байгааг сонсож л, ажиглаж л байгаа биз дээ.
Нас насандаа зарах биологи, хэмнэл, орчил, эрчим гэж бий. Түүнийгээ л дагах. Орчлонд хүүхэд од болох гэж ирдэггүй юм.
Манай улсын энэ олон ТВ-үүд хүүхэд мисс, хүүхэд дуучин, хүүхэд модел, хүүхэд од, хүүхэд загвар өмсөгч гэх зэргээр тэднийгээ жамаас гаргаж буруу зам луу хөтөлж мэдэх маш олон эвгүй хөтөлбөр, уралдаант тэмцээнийг зохион хэрэгжүүлж ирсэн. Монгол маань дан ганц уралдаан, тэмцээний улс биш шүү дээ. Иймд хүүхэд залуусынхаа гүйцэж амжаагүй ухаан, ургаж амжаагүй биеийг гамна, хайрла. Тэднийг од болгох гэж үү яар л даа. Мөнгө, ашгийг хүүхэд, залуус, бусдыг хохироохгүйгээр ол л доо. Хүүхэд, залуусаа жам ёсон зам дээр нь үлдээ л дээ.
Мөн манай улсын боловсрол нөгөө олон олимпиад, уралдаан тэмцээнээр хүүхдийг мөн ч их хохироож, зовоож байна даа. Тэднийгээ сурах баясал болох тэр зам дээр нь байлга л даа.
Хүүхэд залуусдаа бид яарч од болохыг биш харин яаж орших, хөлсөөр хэрхэн аятайхан хөдөлмөрлөж амьдрахыг л заая, сургая, үлгэрлэе, хүмүүс минь!
Хүн болж ирнэ гэдэг ховорхон тохиол. Энэ ховор заяагаа зөв үйлээр тэтгэж оршин, одож чадвал тэр энэ насны утга учир мөн. Ингэж чадваас тэр ёстой жинхэнэ ашиг, жинхэнэ ялалт, жинхэнэ од мөн.
Хүүхэд, залуусаа иймд нийгэм ч нь, бизнесийнхэн нь ч, ТВ-үүд нь ч, энэ олон хувийн хийгээд улсын сургуулиуд нь ч хайрла, гамна. Хамгаал. Бид бүгд хүүхэд байсан. Бас залуу явсан.Тэгэж эргэцүүлж тэднийг хайрла.
Орчлонд хүүхэд од болох гэж ирдэггүй.
Ц.Лувсандорж
Сэтгэгдэл0
Тийм шүү. Жишээ нь тэр жоохон охидын бяцхан мисс нтр гэсэн тэмцээн дэмий санагддаг. Охин хүүхэдээ муу нүднээс холуур байлгах ёстой баймаар.
Хүүхдүүдийн барилдааныг яах юм! Угаас Үндэснийх нь бөхийн ялалтын 60% жин байтал шүү.Дээр нь хамгийн доороос нь эхлээд дээр гарчихсанд нь шагнал байдлаар оноож тэнэгтэн даваа өгнө.Тэр нь амжилтын 30%.Завхарчихсан.
Маш зөв бичжээ. Харьцангүй боловсрол, соёлтой хүмүүс нь тоож үздэггүй, чанаргүй олон ТВ сувгуудаар юм үзээгүй олонх нь ямар нэг аргаар олны танил, алдартай болох гэж гарах дуртай, дээрээс нь хүүхдээ хар багаас нь од мод болгох гэж уралдана. Монголчуудаа, эхлээд өөрсдөө боловсроод, төлөвшөөд, дараа нь хүүхдүүдээ зөв, сайн хүмүүс болгож хүмүүжүүльеэ.
ЯГ БYР ТУЙЛЫН YНЭН. ХОРВООГИЙН 7 ГАРУЙ ТЭРБУМ ХYН АМЬДАРЧ БАЙГАА ЭНЭ ИХ МЭДЭЭЛЛИЙН ХЯЗГААРГУЙ ЭРИНД МОНГОЛЧУУД БИДНИЙ ХАМГИЙН ЭН ТЭРГYYНД ТЕРИЙН БОДЛОГО БОЛГОХ ЗУЙЛ БОЛ: 1. НЯЛХ БАЛЧИРХАН YРСЭЭ( 20 НАС ХYРТЛЭХ) МАШ ЗЕВ БОДОЛТОЙ, ХАМГИЙН ГОЛ НЬ МОНГОЛ ХYН БОЛГОХ 2. ЭЛДЭВ ЭРЭЭН МЯРААН ГЯЛ ЦАЛ ЯМАНД ХУУРТАХГУЙ БАЙХ ХYМYYЖИЛ ОЛГОХ. 3. ХАР ТАМХИ, ДОХ, ЗУГАА ЦЭНГЭЛД АВТУУЛАХГУЙ БАЙЖ СУРГАХ ЕНЕЕГИЙН ААВ ЭЭЖ, АХ ЭГЧ, ЕВЕЕ ЭМЭЭ БИД НАР ЗЕВ ТОГТСОН ИРЭЭДYЙ YЛДЭЭХЭД ОНЦГОЙ АНХААРАХ ЕСТОЙ!!!!! ХОЙШ НЬ ТАВЬЖ ОГТ БОЛОХГУЙ
Монголчууд хүнээр хүн хийх гэж ярьдаг. Үр хүүхдээ хүнээс илүү хүн яваарай гэдэггүй, хүн шиг хүн болоорой л гэдэг. Эцэг дээдсийн сургаал ийм байдаг. Иймд үр хүүхдээ амьдралын зөв замаар явуулах хэрэгтэй.
Естой зев юм хэлж дээ
Үнэхээр үнэн үгтэй ухаарал сургаал шингээсэн нийтлэл байна.
Mongol hun bolgon nertei yanhan, biye unelegcheer n meddeg Odgerelr M N T M-oo shuulgeed, ter emegteigiin daraagiin generationg beldeed bga yumu haashaa yum be?!
Юун мисс.Юун боди.Юун дуучин бас жүжигчин Технологийн тэмцээн,мэтгэлзээн,шийдэл,шинэ санаа гээд ийм л реалити шоу тэмцээн хиймээр байна гэж овоо хэдэн жилийн өмнө сэтгэгдэл бичиж байж билээ......Одоо хаана бичсэнээч сандаггүй.
Zygeer l uursduu ylger duurailtai amidar chadahgyi bj olon yum yarih yum
Малаа тэрийг чинь хэлээд байна. Чи охин хуухдийн амьдралаар менге хийгч бололтой. Бузар санаагаа битгий тугээ
Харгис бузар нийгмээ л засчих л да . энэ чинь мэргэжил. Олны өмнө ил биш олон охид хүүхдүүдийг хүчирхийлж хөнөөж байна. Гол асуудал нь бидний ёс зүйгүй хууль дүрэмгүй харгис нийгэм. Үүний эсрэг тэмцэх нь л хамгийн чухал.
Chuugch Odgreliig sain chalga
Үнэхээр л ухаарахаар юм. Яг л үнэн. Хүн жам ёсоороо л амьдарна. хүн байхын учрыг үр хүүхэддээ таниулах нь зөв дөө. Хэрхэн амьдрахаа ухаажих явцдаа тэр хүн өөрөө шийдэх асуудал. Бодмоор, захимаар юм
aharhan bodoltoi niitlel ve ahuin yum bichij
Тун чухал асуудлыг хөндсөн байна. Зөв хүн болгож өсгөж хүмүүжүүлэх нь эцэг, эхийн үүрэг юм даа. Нэг л их янз бүрийн шоу, дүр эсгэсэн хуурамч ганган хийсвэр амьдралыг хэлбэрдэж өөгшүүлээд байгаа нь буруу шүү. Баахан дуучин, тамирчин, бүжигчин, жүжигчид, загвар өмсөгчид эх орныг авч явна гэж юу байсийн бэ. Зөв санаатай, зөв бодолтой, зөв явдалтай байх нь чухал байна. Хүүхэд насандаа хүүхдээрээ л байг.
маш зөв өнцөгөөс харж бичиж фейсбүүкт ч олон хүн үзэл бодлоо ингэж илэрхийлсэн Харин ТВ сайтууд эсвэл тийм ажил хийж талхны мөнгөө олдог хүмүүс сөрөг мэдээлэл идэвхитэй цацаж байгаа Монгол улс хүн ам цөөн эдийн сул дорой учир иргэн бүрээ хайрлаж хэвийн сайхан өсгөж сургах нь зөв Дээр бичсэн нийтлэлтэй санал нэг байна Ажил хөдөлмөр сурлага мэдлэг спортоороо шилдэг нь байцгаая