Жил жилийн шинэ онд цаг хугацаа насыг минь жигүүр дээрээ тээж ѳндрѳѳс ѳндѳрт нисдэг. Хичнээн ѳндѳрт дүүлэх тусмаа энэ ертѳнцийг, эгэл амьдралыг дээрээс нь хараачлан сэтгэлдээ багтаана. Үлдэж хоцорсон цаг хугацаа бус ѳмнѳ минь тодрох ирээдүй миний хѳтѳч болон намайг дагуулна. Бид ѳнгѳрч буй цаг хугацааны тоосноос сугарч зѳвхѳн урагшаа л тэмүүлдэг болохоор
энэ амьдрал хязгааргүй бас таашгүй мэт. Аргамжааны сурыг алд алдаар эвхэх мэт цаг хугацааны урсгал, дурдатгал мѳрѳѳдѳл хоёрын зааг дээр түрхэн амсхийх мэт. Санаа алдах бүрийд салхилах цаг хугацааны шуурганы ул мѳр, нүүрэн дэх үрчлээсэнд минь нуугдаж бүхнийг амар тайвнаар ажиглана.
Нас ахихаар ѳнгѳ мѳнгѳний сүүдрээс нүдний хор дайжиж, үнэ цэнийн гэрэл гэгээг тодхон хардаг болно. Нас ахихаар үүдэн хоймрын зайнд ч үнэн худлыг ялгаж, мѳн чанарын эрхэмсэг оршихуйг сэтгэлээрээ мэдэрнэ.
Нас ахихаар тэвчээрийн чагтагыг чангаас чанга зангидаж, сэхүүн онгиргон араншинг тайван хүлээж авна. Нас ахихаар атаархал гомдлоос аажим аажмаар алсарч, уужуу ууч сэтгэлээр бусдыг энэрч ойлгоно.
Нас ахихаар хайрын халуун илчийг зүрхээрээ мэдэрч, бусдад түүнээ түгээн баярлуулах гэж хичээдэг болно.
Нас ахихаар ѳнгѳрсѳн алдаа бүхнийхээ тѳлѳѳ ѳѳрийгѳѳ ч бусдыг ч уучилж, хоосон чанарыг ойлгож гэгээрнэ.
Нас ахихаар сэтгэлийн жолоогоо цулбуурдан тогтоож, жаргал зовлонгийн дэнсийг тэнцүүлэн анирдана.
Нас ахихаар гэгээн алсад одсон олон олон сүнснүүдийн сүүдэрт жиндэж, гагц үхлийн тухай эргэцүүлэн бодно.
Жилээс жилд шувуудын цуваа мэт алсрах цаг хугацаа бидний насыг жигүүр дээрээ тээн оноос онд хѳтѳчлѳн дагуулна. "Нас нэмлээ дээ" хэмээн бодох дор ѳнгѳрсѳн бас ирээдүйн зааг дээр бид зогтусдаг. Гэвч цаг хугацаа зогсох нь ер үгүй. "Юу хийж амжив даа" хэмээн санаашрах дор ухаарал тэнэглэлийн хязгаар дотор бид эргэлздэг. Ѳнгѳрч буй цаг хугацаа бүрийн алдаа онооны гэрч болох баяр баясгалан, гуниг харуусал болгон бидний сэтгэлд ухаарал болон шингэж байдаг. Тэр үгүй сэн бол бид хэн байх билээ. Нѳхѳрлѳлѳѳс ганцаардал руу, аз жаргалаас амар амгалан руу, үзэн ядалтаас уучлал руу, ойлголцлоос хайр руу, уцаарлалаас тайвшрал руу, мѳрѳѳдлѳѳс бүтээл рүү уусаж байгаа бүхэн бидний ухаарлын гэрч. Нас ахих тусам амьдрал утга учиртай сайхан болдог. Бид бүгдээрээ л нисч ирээд, нисч одно.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Сэтгэгдэл0
тэр үнэн
hugshin honinii nasgvi bolchood uhaan suusnaa gaihaj hvnd surgana medemhiirne gedeg demiirel . zaluu nasandaa l uhaan suuchihaach dee kkk
Үнэн юмны жинхэнэ голын олж бичсэнд баярлалаа.
Tuiliin unen dee. Bayarlalaa
Archagaa uvaagui hog shin hummus zaluu boloh gej hazagnaad echestee buuz ogdog nas nasaaraa namba nambaaraa baival kkkk
Бид бүгдээрээ хойд насандаа эх нутагтаа эргэж төрөх мөрөөдөлтэйгөөр энэ хорвоогоос энэ хорвоогоос ангижрадаг. Бурханы орондоо заларлаа гэж үлдэгсэд маань бичиж бусдыгаа тайтгаруулдаг. Гэвч Бурханаас гадна буг чөтгөр гэж бас бий. Энхийн оронд залрах уу эсвэл эрлэг нрмуун хааныд очих уу гэдгийг Бурхан л шидэх хэрэг. Тэр цагт бидэнд хичнээн алт мөнгө байх авч түүнийг үүрээд зүглэхгүй. гагцхүү гэм нүгэл, хишиг буянаа л авч очно. Түүгээрээ л дэнслүүлнэ дээ
Hogshin baj zaluu boloh geed hazagnagchid ineedtei
одоо үеийн хөгшчүүл нас намбагүй буруу зөнөсөн сэжиг хүрмээр. өмнөөс ичиж байна.
Баярлалаа. Яг голыг нь олоод бичсэн байна. Энэ xүний бичдэг зүйлүүд нь санаанд нийцдэг.
zaluu baij yhaangyichyyd ineedtei,begeed hezee yheheen medehgyi medemhiiregchid byr ch ineedtei?!....iim tenegyyd Mongoloor dyyren baih sig bna!ene yanz byriin setgegdel bicheechnyydiig harhad tolgoid ni yuch baihgyi haralmaryyd men ch ikhe dee!!!ted yagaad gegeerch nom ynsij ahij bolohgyi gej dee!!!heerhiis?....
zaluu baij yhaangyichyyd ineedtei,begeed hezee yheheen medehgyi medemhiiregchid byr ch ineedtei?!....iim tenegyyd Mongoloor dyyren baih sig bna!ene yanz byriin setgegdel bicheechnyydiig harhad tolgoid ni yuch baihgyi haralmaryyd men ch ikhe dee!!!ted yagaad gegeerch nom ynsij ahij bolohgyi gej dee!!!heerhiis?....
Hugshin uym bj zaluu ertei yavaldaj altsagnadag buduun bugstei, hugshin avgai nar, nudnii huree n tsagaa tatchaad, zaluu huuhend sanaarhaad yavdag, nambagui muuhai uvguchuud, dr n bas bolooguie, hov yarina, heregt durlana, uuriiguu magtana, hiimel shudtei, muuhai unertei, zevuun hugschuul nileedgui bdg uym bilee...
Hugshin uym bj zaluu ertei yavaldaj altsagnadag buduun bugstei, hugshin avgai nar, nudnii huree n tsagaa tatchaad, zaluu huuhend sanaarhaad yavdag, nambagui muuhai uvguchuud, dr n bas bolooguie, hov yarina, heregt durlana, uuriiguu magtana, hiimel shudtei, muuhai unertei, zevuun hugschuul nileedgui bdg uym bilee...
Хуний газар нас ахиж яваа хунд гунигтай байгаа юмуу?Хуний амьдралын хамгийн гол зорилго болсон 3 том алхам байдаг. 1.Хуу торуулж уе удамаа дамжуулах 2.Оорийн гараар сэтгэл санааныхаа хусэл мороодол болсон байшин барьж тэндээ аз жаргалтай амьдран ач зээгээ осгох. 3.Оорийн гараар суулган освор уедээ дамжуулсан ургац сайтай жимс юмуу самарын мод .тарих. Энэ 3 зуйлээ хийж амжсан бол хаана хийсэн чинь гол биш.Нас ахих дутам хун эргээд харахад энэ 3 зуйл биелэгдсэн байвал санаа амар ,жолоогоо дараагийн уед шилжуулэх болно.Би бас олон жил хуний газар амьдарч нас ахьсан хун.Дээрх 3зуйл ангийн толовлогоог бол бугдийг давуулан биелуулсэн.Хуний газар энийг биелуулсэндээ гутараад юмуу эсвэл гайхуулж бардамнах бодол тордоггуй !Хувь заяандаа хотлогдоодл амьдардаг.
gogo boljee. Tand bayarlalaa
сайн байцгаана уу? ӨӨРИЙН ЧИНЬ БИЧВЭРЛЭЖ БУЙ БАЙДЛЫГ, ШҮҮРЧ АВААД БАЙДАГ ЗҮЙЛСЭЭР БУЮУ #сэдвээр # чинь бичвэрлэж буй байдлыг харжээ байхадГалбадрах гээч этгээдээ, өөрөө өнөөг болтол бий буй байгаагаа олоогүй таниагүй мэдээгүй МАШ БҮҮР ТУН ИХ САНААШРАГЧ ЮМ БАЙНАДАА ГЭЖ САНАГДДАГ. Чамд яг тогтоод оноод судлаад суралцаад ч юмуу тухайн аливаа нэгэн эдийг юмыг номыг үгүй ядахдаа л юу гээд байгааг буйг нь эх хэлээр нь, -оросоор, англиар, францаар, хятадаар, хиндигээр, чехээр, унгараар гэх мэтчлэнгийн-, уншиж сонирхож үзсэн харсан ном, сэтгүүл гэж байдагуу. Маньд бол ч Галбадрах гээч этгээд минь чи өөрөө өнөөг болтол ХҮН БОЛЖ ЧАДААГҮЙ, БИЙ БУЙ БАЙГААГАА ҮГҮЙРҮҮЛСЭН, ЯГ ҮНЭНДЭЭ БОЛ ААР СААРХАНААР АМИА АРГАЦААЛАХ ГЭСЭН, ХААНААС ЮУНААС Ч ХЭНЭЭС Ч ӨӨРТ ХЭРЭГЦЭЭТЭЙ ХЭРЭГТЭЙГЭЭ ОЛЗЛООД АВАЧИХ ГЭСЭН САНАА САНААРХЛАА ДАЛДАЖ НУУЦАЛСАН НЬ ХҮНИЙ МӨН ЧАНАРЫГ ТАВ ГУРВАН ҮГНЭЭС НЬ ТАНЬДАГ МЭДДЭГ ОЛЖ ХАРЖ ЧАДДАГ, ХҮН ГЭГДЭХ МӨСТЭЙ, ЧАНАРТАЙ,ЯСТАЙ ЭТГЭЭДЭД ШУУД ШУЛУУХАН Л ХАРАГДДАГ ҮЗЭГДДЭГИЙН УЛМААС
АВЧИХ ГЭСЭН
Чи нээрээ дээд боловсролтой хун гэж итгэхийн аргагуй бичсэн сэтгэгдэл болгон чинь утга начираа алдсан нээх хачин сунжирсан,Сонин Сонин уг хэрэглэсэн ямарч амтгуй,хамгийн голнь юу хэлэх гээд байгаань ойлгогдохгуй хачин юм дандаа бичиж байх юм!Тэгээд тэрнь сунжирсан нээх муухай урт Жанны алчуур шиг юм байхнь дургуй хурмээр гэж яааваа!"Юм Уз"Гэсэн тэмдэглэлтэй сунжирсан мэдээлэл гараад ирвэл би ердоо уншилгуй онгороодог,бусад уншигчидч гэсэн уншдаггуй гэж сонссон!Бодолтой бичиж байгаач!Бичсэн хойноо нэг удаа уншиж уз!Дээрх сэтгэгдэл шиг утгань Алга болчихсон байвал шалгаж,,засаж залруулсныхаа дараа илгээж байгаач!Чиний бичсэн юмыг уншаад омноос Чинь богс улайж Энэ нэг амьтан Хаана ямар боловсрол олж авсан ухаантай юм бол гэж бодоход хургэдэг юм!Хамгийн энгийн бодол сэтгэгдэл бичих гэж байхдаа янз янзын хачин утгагуй уг нухаж суниалгаад буур хэл амаа хучиндээд хаячихаар унших гэж тумэн зовлон!
ЧАМТАЙ ХАРЬЦАА ҮҮСЭЖ ҮҮСГЭЖ БОЛДОГГҮЙ БОЛОХГҮЙ НЬ МЭДЭГДДЭГИЙГЭЭ МЭДЧИХДЭГ ЮМ БИШҮҮ. ЧУХАМ ҮНЭГ ХЭЛЭХИЙН БОЛ ЧИ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ БАЙЖ ЕР НЬ ҮЗСЭН БОЛВУУ ГЭДЭГТ ЭРГЭЛЗДЭГ.
ЧУХАМ ҮНЭНГ
Чи бид 2ын хэннь зов байна гэдгийг хондлонгоос харж уншиж байгаа хумуусл дугнэнэ!Чи бол хариунд бичсэн ганцхан огуулбэрээч утга тоголдор ойлгомжтой бичих тэнхээгуй оороо ооригоо тоогоод нээх айхтар амьтан гээд бодчихсон инээдтэй "Цацагт Хяруул"байгаа байхгуй юу!Ж Битий амьтан ах дуугийн инээд хургээд бай!
Bi uul n , ene huniig zuv, unen yum bichdeg gej boddod getel humuus yu bicheed bnaa
Humuus adil bish , huuhed baihdaa horchin baisan ohiduud hugchin bolood heveeree baidag yum bilee .Aimaar
Zarim humuus baga baihdaa yamar baisan ter chigeere nas togttog yum bilee . Horchin , hov zoodug, hutgan uimuulegch geed l ehlene dee