sonin.mn
 
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мансууруулах бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн мансууруулах төрлийн ургамал түүж, бэлтгэн тээвэрлэж байсан дөрвөн этгээдийг замын цагдаа нар өчигдөр орой саатуулжээ.
Дээрх этгээдүүд Төв аймгийн Жаргалант сумаас нийслэл рүү явж байсан бөгөөд Улаанбаатар хотын харъяат иргэд байжээ. Замын цагдаа нар тэдгээр этгээдийг харъяа нутаг дэвсгэрийн цагдаагийн газарт шилжүүлсэн байна.
 
С.Мөнхбаатар
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг