sonin.mn
Өнөөдөр 15:47 цагт Нийслэлийн аврах ангид Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан лаганд уналаа гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу аврагчид шуурхай ажиллаж, төв шугамаар ирэх бохирыг хаасан ч ус алдаж байсан байна. Энэ үеэр газ алдагдаж, шумбалт хийх боломжгүй байсан бөгөөд 5 метрийн урттай төмрөөр тэмтэрч, ажилтнуудыг хайжээ. Улмаар 16:34 цагт хоёр ажилтны, 17:09 цагт гурав дахь ажилтны, 17:23 цагт дөрөв дэх ажилтны цогцсыг гаргаж авчээ.
 
 Амиа алдсан ажилчид 30-35 настай, дөрвүүлээ эрэгтэй байсан бөгөөд эх сурвалжийн хэлж буйгаар ажилчид сорох хоолойг цэвэрлэх явцдаа тэд метан хийнд хордож ухаан алдсан юм байна.
 
Нийт 9 хүн хордсон бөгөөд дөрөв нь ийнхүү харамсалтайгаар нас барж, тав нь Цэргийн госпитальд эмчлүүлж, хордлого тайлах эмчилгээ хийлгэж буй ажээ.
 
С.Сарнай