“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мөнгөөр худалдан авсан байж болзошгүй хэрэгт шалгагдан, улмаар яллагдагчаар татагдсан хүмүүсийн нэрс нэмэгдсээр байна.
Уг хэрэгт Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Сангийн сайд асан Б.Болор нарыг уг хэрэгт яллагдагчаар татсан билээ. Мөн  Аж үйлдвэрийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, уг хэрэгт хамжигчаар оролцсон гэх үндэслэлээр яллагдагчаар татсан гэнэ.
Мөн Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголын зэс" гэх халхавч компаний удирдлагууд болох Ц.Пүрэвтүвшин, Б.Мөнхбаатар нарыг Эрүүгийн хуулийн 20.3-1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан” гэсэн үндэслэлээр яллагдагчаар тооцоод буй билээ.  
 
Тэгвэл АТГ-ын ажлын хэсгээс  Аж Үйлдвэрийн Сайд асан, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг ч уг хэрэгт мөн яллагдагчаар татжээ. 
 
Түүнийг  Д.Эрдэнэбилэгийн үүсгэн байгуулсан Кью Эс Си компанийн бариулсан төмөр замын концессын хөрөнгийг Засгийн газрын хуралдаанаар дэмжүүлж, олгуулан улсад их хэмжээний хохирол уч­руулсан байж болзошгүй гэж үзэж буй гэнэ.
 
 
С.Сарнай