Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Хан-Уул дүүргийн 4-10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Яармаг хорооллын ерөнхий төлөвлөгөөтэй газар дээр нь очиж танилцлаа.
Яармагийн ерөнхий төлөвлөгөө нь НИТХ-ын 2015 оны 198 дугаар тогтоолоор нийтдээ 4400 га газрыг хамран 54.450 өрхийн 237.344 хүн амтайгаар хотын хоёр дахь төв байхаар батлагдсан. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу тухайн бүс нутагт барилга байгууламж, бүтээн байгуулалт хийгдэж байгаа юм.
Энд 200 орчим иргэн, аж ахуйн нэгж газар эзэмшиж байна. Зарим нь барилга байгууламж барих зөвшөөрлөө авч бүтээн байгуулалтаа эхлүүлсэн ч ерөнхий төлөвлөгөөний төлөвлөгдсөн зам инженерийн шугам сүлжээний траст хэтрүүлэн барилга байгууламжаа барьсан зөрчил гаргаад байна хэмээн нийслэлийн Ерөнхий архитектор Ц.Тулга хотын Захирагчид танилцуулсан юм.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Яармаг хорооллыг баталсан ерөнхий төлөвлөлтийн дагуу хийх, зөвшөөрөлгүй газар эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн судалгааг нарийн гаргаж, хууль бус үйл ажиллагаа явуулж байгаагийнх нь газрын зөвшөөрөл, гэрээг цуцлах хэрэгтэй” гээд “Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран ажлын хэсэг байгуулан ажиллаж, Яармагийн бүсэд байгаа аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг нарийн гаргаж, хэн нь хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа, хэд нь хууль бус үйл ажиллагаа явуулж байгаад гэдэг судалгааг гарган нийслэлийн Засаг даргын шуурхай хуралдаанаар танилцуулах”-ыг Ерөнхий архитекторт үүрэг болгосон юм.
Сэтгэгдэл0
Yarmag gej bas l neg shambaarsan yamarch tuluvluguugui,uzemj muutai 2 dahi tuv boloh geed bna.yaraltai arga hemjee av.
HAIRAN SAIHAN NOGOON TAL BAILAA DAA
бүгд хууль бус, бадамжунай 12 оны сонгуулийн дараа буух нь тодорхой болсон хмсээр хууль бус шийдвэр гаргуулсан шүү дээ, женко яармаг руу их санаа тавиад бх шиг, бас жунайтай хамтрагчид уу?
Амарсайханд итгэх итгэл алдарсан. Та Туулын бургасаа эргүүлээд суулгачих. байгаль орчныг сүйтгэхээ боль. Байгаль эх хариугаа авах өдөр ирэх биз. Чи биш гэхэд чиний... гээд ойлгомжтой. Чухал царайлчихаад цаагуур хувийнхаа ажлыг амжуулж ард олныг бүү хуур нударгатан гуай.
Хотыг минь хорин жил жорлон болгосон хот тойрсон хужаа Ми овогтууд Амарсайханд итгэж байсан юм уу? Яармагийн хувьд одоо хамгийн том цохилтыг Ми овогтын суудлаа бэлэглэсэн алим Батбаяр уяач Батболд хоёр авна.Нэг нь энэ орчмын 150 га газрыг хувьчилсан,нөгөөдөх нь энийг нь баталгаажуулсан яана даа!
Өөрөө хуль бус ажиллагаа явуулчихаад яаж бусдад шаардлага тавьж чадаж бна? Ичих нүүр гэж энэ хүнд бна уу? Даварбал гэмтэйг санахад илүүдэхгүй л болов уу.
59.153.115.224 Хужаа Хасаг Дөрвөд гэж хашгирдаг удмаа нуусан Төв аймгийн хужаанууд Цагаан цаас гэж Монголчуудыг басаж доромжилдогоо больцгоо.
луйварчин болд, батаар сайд арзгар оюунгэрэл 2 баахан газар тарааж ичдэггүй хурлын гишүүн болсон биз дээ?