Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох хэрэг таг гацаж замхрах шатандаа орлоо. Улстөрч улсын баатар эцэг, хүү хоёр хамтдаа холбогдсон анхны хэрэг гэдгээрээ Э.Бат-Үүлийн хэрэг хэрхэн шийдэгдэх нь олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байгаа юм. Улсын баатар Э.Бат-Үүл хотын мээр байхдаа хүүгийнхээ компанид бусдыг дарамтлан давуу эрх олгож их хэмжээний мөнгө шамшигдуулж улсын төсөвт дарамт учруулсан гэх хэргээр шүүгдэж байгаа билээ.
Хэргийг эргэн сануулбаас “Хөгжлийн банк”-наас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг шалгах явцад “ Төрийн орон сууцны корпорац”-ийн захирал асан А.Гантулга төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр “Бэрэн групп”-ын барьсан “Хангай хотхон”-ны орон сууцны барилгыг худалдах,худалдан авах гэрээ байгуулж,үнийг үл маргах журмаар төлөхөөр шийдвэрлэхдээ охиныхоо дансаар дамжуулан 12 000 ам доллар хахуульд авсан гэгдэж байгаа. А.Гантулгын ард Улсын баатар хүүгийн хамт бий хэмээн шалгагдаж байгаа юм.
Тодруулбал А.Гантулга ТОСК-ын захирлаар ажиллаж байхдаа “Буянт-Ухаа-2” хорооллын санхүүжилтээс 2015 оны наймдугаар сард 5 тэрбум, есдүгээр сард 4 тэрбумыг “Бэрэн групп” рүү ямар нэг хүү, барьцаагүйгээр шилжүүлсэн байдаг. Энэ нь Э.Бат-Үүлийн дарамт шахалтаас болсон гэх үндэслэл бий юм билээ.
Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн захирлаар нь ажиллаж байсан “Грайнд лайн” компани Баянзүрх дүүргийн Амгалан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх болж, “Улаанбаатар банк”-наас 3.3 тэрбум, Туркийн “Япи Үрэти Худалдаа” компаниас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг.
Энэ зээлээ төлөхийн тулд Э.Бат-Үүл болон хүү Б.Чулуудай нар нь компаниа “Бэрэн групп”-ын Б.Мөнхтөрд нэг их наяд гаруй төгрөгөөр худалдах гэрээ байгуулж, хувьцаагаа 100 хувь шилжүүлсэн гэдэг. Энэ талаар прокурорын байгууллагын эх сурвалж “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ТОСК-ын захирал асан А.Гантулгыг удаа дараа дарамталж, ”Хөгжлийн банк”-наас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс 9 тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн эзэмшдэг “Грайнд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэрэгт аав хүү хоёрыг яллагдагчаар татсан” хэмээсэн гэж хэвлэлийн хуудсуудад хэсэг хөвөрч байлаа.
Энэ олон тэрбум төгрөгийн хэрэгт холбогдсон улсын баатар Э.Бат-Үүл хүү Б.Чулуудай нарын хэрэг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжээд таг гацаанд орсон нь эрхгүй анхаарал татаж байна. Жирийн иргэдийнхээр бол хэрэг нь тэр даруй шийдэгдээд зохих шийтгэлээ хүртээд явж байх цаг хугацаа хэдийнээ өнгөрөв.
Гэтэл улсын төсөвт дарамт учруулсан гэх хэрэгтээ шийтгэл хүлээдэггүй улсын баатар “Өдрийн сонин”-д өөрийн орон зайг эзлэн бүр булантай болоод байнга нийтлэл бичиж суудаг ажилтай болжээ. Ардчилал бүслэгдсэн,ардчилалаа хамгаалая хэмээн бичээд суугаа улсын баатар өөрөө иргэдийн мөнгийг хувьдаа завшсанаараа ардчилалаас хумсалж байгаа нэг хэлбэр гэдгээ умартав бололтой.
Төрийн өндөр албан тушаалтнуудын хэрэг гацаанд орж замхардаг гэдгийг улсын баатар Э.Бат-Үүл хүүгийнхээ хамтаар холбогдсон,шалгагдаж байгаа хэрэг нь мөн баталж байна. Түүнийг дээрх хэргийг хүүгийн хамтаар үйлдсэн бол хэргээ хүлээж, шийтгэлээ хүртэн, эс үйлдсэн бол нэрээ цэвэрлэж эцэслэхийг олон нийт хүлээж байна.
С.Лутаа
Сэтгэгдэл0
Энэ салгасан дурак АРДЧИЛАЛ"- ыг үнэгүй болгож бн даа
Бат-Үүл, Баабар нар албан тушаалд байхдаа авилгалд идэгдэж ард иргэдээ хохироодог мөртлөө энгийн иргэн болохоороо хүмүүст зааж зөвлөдөг ухаантай болж хувирдаг. Н.Энхбаяр бас ингээд байгаа. Эдгээр луйварчдыг дахин улс төрд оруулж болохгүй.
Бат-Үүл гуай өөрийн байгуулсан тэр ардчилал хэрэгжүүлээд буруу булхай мөнгө идэлт уулт байгаа юм бол шийтгэлээ хүлээн авч улсаа хохиролгүй болгоно уу Та нарын идсэн уусан тэр их мөнгө чинь ард иргэдэд боломж болон ирэх ёстой бусуу
Ацных нь баатар байдаг юм. Зоригийг бараг алчихсан юм бишүү
Нямдорж алчихсан чи мэдээгүй юмуу эсвэл ардын намын гишүүн юмуу
Ацных нь баатар байдаг юм. Зоригийг бараг алчихсан юм бишүү
Ene muuhai uvguniig barij horiochee zorigiig zahialsan gd bga ym bishuu td bas baatar ch.geh shig yamar gavya baiguulaad.baatar bolson ym bol.huurhii huzuugui nuhur ni baatar. Bolgood archaagui muuhai humuus.yma
Shuuh.prokuroriin dampuural tuildaa hurlee.Jiriin ardiin huuhduud gar utas hulgailaad shoron duurch bhd.AN iin buleg hulgaichuud gedsee ileed .ard tumniig doromjlood hevtej bdg.Huulitai MGL bolmoor bn.Shorond n hii.
Бат Үүл баатарын хүүтэйгээ хамтарч хийсэн хэрэг гацаанаас гараагүй байхад хөөн хэлэлцэх хугацаа нь дуусах байлгүй.
Opshor dahi 250 ternum dollor ni yu bolson be.
Шүүх хэргийн хав дарж хүүтэйгээ хамт бөгсөөрөн гартал мөнгө чихчихсэн нэг мэдэхэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэрэгсэхгүй болголоо баатар гуай гэж хэлэх байх даа,ичих булчирхайгүй болсон төр улс иймэрхүү хог новшоор дүүрчихсэн монгол юм даа,
Шүүх хэргийн хав дарж хүүтэйгээ хамт бөгсөөрөн гартал мөнгө чихчихсэн нэг мэдэхэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэрэгсэхгүй болголоо баатар гуай гэж хэлэх байх даа,ичих булчирхайгүй болсон төр улс иймэрхүү хог новшоор дүүрчихсэн монгол юм даа,
лалар батүүл тарвага эрлэгдорж нарыг шалгавал энэ нийгмийн бүх бузар булай илэрч цааш хөврөнө дөө.
Gudamjnii huligaaniig erh medeld hurgesen aldaa bol songogch ta nariin asuudal shuu. tegeed iim muuhai gemt heregtniig baatar gej tsollodog ni yaj baigaa yum be.Ulsiin baatariin une tsen haluun setgel buleen tsusaar hemjigddeg baimaar yum. Ene etgeed gemt hergiin uildlee ur huuheddee uvluud yavj baina sh dee. Uv zalgamjilsan gemt hergten ushuu tsaana ni zunduu baina, Elbegdorj Niyamtaishir Otgonbileg geed urgeljilne haramsaltai tuuh....
Tsusaa ursgaagui Nusaa tataj avsan Baatar tsol bol Hulhi baatar. Ene tsolnii anhdagch ni Batuul nertei luivarchin yum daa
уул уурхай, газрын наймаа, оюу толгойн луйварын хажууд юу юм бэ? жинхэнэ улсаар чинь тоглочихсон этгээдүүд төрд заларчихсан байгааг яаж ч чадахгүй байж, батүүлыг зориуд муухай хөрагдуулах гэж Mан шоу хийж сонгуультай залгуулах гэж байна.
БЗД-ийн Чулуун овооны гудмуудын дундуур тавьсан цэвэр бохир усны шугамыг улсын комисс хүлээн авахгүй хэдэн жил болж байгаа. Сураг соносхнээ улсын төсвийн хөрөнгөөр хийсэн гэж сонссон. Арай Чулуудайн гэр хорооллыг дахин төлөвлөх төслийн хүрээнд хийгдсэн ажил биш биз? Үүнийг мөрдөн байцаагчид анхааралдаа авах хэрэгтэй.
БЗД-ийн Чулуун овооны гудмуудын дундуур тавьсан цэвэр бохир усны шугамыг улсын комисс хүлээн авахгүй хэдэн жил болж байгаа. Сураг соносхнээ улсын төсвийн хөрөнгөөр хийсэн гэж сонссон. Арай Чулуудайн гэр хорооллыг дахин төлөвлөх төслийн хүрээнд хийгдсэн ажил биш биз? Үүнийг мөрдөн байцаагчид анхааралдаа авах хэрэгтэй.
Jiriin ardiin huu bor zurheeree tendert orood hezee ch avahgui. Huu ni aavaaraa dalimduulj tom business hiisen ni yaltchgui tsoriin gants unenees unen.
Угаасаа л тодорхой хэрэг шүү дээ. Шийдээд явуулаач
ардын намыханд ухуулж хятадуудад худалдагдсан газар нутгийхаа төлөө дуугар тэнэгүүдээ
АН-ын нэр тодотголтой Бат-үүл, С.Эрдэнэ, С.Баярцогт... гээд улсын хөрөнгийг луйварддаг зальтнуудын орогнодог газар болсон нь харамсалтай. Үндсэндээ цөлмөгсдийн бүлэглэл бий болоод удаж байгааг харж л бна. Энд хуулийнхныг ч татан оролцуулж монголын хуулийг гууль болгодог нөхөдтэй сүлжээтэй, аалзны тор шиг болсон нь монголын хөгжилд чөдөр тушаа болж бна.
Энэ салгалсан хогын сүүлийн 30 жил байгуулсан нийгмийг хардаа. Архидалт, завхайралт, замбараагүй байдал, өвчин зовлон, хог, орчнй бохирдол, ядуурал гээд тоочоод байвал барагдахгүй нь дээ. Тэгээд бас баатар гээд байгаа. Ичдэггүй ширэн нүүрт юмаа
Хулгай хийсэн бол баатар байсан ч ялаа эдлэх ёстой.Үүнийг ардчилсан тэгш эрхийн зарчим гэдэг. Гэтэл манай дүр эсгэсэн хуурамч ардчилсан хог новшнууд болохоор Ан-н П л бол хүн алсан ч ялгүй явах ёстой юм шиг тэнэгтдэг.Боловсролгүй, гудамжны люмпэн ёс зүйтэй юмнууд ардчиллыг ингэж ойлгож байгаа нь нийтлэг. Хэцүү байгаа биз.Люмпэнгүүд гудамжиндаа галзуурч байсан нэь дээр байх аа.Тэднийг эрх мэдэлдд хүргэвэл батүүл шиг хулгай л хийнэ.Энэ лав Эрдэнэ хгуайн хүү биш байх.Нэг л бүдүүлэг ойворгон дээрээ бас бөгсний донтой.булгантай яалаа.Зоргигийг алсан ял ч энэнээс холдохгүй дээ.
Үхэхгүй болчихсон юм шиг авирлах юм аа
Энэ ардчилал ярьсан луйварчин хэзээ далд орох юм бол доо.Удирдлагын академийн урдхан далан дагуу тансаг хотхон бариулсныг нь хумуус батуулийнх гэдэг юм билээ.
Монголд ногоон малгайтнууд дахин толгойгоо өндийлгөж Ардчилал аюулд орлоо! Ардчиллын алтан хараацай Бат-Үүл баатарынхаа удирдлагын дор Ардчиллаа хамгаалах тэмцэлд урагшаа!
Монголд ногоон малгайтнууд дахин толгойгоо өндийлгөж Ардчилал аюулд орлоо! Ардчиллын алтан хараацай Бат-Үүл баатарынхаа удирдлагын дор Ардчиллаа хамгаалах тэмцэлд урагшаа!
Энэ салга бид хоер тэмцлээ юу зөвхөн өөрийнхөө хар амьдралын төлөө чалчиж явсан балай новш үхэж далл орж үз сая Батхүүг үхэхэд ард түмэн юу гэж бичиж байв чамайг үхвэл тэрнээс дор юм болно чиний сүнс амирлахгүй ар гэрийнхэн чинь хэцүүдэх байх даа өрөвдөх юм
орсын холбооны думын гишүүнийг думын хуралд сууж байхад хүүгий нь баривчилж дараа нь эцгийг нь баривчилсан гэр орныг нь нэгжиж иххэмээний хөрөнгө илэрсэн ЯАГААД БОЛОГҮЙ гэж хууль бусаар бажсан капиталис помещик компаний эздийг орсод байнга баривчилж ялыг нь үүрүүлж байна хятадт бол сая авилгачдыг баривчилсан
бат үүл тэргүүтэн ардчилагчид монголын хөрөнгийг хулгайлж идэхийн тулд ардчилсан хувисгал ардчилал гэсэн юмыг зохиомлоор гаргаж ирж залилжээ монголын бүх дээр үеийн эвлэл пионерийн гишүүд намын гишүүдийг хууран мэхэлж чаджээ ардчилал гэсэн нэрээр популизм хийж олон түмнийг төөрөгдүүлэн ардчилсан залуучуудын хөрөнгийг завшжээ нэг үгээр комсомолын гишүүд намын гишүүд тэнэгүүд ажээ юунаас ч буцахгүй найзыгаа ч алахаас буцахгүй эдийн шуналтан ажээ
Батүүл яасан ичдэггүй юм бэ. Хотын захирагч байхдаа Найрамдлын газрыг АН-ханд өгсөн гээ биз дээ. Яасан их шуналтай хүн бэ.
Хэдий баатар ч 70 тэрбум Монголчуудаас булаах ч бас арай дэндэнээ! Буриад Баяртайгаа өрсөлдөөд ч байгаа юм шиг.
БАТ-ҮҮЛ ЭСВЭЛ ӨӨР ХЭН НЭГЭН АВИЛГАЧ АРДЧИЛАЛ ГЭДЭГ ЮМЫГ ХИЙГЭЭГҮЙ. АРДЧИЛАЛЫГ АРД ТҮМЭН АВЧ ИРСЭН. ХАРИН АШИГ ДИВИДЕНДЫГ НЬ БАТҮҮЛ БОЛОН БУСАД ХУЛГАЙЧ НАР ХҮРТСЭН. ОДОО ТЭД ОЧИХ ГАЗРАА ОЧИХ ЁСТОЙ.
2 нүүртэн алуурчин орон сууц8%аар олон ард түмэнээс ашиг олж завшин хүүтэйгээ нийлж олон тeндeр нэрээр ашиг хүртсэн юун гацаа гээд байгаа юм
Энэ хулгайч бүтээн байгуулалт нэрээр мөн ч их хулгай хийсэн дээ, Олон айлыг орон гэргүй болгосонд оо,,Хүү гэдэг луйварчинтайгаа нийлж байгаад Шоронд нь хурдан хийгээч эээ
Аав хүү 2-ыг цаазлаачээ энэ хэргийг нь хурдан шийдээчээ эргүү шүүгч нар минь хахууль авчихаад хөөн хэлэлцэх хугацааг дуусахыг нь хүлээж бгаа юм уу!! шудрага бгаачээ хулчиргуудаа. Хөөн хэлэлцэх хугацааг хязгааргүй болго, энэ нь томчууд та нарт хууль завших боломж олгоод мөнгөтэй нэг нь улс орныг минь тонож дуусах нь бна шүү. Энгийн иргэд хийсэн бол аль хэдийн таслагдсан шүүдээ. Бүү ард түмнийг бухимдуулж өөрсдийнхөө эсрэг иргэний дайн гаргачихаарай новшнууд минь ээ!!!
Эцэг хүү хоёрыг гацаанаас гаргах амархан бүх хөрөнгийг нь хураагаад ганц худагт хийгээд мартах
Батүүл, Эрдэнэ. Элбэгдорж. Энхболд /МАН / нарыг шалгаж хулгайлсан зувчуулсан эд хөрөнгө мөнгийг хурааж улсаа ард түмэнээ өрөөс гаргах хэрэгтэй.
МАНАН г 20оний сонгуулиар гаргахгуй байцгаау монголчуудаа тэр цагт эд нар Эрдэнээ даргийнхаа хэлдгээр голог болоод луувардаж авсанаа хулээгээд гэртээ харицгаана шуу гарвал монгол мохоо бодолтоол сонголтоо ийгээрээ ард тумэн минэ
Бат-Үүлийг дэмждэг. Сайн удамтай, зөв хүмүүжилтэй, гэр бүлдээ үнэнч хүн хэзээ ч муу юм хийдэггүй юм. Тэгээд ч Бта-Үүлээс өмнө Уб ямар байлаа? Улаанаараа эргэсэн шороо тоосондоо дарагдсан, нийслэл хот гэж хэлэхээс ичмээр юм байсан шд. Өмнөх болон дараах хотын дарга нар бол зүгээр л чадваргүй сэтгэлгүй ханаж цаддаггүй ичдэггүй новшнууд