sonin.mn
“ЖДҮ-гийн хэрэг” яагаад үүссэн, энэ хэргийн талаар эрх баригч МАН-ынхан юу гэж үзэж байгаа нь олон нийтэд сонин байгаа юм.
“Зууны мэдээ” сонин үүнд хариулт өгөхүйц нэгэн мэдээллийг өмнө нь цувралаар хүргэсэн. Тэр бол УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр гишүүд юу гэж ярьсан талаарх мэдээлэл байв.
 
Энэ удаад дахин нэг хуралдааны талаарх МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэж байна. УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны нэгдүгээр сарын 10-нд Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралджээ. Хуралдааныг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, Бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Ц.Энхжаргал, А.Батзаяа, Б.Жамбал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, референт Б.Цэцэгдэлгэр нар оролцжээ.
МАН-ын бүлгийн 64 гишүүний 44 нь энэ хуралд суусан байна. Харин УИХ-ын Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг нар өвчтэй, Б.Саранчимэг, О.Содбилэг, Д.Тэрбишдагва нар гадаадад, Н.Номтойбаяр томилолттой, Ж.Эрдэнэбат чөлөөтэй, Сү.Батболд , Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Ц.Гарамжав, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, М.Энхболд нар шалтгаангүйгээр хуралдаа суугаагүй байна. Энэ хурлаар “ЖДҮ-гийн хэрэг”-т холбогдсон Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн саналыг хэлэлцжээ.
 
 
Өмнөх нь Б.Энх-Амгалан: Энхболд гишүүн нутгийнхаа компанид л бичиг хийж өгсөн гэсэн
 
…УИХ-ын гишүүн С.Бямбацогт “…Сая ярьсан гишүүдийн ихэнхтэй нь санал нийлээд ярьж байгаа. Зарим зүйлүүд дээр санал нийлэхгүй байгаад байгаа юм. Санал нийлж байгаа асуудлууд гэхээр яах аргагүй бид нэг зовлонтой байна. Энэ зовлонгоо гэтэлж яаж ард нь гарах вэ гэж бүгдээрээ санал нийлж байна. Бүгдээрээ маш хүнд байна.
 
 
Бүгдээрээ улс орон, нам, Их хурал,  энэ засаг маань яах вэ гэдэг дээр санаа зовж байгаа. Эцэстээ бид нарын нийтийн зовлон. Бид нар зовбол хамтдаа зовно. Жаргах юм бол хамтдаа жаргана. Бие биеэ ойлгож яаж энэ асуудлуудыг хамтдаа ойлголцож давж туулах вэ. Бас нэг хүн чанартай байх юм сан. Бас нэг улстөржихгүй ойлголцох юм сан гэж ярьж байгаатай санал нэг байгаад байгаа юм.
 
 
Санал нийлэхгүй байгаа асуудал нь үл ялиг зүйлээр гэдэг ч юм уу, тэр үйл ялих зүйл нь уул шиг, овоо шиг том болчихсон. Хоорондоо хуваагдсан, хагарсан. Түүндээ хэн нэгийгээ, бие биеэ буруутгаж байгаа. Энэ байдалд үнэхээр харамсч байна. Санаа зовоож байна. 65-уулаа нэг намаас дэвшчихээд, нэг зүйл амлачихаад, нэг мөрийн хөтөлбөртэй, нэг зорилготой гар ч ирчихээд өнөөдөр яахаараа жижигхэн юм болохоор том боллгоод харлуулаад, бие биеэ харлуулдаг. Нөгөө талд нь том цагаан юм байхад тэр том цагаан юмыг харж чадахаа больдог. Ийм байдалд дотроо үл ойлголцолд орчихов оо. Үүнийг ярихдаа аль аль нь өөр өөрсдийнхөө өнцгөөс, өөр өөрсдийгөө зөвтгөж, ерөөсөө ингээд байгаа юм, ийм учраас би үзээд байгаа юм, ийм учраас эд нар муухай, эд нар балиар, эд нар шударга бус гээд байгаа юм. Энэ 65 гишүүн маань 37, 27-гоороо хуваагдчихаад ийм байдалд орчихлоо шүү дээ. Үүн дээр бид нар яавал бие биеэ үзэн ядах гэдэг юм уу, үл ойлголцоод удчихлаа. Үндсэндээ жил гаруй болчихлоо. Үд ойлголцлоо ойлголцох гэж олон удаа оролдоод, олон удаа гар хөлөө бариад үзсэн. Энэ маань улам даамжраад үл ойлголцол маань үзэн ядалд болоод хувирчихсан явж байна. Одоо цаашаагаа гишүүдээ явуулаад эхлэх юм бол өс хонзон болно” гэжээ.
 
 
 
Үргэлжлэл бий…
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин