Өнгөрөгч баасан гаригт олны анхаарал татсан хэд хэдэн хэргийг шүүх хурал боллоо. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хүн амины хэрэг, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнгийн албан тушаалын хэрэг, Нийтлэг үйлчилгээний газрын дарга асан Ш.Одончимэгт холбогдох 1.5 тэрбумын хэргийн шүүх хурал болсон юм. Хэргүүдийг хэрхэн шийдвэрлэсэн тухай тоймлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг шүүв
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг хоёр үндэслэлээр хуулийн байгууллага шалгаж байгаа. Өнгөрсөн пүрэв гаригт тэрээр мэдэгдэл хийж, өөрийгөө гэм буруугүй хэмээн зарим баримтыг үзүүлсэн байдаг. Мөн энэ үеэрээ АТГ-аас УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг ярьж эхэлсэн тухай мэдэгдэж байв. Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг яллагдагчаар татсан бөгөөд өнгөрсөн баасан гаригт түүнийг шүүх хурал боллоо. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор өөрийнх нь туслах Т.Есөнтөмөр, зөвлөх Б.Эрдэнэбат нартай уулзахыг хориглох, хилийн хязгаарлалт тогтоолгох, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг прокуророос ирүүлээд байсан юм. Энэхүү гомдлыг шүүх хэлэлцээд прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж, шийдвэрлэсэн байна. Шүүх хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн биеэр оролцжээ. Тэрээр энэ үеэр “Нэг зүйлийг онцлоход Г.Батхүү агсны хэрэгтэй холбогдуулж хэн нэгнийг яллагдагчаар татах нь битгий хэл эрүүгийн хэрэг ч үүсгээгүй байгаа. Шүүх шинжилгээний дүгнэлтүүд мөрдөн байцаалтад хэн нэгнээс хамааралгүй болох нь тогтоогдсон. Харин гэрчийн мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн гэж цагдаагаас намайг хэрэгт гүтгээд байгаа юм. Шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзсэн. Талархаж байна” гэлээ. Ийнхүү түүнтэй холбогдох хэргийг прокурорт буцаагаад байна.
Б.Махбал “Би ч хохирогч” хэмээн мэдүүлжээ
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хурал боллоо. Шүүх бүрэлдэхүүнээс нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцааж, Б.Махбалд өмнө нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээжээ. Мөн Б.Махбал “Би ч гэсэн хохирогч. Гомбосүрэн манай гэр бүлийг доромжилсон” хэмээн мэдүүлэг өгч эхэлсэн тухай зарим эх сурвалжууд онцолж байна.
Хэргийг эргэн сануулахад ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан хэрэг өнгөрсөн оны наймдугаар сарын 9-10-нд шилжих шөнө болж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийсэн байдаг. Хэргийн газарт ажилласан бүрэлдэхүүн тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал талийгаачийн амь насанд халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосон билээ.
Г.Дэнзэнг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөв
ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр 2014 оноос эхлэн сэжигтнээр тооцон, шалгаж эхэлсэн. Тодруулбал, эхнэрийнхээ нэр дээр байдаг “Говь повер” компанийг тендерт ялуулж, 17 тэрбум төгрөг өгсөн гэх асуудалд буруутгаж буй. Анхан шатны шүүхээс уг хэрэгт холбогдуулан 2017 онд Г.Дэнзэнд 3.6 жил ногдуулахаар шийдвэрлэсэн билээ. Харин өнгөрсөн баасан гаригт түүний давж заалдсан гомдлыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-д заасныг журамлан Г.Дэнзэнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.12.16 ДАВАА №248 (6215)
Сэтгэгдэл0
Чадвартай ч хүмүүжилгүй номтай баяр шиг хүмүүс дараагийн их хуралд бүү ороосой гэе.
Чадвартай ч хүмүүжилгүй номтай баяр шиг хүмүүс дараагийн их хуралд бүү ороосой гэе.
Yamar chadvar hunii ami hunuuh chadvar gej uu
Махбал махан толгойг Еорк махан толгойт хамгаалжээ Нүгэл нүдээрээ гарах цаг ирнэ
Хүүхдээ доромжлуулсан аав шүүхийн шийдвэр нөгөө талд гарахад хувиараа тооцоо хийдэг нэг кино байдаг даа, голливиудын кино.Америкчүүдээс юм сураад л байдаг гэдэг юугаа сурдаг дуракууд вэ? Ийм юмыг нь сур л даа
Denzen Altsanhuyagin hycheer Jenko goos yalgyi bolov
Hutsaach chi tgle gd hvn aldagni uy ve muu aluurchin
Тэнгэр заяатай хүн л хүнийг үхтэл нь зодоод хохирогч болдог байх.Дээвэр дээр Карлсон суудаг бол шүүхийн оройд Одбаяр суудаг газар энэ боломжтой л шудрага ёс.
Densengiin tsaana ni battulga ah baigaa shuudee. Manaihan battulga iig anzaarahgui bna
Эргүүтэж, балайралгүй эр хүн шиг байж ялаа эдлэ, хогийн тантан минь.
сайн байцгаана уу? Номхон тэмээг ноолоход амар гэдэг шиг эгэл хүмүүсийн хэрэг явдлыг хачин жигтэйхэн гэрлийн хурдаар шийдвэрлээд л шийтгэлийг нь өгөөд эдлүүлээд байдаг. Эдгээрээс бусдынх нь болохоор эргэж буцаж нааш цааш болгосоор, ЦАГ ХОЖИЖ ХЭРЭГСЭХГҮЙ ХЭРГЭЭ ХӨ БОЛЧИХДОГ. ИНГЭХЭЭР ЧИНЬ ХҮМҮҮСИЙН ДУРГҮЙ, УУР, БУХИМДАЛ ХҮРЭХГҮЙ ГЭЭД ЯАХАВДЭЭ. ХУУЛЬ НЬ Ч, ШҮҮХ НЬ Ч, ПРОКУРОР НЬ Ч УИХ-ЫНХНЫ ӨӨРСӨДДӨӨ БОЛООД ААВ ЭЭЖ ҮР ХҮҮХДҮҮД АМРАГ САДАН НАЙЗ ГЭЭД ХАМААТАЙ ХАМААРАЛТАЙ БОЛГОНДОО ЗОРИУЛААД БИЧВЭРЛЭЧИХДЭГ ЗАСАГ ХУУЛЬТАЙ ОРОН УЛС ӨӨДЛӨХҮҮ, ДЭГЖИХҮҮ ДЭВЖИХҮҮ ХАС ХАШ ЧАНД ҮЛЭМЖ ТОЛЬТ БАЙЖ ЧАДАХУУ ИНГЭХЭД.
хүн алчихаад өөрөө хохирогч болдог нь хаанахын ёс вэ?
Mahbal hun alsan l gene .Ys uman deer yg yu bolsong bid medehgui shde.hiterhii neg taliig barij huniig doromjilj bolohgui shde er ni.Ene hun chini bas zurh setgeltei ger bul ur huuhed aav eej geed humuus baigaa shde.Durguitselee ilerhiilj bno tegehdee soeltoi ug hellegeer bichmeer um.
balantsagiih n huuhed vee. huuhedgui geed bgaam bish uu
Mahbal hun alsan l gene .Ys uman deer yg yu bolsong bid medehgui shde.hiterhii neg taliig barij huniig doromjilj bolohgui shde er ni.Ene hun chini bas zurh setgeltei ger bul ur huuhed aav eej geed humuus baigaa shde.Durguitselee ilerhiilj bno tegehdee soeltoi ug hellegeer bichmeer um.