sonin.mn

БНХАУ-ын Хубэй мужийн засаг захиргааны төв болох Ухань хотод 2019 оны 12-р сарын 31-нд шинэ коронавирусын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн билээ. Улмаар  Ухань хот нэгдүгээр сарын 23-наас хойш үндсэндээ тусгаарлагдаад байгаа юм.


Тэгвэл үүнтэй холбоотой Ухань хотод суралцаж байгаад тус хотод үлдсэн 30 оюутанг буцаан авчрах тухай яриа Засгийн Газрын түвшинд хэдийн яригдаж эхэллээ.
Харамсалтай нь нь уг асуудалд Улсын Онцгой Комисс, Эрүүл Мэндийн Яам эхнээсээ маш хариуцлагагүй хандсан нь тодорхой болж байна.

 


БНХАУ-ын Хубэй мужийн засаг захиргааны төв болох Ухань хотод Монгол Улсын нийт 200 орчим оюутан суралцдаг. Эдгээр оюутнуудын 70 орчим хувь нь улирлын шалгалтаа өгчихөөд,  2020 оны 1-р сарын 2-ноос 1 сарын 26-ны хооронд эх орондоо ирсэн ба 30 орчим оюутан нь тус тусын хүндэтгэх шалтгаанаар Уханьд үлдсэн байна.
Нэн аймшигтай нь Уханиас ирсэн 170 орчим оюутанг Монгол улсад ирсэнээс хойш хэн ч хаана ч ямар ч шинжилгээнд хамруулалгүй өнөөдрийг хүрчээ.

С.Сарнай