Амьтны аймгийн болон Байгалийн нөөц ашигласны тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг холбогдох албаныхан нотлов. Хулгайгаар ан хийх, амьтны эд эрхтэнг наймаалах нь далд хэлбэрээр цэцэглэж сүлжээнд орсныг нуугаад яах вэ. Энэхүү байдалтай тэмцэж, зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас амьтны нөөц баялгийн ашиглалт, хамгаалалт тэдгээрийн гаралтай түүхий эдийн худалдан борлуулалтад хяналт тавин ажиллажээ.

 


Шалгалтад 12 аймгийн 171 сумын ИТХ, Засаг даргын газар, 112 тусгай зориулалтаар гадаадын ан хийлгэхэд зуучлагч, ангийн гаралтай түүхий эд худалдан борлуулагч аж ахуйн байгууллага, 1327 иргэнийг хамруулсан аж. Хяналтын явцад шалгалтад хамрагдсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад ан амьтны талаарх хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг тайлбарлан таниулсан байна.

 

Мөн зүүн бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Баруун бүсийн Ховд, Баян-Өлгий аймгийн нутгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллага болон хууль хяналтын байгууллагын төлөөллийг оролцуулсан сургалтыг хоёр удаа зохион байгуулжээ. Амьтантай холбогдсон хууль тогтоомжийг сурталчлан таниулах гарын авлага ном 154 ширхэг, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх тухай зөвлөмж, зурагт хуудас 556 ширхэгийг тарааж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан нь сайшаалтай юм.

 

Сайны хажуугаар саар зүйл байдаг хойно. Шалгалтын үеэр аймаг, нийслэлийн иргэдийн төлөөгчдийн хурлаас харьяалах нутаг дэвсгэртээ нэн ховор, ховор амьтныг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөөг баталж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллаагүй нь илчлэгдсэн байна. Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Дорнод, Өвөрхангай, Хэнтий аймагт эл зөрчил давамгайлжээ.

 

Харин ан амьтныг агнах, барих, бүс нутгийг тогтоогоогүй нь Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Дорнод, Өвөрхангай, Хэнтий аймаг зонхилсон байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу санхүүгийн эх үүсвэрийг гаргаж, амьтны тооллого судалгаа, нөөц, сүргийн бүтэц, байршлыг тогтоолгох агнуур зохион байгуулалтыг хийлгээгүй байсныг тогтоов. Түүгээр ч үл барам байгаль хамгаалагчид ан амьтан агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, тээвэрлэх иргэн, аж ахуйн нэгжид гарал үүслийн тодорхойлолт олгоогүй нь нийтлэг зөрчил аж.

 


Архангай, Ховд, Булган, Өвөрхангай, Хэнтий, Говь-Алтай, Төв аймгуудад тоо толгой нь цөөрч, нөөц нь багассан тарвагыг 65 иргэн хууль бусаар агнахыг завдсан болон агнаж мах, арьсыг худалдсан зөрчил илэрсэн гарчээ. Энэхүү үйлдлүүд нь “Амьтны аймгийн тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх, 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсэг, БОАЖС-ын 2011 оны 411 дүгээр тушаалын ааалтыг тус тус зөрчсөн хэрэг юм.

 


Иргэн Н.Баярсайхан, С.Цэдээхүү, Дашзэвэг нар Замын-Үүд, Бичигтын боомтоор 6000 ширхэг тарваганы арьс, нэн ховор, ховор буга, согооны эд эрхтэн, хүрэн баавгайн савар, хүдрийн заарь зэргийг хил гаргахыг завдсныг ч бас тогтоов. Амьтдын амьдралын онцлогийг харгалзан хуулиар агнах, барихыг хориглосон хугацаанд нь Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймаг, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийхэд бор гөрөөс, агнуурын загасыг агнасан, барьсан зөрчил илэрсэн гаргасан байна. Түүнчлэн хууль бусаар үйлдвэрлэлийн зориулалтаар зарам, дархадын цагаан загас бэлтгэн улмаар Нийслэлийн хүнсний захуудад худалдан борлуулж байв.

 


Эл зөрчлийг “Талингар”, “Жавхлан”, “Цагаан загас” компаниуд гаргажээ. Мөн аймгийн Засаг дарга нар ан амьтанг нууцаар агнаж, түүхий эдийг хил дамжуулан худалдах үйдлийг таслан зогсоохын тулд үнэн бодитой мэдээлэл өгсөн иргэдийг урамшуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүй байгаа нь хууль зөрчсөн үйл болохыг албаныхан онцол» байна. Шалгалтын нэгдсэн дүгнэлтээр хангалтгүй гэсэн үнэлгээ өгчээ.

 

Учир нь аймаг сумын ИТХ-ын “Амьтны тухай’ хуулиар хүлээсэн үүргийн найман заалтын хэрэгжилт 45 хувьтай хэрэгжсэн байна. Мөн 3acaг даргын хуулиар хүлээсэн үүргийн найман заалтын хэрэгжилт 60 “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хуулийн гурван заалтын хэрэгжилт хангалтгүй байгаа аж. БОАЖЯ-аас тухайн жилд амьтан агнах, барихаар тогтоосон дээд хэмжээнд багтаан иргэн, аж ахуйн нэгжүүд зөвшөөрөл авахгүйгээр амьтан агнаж, барьж байгаагаас хууль бусаар ан амьтан агнах, барих зөрчил ихсэх нөхцөлийг бүрдүүлсэн болохы тогтоожээ.

 

Амьтдын амьдралын онцлогийг харгалзан хуулиар агнах, ашиглахыг хориглосон хугацаанд Төв, Хэнтий,Сэлэнг зэрэг аймгуудад иргэн, аж ахуйн нэгжүүд бор гөрөөс, тарвага загас агнасан, барьсан зөрчил их гаргасан байна. Түүнчлэн тарвагыг тодорхой хугацаагаар агнахыг хориглосо боловч Архангай, Ховд, Булган, Өвөрхангай, Хэнтий, Говь-Алтай,Төв аймгуудад хийсэн хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийн 70 хувийг тарвага агнахыг завдсан, агнасан зөрчил эзлэв Улсын хилээр гаргахаар завдсан тарваганы арьс, бүтэн чоно, үнэг хярсны арьс, нэн ховор амьтан хүдрийн заарь, бөхөнгийн эвэр буга, согооны сүүл, цусан эврийн хураагдсан байдлаас үзэхэд хууль бусаар ан амьтан агнах зөрчлийн тоо хэмжээ багасахгүй байгаа аж.

 


Энэ нь орон нутагт хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, хохирлыг нөхөн төлүүлэх, хуулийн байгууллагад шилжүүлэх зэрэг дорвитой арга хэмжээ авч ажиллахгүй байгаатай холбоотой гэнэ. Шалгалтаа 304 зөрчил илрүүлж, 14 акт үйлдэн 25.268.900 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ. 39.980.300 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, хураагдсан эд зүйлийг борлуулсны дүнд 75.000.000 төгрөгийн Улсын төсөвт оруулсан байна.

 


Хандгай, хар сүүлт, монгол бөхөн, янгир ямаа зэрэг ховор амьтдыг хууль бусаар агнасан таван иргэнтэй холбогдсон асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар цагдаагийн байгууллаг; шилжүүлжээ. Архангай аймагт амьтан агнахыг завдсан иргэдийн 273 ширхэг урхи, Дорнод аймаг, Багануур дүүрэгт 35 ширх хавх, Баян-Өлгий аймаг загасны тор 10, 20 ширхэг дэгээ, суусар, янгирын арьс, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай тарваганы 1140 ширхэг тарваганы арьс, Өвөрхангай. Булган, Багануур дүүргээс долоон уурга, нэг завь, 45 ангийн буу хураан авчээ.


Б.Чанцал

Эх сурвалж: "Завхан"