“Энэ цагт биш, эрт үед” гэдэг шиг “Хадгаламж” банкны 14 тэрбумын гэх дуулиант хэрэг одоогоос 14 жилийн өмнө гарч байв.
Тухайн үед “Хадгаламж” банкийг хувьчлах үед 14 тэрбум төгрөг сох дутсан. Үүнийг тус банкны ерөнхий нягтлангаар ажиллаж байсан Ц.Чимэдцэрэн үрэн таран хийсэн болж таарсан.
Явсаар Ц.Чимэдцэрэнтэй хамт дээрх мөнгийг казинод үрэлцсэн гэх улстөрчид, бизнесмэнүүдийн нэр гарч ирж байв.
“Хадгаламж” банкны 14 тэрбумын гэх хэрэг хэдийнэ шүүхээр шийдэгдсэн. Тиймээс Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийн сэтгүүлчид бид уг хэргийн улмаас буруутсан, тухайн үед нэр холбогдсон хүмүүсийг дахин буруутгах гэсэнгүй.
Харин тэр үед олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаагүй, олны мэдэхгүй баримт сэлтийг үл мэдэгдэх эх сурвалж Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийн нэр дээр ирүүлсэн юм. Иймээс бид олон хуудас бүхий баримтуудыг судалж үзээд олон нийтийн мэдэх эрхийг хангах үүргийнхээ дагуу тухайн баримтын хүрээнд зарим мэдээллийг хүргэж байна.
Тухайн үед буюу 2007 онд Ч.Чимэдцэрэнгийн хэргийг шалгаж байсан ЦЕГ-ын УМБГ-аас 1999 оны тавдугаар сарын 31-нд байгуулагдсан Эрх зүйн туслалцааны гэрээний хүрээнд БНСУ-ын Хууль зүйн яам, Сөүл хотын төв прокурорын газарт мэдээлэл хүссэн хүсэлтийг илгээж байжээ. Хүсэлтэд уг хэрэгтэй холбоотойгоор нэр бүхий 25 хүний Сөүл хот дахь “Sheraton” зочид буудлын “Walker Hill” казино, “Goex” зочид буудлын “Seven Luck” казино, “Hyatt” зочид буудлын “Paradise” казиногоор үйлчлүүлсэн мэдээллийг хүссэн байна.
Мөн Ц.Чимэдцэрэнгийн БНСУ-ын банкинд данс эзэмшдэг эсэх, тус улсад үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг эсэх, бизнесийн чиглэлээр ямар нэг хөрөнгө оруулалт хийсэн эсэхийг лавлажээ.
Энэ дагуу Сөүл хотын төв прокурорын газраас нэр бүхий казинонуудад “Манай байгууллагад мөрдөгдөж байгаа хэрэгтэй холбоотой тэмдэглэгдсэн хүмүүсийн тус байгууллагын казинод орсон болон мөнгө солиулсан талаарх бүртгэлийг тодруулах үүднээс компьютерийн бүртгэл, санхүүгийн бүртгэлийн хуулбарыг гаргаж өгч туслалцаа үзүүлнэ үү” гэсэн албан бичгийг илгээсэн байна.
Үүний хариуд Сөүл хотын төв прокурорын газарт казинонуудаас илгээсэн зохих мэдээллийг 2007 оны долдугаар сарын 20-нд манай УМБГ-т ирүүлжээ. Ц.Чимэдцэрэн болон Монголоос очсон хүсэлтэд нэр дурдагдсан хүмүүсийн казинод орсон гарсан, мөнгө солиулсан, дахин солиулсан талаарх баримтуудыг илгээжээ. Харин дээрх хүмүүсийн тоглож буйг дүрс бичлэгээр илгээх боломжгүй гэжээ.
УМБГ-аас нэрийг нь илгээж БНСУ-ын Сөүл хотын төв прокурорын газраас хариу ирүүлсэн хүмүүсийн дунд одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, сайд асан Т.Бадамжунай, “Алтай констракшн”-ийн Х.Бат-Эрдэнэ нар байна. Өөрөөр хэлбэл, Ц.Чимэдцэрэн нарын “Seven Luck” казинод есүүлээ, “Paradise” казинод 15-уулаа орж тоглосон талаарх баримтуудыг ирүүлжээ.
Тухайлбал. Г.Занданшатар нь 2006 оны есдүгээр сарын 22-ноос аравдугаар сарын 16-ны хүртэл “Seven Luck” казинод хэд хэдэн удаа орж 7 824 113 вон солиулж, дахин 56 820 660 вон солиулсан.
У.Хүрэлсүх 2005 оны долдугаар сарын 23-наас 2006 оны наймдугаар сарын 4-нийг хүртэлх хугацаанд “Paradise” казинод хэд хэдэн удаа орж, 66 847 702 вон солиулж, 11 143 614 вон дахин солиулсан.
Б.Батцэцэг 2006 оны аравдугаар сарын 20-ноос 2007 оны гуравдугаар сарын 28-ныг хүртэл “Seven Luck” казинод орсон боловч мөнгө солиулсан бүртгэл байхгүй.
Т.Бадамжунай “Paradise” казинод 2004 оны арваннэгдүгээр сарын 17-ноос 2006 оны наймдугаар сарын 4-нийг хүртэл хэд хэдэн удаа орж 23 666 637 вон солиулсан. Мөн “Seven Luck” казинод 2006 оны наймдугаар сарын 7-ноос 2007 оны хоёрдугаар сарын 12-ныг хүртэл хэд хэдэн удаа орж 68 197 223 вон солиулж, 5 607 073 воныг дахин солиулжээ.
Х.Бат-Эрдэнэ нь 2005 оны зургадугаар сарын 1-нээс 2006 оны есдүгээр сарын 7-ны хооронд “Paradise” казинод хэд хэдэн удаа орж 281 310 274 вон солиулж, 174 000 601 воныг дахин солиулсан байна. Бас 2006 оны наймдугаар сарын 24-нөөс 2007 оны хоёрдугаар сарын 15-ныг хүртэл “Seven Luck” казинод хэд хэдэн удаа орж 345 640 992 вон солиулж, 587 279 969 воныг дахин солиулсан байна.
Ийм маягаар БНСУ-аас манай улсын иргэдтэй холбоотой казинодсон талаарх баримтыг ирүүлжээ. Манай УМБГ-аас нэрсийг нь явуулсан хүмүүсийн заримынх нь Ц.Чимэдцэрэнтэй хамт дээрх хоёр казинод тоглосон гэх баримт ирээгүй байна. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Я.Содбаатар байна. Өөрөөр хэлбэл, эндээс мэдээллийг нь хүсч нэрийг нь илгээсэн 25 хүний нэг нь Я.Содбаатар байжээ. Харин 17 хүний мэдээлэл нь ирсэн байна.
Тэдний дунд өдгөө УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Гадаад харилцааны дэд сайд, Засгийн газрын агентлагийн даргын албан тушаал хашиж байгаа хүмүүс багтсан. Мөн эх орноосоо яваад ирэлгүй удаж байгаа төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхэм, томоохон компанийн захирал нөхдүүд ч байна.
Өнөөдөр Монгол төрийн гурван өндөрлөгийн хоёрынх нь өчигдөр казинодсон баримт ингээд ил болж байна. Ер нь бол, өнөөдөр бөөрөнхий дэлхийд хил хязгаар үгүй болсон. Хэн ч хаанаас ч хэзээний ч баримт факт, мэдээ сэлтийг олж авах нөхцөл бүрдсэн. Өөрөөр хэлбэл, мэдээллийн эрин ноёлсон. Цаг хугацаа, орон зайны талаарх ойлголт ч өөрчлөгдөж байна.
Тийм учраас Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл ирсэн баримтын хүрээнд эдгээр мэдээллийг хүргэхийн учир нь “Монголын төр ийм явдлаас ангид байх учиртай. Хожим төрд гарч, түмний төлөө зүтгэхийн тулд хуулиар хориглосон үйлдэлд нэр холбогдохгүй явдаг байх”-ыг сануулж буй хэрэг юм.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Чимидцэрэн ялаа эдлээд гарсан. Одоо үед ч казино тоглоогүй улс төрч гэж алга. Ц.Элбэгдорж , М.Энхболдоос авхуулаад Женко хүртэл тоглодог гэж байгаа юм. Юу нь нэг их сонин байгаа юм. Оронд нь оффшорчид , алуурчид , яргачид , дээрэмчид ээ барьцгаая
Г.Занданшатар дарга 32- р тогтоол гаргаж С.Зоригийн тодотголтой зохиомол бузар хэргийг судлах тусгай комисс гаргасан юм гэсэн. У.Хүрэлсүх даргын удирдлага доор Тагнуул ,ЦЕГ , УМБГ ХЗДХ- ийн газартай хамтарч онцгой чадварлаг ажиллаж байгаа. Тийм ч болоод МАНАН мафи амь аа тавих гээд сүүлчийн кампаант ажил аа явуулж байна гэж хараад байна .
Битгий хуцаад бай.Хүрэлсүх чинь өөрөө улсын өмчөөр казинодож бас хүчингийн хэрэгт орж явсан шоронд байх естой хулгайч мөн.
САЙН БАЙНА. ШУДАРГА БУСЫН ХОНГИЛТОЙ ТЭМЦЭЖ БАЙГАА ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГТ ӨӨ АМЖИЛТ ХҮСЬЕ !
САЙН БАЙНА. ШУДАРГА БУСЫН ХОНГИЛТОЙ ТЭМЦЭЖ БАЙГАА ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГТ ӨӨ АМЖИЛТ ХҮСЬЕ !
Хулгайч нар хулгайчийг бариарай гэж орилхоос цаашгуй .Ийм байхад энэ олон хэрэг юу гэж шийдэгдэх вэ дээ !Хурэлсух .Занданшатар,Женко гурав чинь бас л МАНАН шдээ тийм учраас Хузуугуй хун айхгуй ,хэрэлдээд суугаад бан шдээ
ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ АМЬ АА ТАВЬЧИХ ГЭЭД ҮСЧИЖ ЦОВХЧООД БАЙГАА. ХУУЧНЫ АНДУУД НЬ БҮГД НҮҮР ЭЭ БУРУУЛСАН . ЭНЭ БОЛ 2018 , 2019 ОНЫ НИЙТ МОНГОЛЧУУДЫН ТЭМЦЛИЙН ҮР ДҮН ! .
УВАЙГҮЙ МУУХАЙ ХУЛГАЙ ДЭЭРЭМ ЗАЛИЛАН МӨНГӨ УГААЛТ ОФФШОР ЗЭРГЭЭРЭЭ МОНГОЛЫГ СӨХӨРГӨЖ, ГАДААДАД ХАР СААРАЛ ЖАГСААЛТАНД ОРУУЛСАН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ГЭГЧИЙГ НЭН ДАРУЙ БАРИВЧИЛ! ЗӨВЛӨХ САНААТАЙ ЮМНУУДТАЙГАА НИЙЛЖ ХУЛГАЙ ЗАЛИЛАН ХИЙДЭГ, ТАМГЫН ДАРГА САНААТАЙ ДОЛИР ДОРЛИГЖАВТАЙГАА НИЙЛЖ ДЭЭРЭМ ХУЛГАЙ ХИЙДЭГ, ӨЛӨН ЦАГААНТАЙГАА НИЙЛЖ ЗАЛИЛАН ХУЛГАЙ ХИЙДЭГ, А.БАТТӨР ГЭГЧТЭЙГЭЭ НИЙЛЖ ОФФШОРДДОГ, ЕВРОПТ БАГТАЖ ШИНГЭХЭЭ БАЙГААД ОРОН ШОРОНД ОРСОН ХУРЦЫГАА ХУУЛИЙН ДЭЭР СУУЛГАЖ БАЙГААД ДЭЭРЭМ ТОНУУЛ ХАР ТАМХИ, ХҮН ЯРГАЛЖ ХЭРЭГ ХҮЛЭЭЛГЭЖ ӨӨРИЙГӨӨ АВАРДАГ ТИЙМ ЕРӨНХИЙЛӨГЧ ГЭЖ БАЙДАГ ЮМ УУ? ЭЛБЭГ ХУЛГАЙЧИЙН ҮЙЛДСЭН ГЭМТ ХЭРЭГ ТАМТГАА АЛДЖЭЭ. ЭЛБЭГ ТЭР ГЭГЧ ЦАЙЧИХСАН ТЭР ГЭМТ ХЭРЭГТНИЙГ ШҮҮХИЙН САНДАЛ ДЭЭР СУУЛГАЖ, ХАТУУ ШИРҮҮН ЯЛЛАЖ, ХУЛГАЙ ДЭЭРЭМ ЗАЛИЛАН МӨНГӨ УГААЛТ ЗЭРЭГ ЗҮСЭН ЗҮЙЛИЙН БУЗАР АРГААР ОЛЖ АВСАН ҮЛ ХӨДЛӨХ БОЛОН ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ, ЭНД ТЭНД БАЙРШУУЛСАН, БУСДЫН НЭРЭЭР ХАДГАЛАСАН САЯ САЯ ДОЛЛАРЫГ НЬ ХУУ ХУРААЖ АВААГҮЙ ЦАГТ АРД ТҮМНИЙ УУР ХИЛЭН БАРАГДАХГҮЙ, АВЛИГАЧ ХУЛГАЙЧДЫН АЙДАС АРИЛАХГҮЙ, ГАДААДАД ЕРТӨНЦ ХАР СААРАЛ ЖАГСААЛТААСАА ЦУСААР УЙЛСАН Ч ГАРГАХГҮЙ. ЮУ ҮНЭН ЭНЭ ҮНЭН ШҮҮ, ТӨРИЙН 3 ӨНДӨРЛӨГ, ХУУЛЬ ШҮҮХИЙНХЭН, МОНГОЛ ТҮМЭН МИНЬ! ЭЛБЭГ ХУЛГАЙЧИЙГ БАРИВЧИЛ!!!
КАЗИНОДОХ ХУНИЙ ЭРХ. ХАМГИЙН ГОЛ НЬ УЛСЫН ХӨРӨНГӨӨР КАЗИНОДОЖ ҮРЖ БХГУЙ БОЛГОСОН НЬ ЭНЭ ХҮМҮҮСИЙГ ОФФШОРЧ, ДЭЭРЭМЧИД ЛУЙВАРЧИДЫН ЭГНЭЭНД ЯАХ АРГАГУЙ ОРУУЛЖ БН. УЛСЫН БАНКНЫ ХӨРӨНГӨӨР КАЗИНОДОХ, БӨХ ЗҮРХЭЭ! ХҮРЭЛСҮХ Ч АЛЬ ХЭДИЙН ЭВДРЭЭД ЦАЙРЧИХСАН ХУЛГАЙЧ БЖЭЭ, ОДОО Ч МАЛ АРД ТҮМНЭЭ ХОШГИРУУЛААД Л, АРД ТҮМЭН ГЭЖ СОХОР УХААНТАЙ СҮРЭГ АВТААД Л. ЕР НЬ АЛИВАА АРД ТҮМЭН ӨӨРӨӨ ЯМАР БН, ТЭГЭЖ Л АМЬДАРДАГ ЮМ БНДӨӨ
Женко харин тоглодоггүй
Ээ бурхан минь , манийгаа тэнгэр өршөөг манийгаа мөлжигчдыг ТЭНГЭР НИРГЭГ ...??!!!
дэлхий нийтээр казинодож байна.
20 жилийн өмнө хүн алсан хэрэгтэн бараг сул дэвээд явж байхад 15 жилийн өмнө казино тоглосон хэрэг бол зүгээр яаамаа байна.
Энэ баримтуудыг хэн нуун дарагдуулав. Тэр хүнийг барьж шийтгэ. Тэр хүн нь байдгаа илчлэнэ, мөнүү? Сонгууль болхоор нуун дарсан юмнуудаа ил болгодог заваан зангаа больмоор байна.
kazino toglokh gemt xereg bishee xarin off Shor bol xulgai
Бүгд МАНАН гийн бүтээгдэхүүнүүд.
Bidnii tatvariin mongiig buchaaj og. Muusain luivarchid ta nar charjil baigaarai.
Хэдэн 10 жилийн өмнөхийг сөхөх гэж оролдвол хэнээс ч юуг ч гаргаж болох байх шүү. Харин албан тушаал хашиж байхдаа бол өөр хэрэг.
За юу сүртэй юм. Хаартдсан гэвэл мань Элбэгборж ч улаан хаартчин нөхөр казино хэсээд л явж байдаг юм байхчүүлээ.Бүр зураг хөрөгтэйгээ баримт нь дэлгэгдээ биз дээ.
Батцэцэг гэдэг хүүхэн чинь ийм казиночин байсан юм уу Хүрэлсүх Занданшатрын доодхыг долоож казинодож дэд сайд болсон юм байнадаа Одоо бас дэвшинэ гээд явж байдаг тааарсан таар шуудайнууд Төрөөс зайлж казинодоорой
юу ч гэхэв дээ, цайчихсан хулгайч нар
Баримтыг нь орчуулаад АТГиин үнэн гэсэн баримттай тавихгүй бол итгэхгүй нээ
дээр уеийн мэдээлэл байнаа тэр уед нь олон нийтэд гаргаж сурталдаж байхгуй яасан бэ
Hun turul ariljina gej bdag bol uu. genet enhiin tsagaan tagtaa bolchihdog bol ch...
Hurel suh hulgaich yal avsan unen yagaad ta nar umuuruud bgaa uym be odoo neg surhii sain hun bolj gene hulgaichiig hezee ch uichilj bolohgui
Тоглож болдог газар нь тоглоо л биз. Одоо больж үз.
sdakuud tuhain ueiin 60 70 saya won yamarr ih mungu ve? haanaas hulgai hiisen sdakuud ve
УМБГ-аас нэрийг нь илгээж БНСУ-ын Сөүл хотын төв прокурорын газраас хариу ирүүлсэн хүмүүсийн дунд одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, сайд асан Т.Бадамжунай, “Алтай констракшн”-ийн Х.Бат-Эрдэнэ нар байна. Өөрөөр хэлбэл, Ц.Чимэдцэрэн нарын “Seven Luck” казинод есүүлээ, “Paradise” казинод 15-уулаа орж тоглосон талаарх баримтуудыг ирүүлжээ. 139.5.216.87 1 цагийн өмнө Hurel suh hulgaich yal avsan unen yagaad ta nar umuuruud bgaa uym be odoo neg surhii sain hun bolj gene hulgaichiig hezee ch uichilj bolohgui
Казино гэээрл хориотой,аюултай газар гэж ойлгодог тийм юм биш,тэнд хэтэвчнийхээ хэмжээгээр тоголцгоодог,хэдхэн бутархай зоостой хүмүүсч хирдээ тохирсон тоглоом тоглодог,цагаа өнгөрүүлдэгл газар байдаг юм билээ.
За ойлголоо. Эдгээр хүмүүсийг сонгохгүй шүү.
ХУВИЙН МӨНГӨӨРӨӨ ТОГЛОСОН БОЛ ЯАХАВ. ГЭХДЭЭ НЭГ ЦЭРГИЙН ӨЧҮҮХЭН ДАРГА БАЙСАН ХҮРЭЛСҮХЭД ХУВИЙН МӨНГӨ ГЭЖ ЮУ Ч БАЙХГҮЙ. АДИЛХАН Л ХУЛГАЙЧ Ш ДЭЭ ОРКУУДАА
Сөүлийн казиногийн байнгын үйлчлүүлэгчийн нэг бол ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн гэдгийг яагаад илчлэхгүй, зарлахгүй Засгийн газар нуугаад байна вэ ? Энэ даргын казинод тоглосон баримтыг дэлгэвэл их "НО" гарах байх даа !!!
За нөгөөх нь даанч толгойн хүрэхгүйдээ.
Солонгосын казиногоос Элбэгээ энэ жил хичнээн мөнгөөр тоглосон мэдүүлгийг авах хэрэгтэй.
15 жилийн өмнөх юм байна. Энийг ухаад дэлгээд юу хожих юм
Энэ Батцэцэг гэдэг хүүхэн саяхнаас л улс төр лүү орчихсон юм биш шүүдээ. Олон жилийн өмнөөс л төртэй зууралдсан, тэр тендер гээд бгаа мэдээллийн хэдэн баримт юу ч биш, олон жил архи тамхины тусгай хэвлэлүүдийг хэдэн тэрбумаар нь иддэг, гэхдээ намдаа өгдөг л гэдэг юм билээ, гадаадын хөрөнгө оруулалтын юу ч билээ, бас төрд ажиллаж байхдаа төрийн бүх л хэвлэлийг авах гэж шуналтдаг байсан, ямар сайхан харьцаатай, яасан их найрдаг хүүхэн гэдгийг харилцаж явсан төрийнхөн мэднэ дээ ямар ч л басйан маш их но бий.
Хамгийн их шудрага бус үйлдсэн хүмүүс хамгийн их шудрага ёсыг ярьдаг.бодит амьдрал дээр баяжсан байдаг