ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга асан Б.Махбалын өмгөөлөгч Б.Ганболдтой ярилцлаа.
-Тантай ярилцлага хийхээр олон удаа санал тавьж байлаа. Тэр болгонд “Шүүх хурал болтол хэргийн талаар яримааргүй байна. Хуульч хүний ёс зүй гэж байдаг. Бүх асуудал хуулийн хүрээнд явах ёстой” гэж хэлдэг байсан. Одоо хэргийн талаар үнэн зөв мэдээллийг уншигчдад өгөх цаг нь болсон байх. Үнэхээр таны үйлчлүүлэгч Б.Махбал талийгаач Т.Гомбосүрэнгийн албан тушаалыг нь өөр хүнд өгөх гэж улайрч байгаад амь насыг нь хөнөөсөн юм уу. Улс төрийн захиалгат аллага гэж хүртэл нийгэм даяар шуугисан шүү дээ?
-Ярилцлагынхаа өмнө нэг зүйлийг хэлмээр байна. Өмгөөлөгчийн бас хувь хүнийхээ хувьд ч гэсэн эрдэнэт хүн амь насаа алдсанд харамсаж байна. Миний бие үйлчлүүлэгч Б.Махбалын өмгөөлөгчийн хувьд анх удаа, албан ёсоор танай сонинд ярилцлага өгч байна. Нэгэнт түүнд холбогдох эрүүгийн хэрэг анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж, гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн тул энэ хэргийн талаар бодит үнэнийг ямар нэгэн нэмэлт хачиргүйгээр хавтаст хэрэгт авагдсан баримтыг хуулийн хүрээнд олон нийтэд дэлгэхийг хүссэн юм. Өөрөөр хэлбэл, болж өнгөрсөн хэргийн үнэн зөвийг ярих юм.
Түүнээс харамсалтайгаар амь насаа алдсан залууг харлуулж, буруутгах гэсэн зүйл огт байхгүй. Зөвхөн хэргийн үнэнийг л олон нийтэд үнэн зөвөөр нь хүргэхэд болно. Миний үйлчлүүлэгчийн үйлдэл холбогдлын талаар хэвлэл мэдээлэл, сошиал ертөнцөөр буруу ташаа зүйл олон удаа яригдсан, бичигдсэн. Огт болоогүй зүйлсийг санаанаасаа зохиож нийгэм даяар дуулиан шуугиан дэгдээсэн байдаг. Улстөрчид хүртэл хэргийн талаар үнэн зөв ойлголт байхгүй мөртлөө мэдэж байгаа юм шиг илтэд худал мэдээлэл олон нийтэд тараасан. Бид өнөөдрийг хүртэл тэсвэр тэвчээр гарган “Үнэн зөв ялгарна” гэсэн итгэл үнэмшилтэйгээр хүлээцтэй хандаж ирсэн болохоо юуны өмнө илэрхийлье.
Жишээ нь гэхэд л, УИХ-ын чуулганы индэр дээрээс хүртэл “... олон цаг зодож алсан алуурчин. Хүүхдийнх нь нэр дээр хэдэн арван компани, лиценз, машинтай” гэхчилэн ярьж, хүн биш араатан аятай цоллож, ажил албан тушаалын төлөө хүн алсан мэтээр ярьж, нэр төрд нь халдаж, хэргийн болсон үйл явдлыг мэдэхгүй хэрнээ мэдэмхийрч, хэт хөөсрүүлж, улстөржүүлсэн нь нэн харамсалтай. Гэтэл түүний хүүхдийнх нь нэр дээр нэг ч машин бүртгэлтэй байдаггүй юм. Лавлагааг нь улсын бүртгэлээс гаргасан байдаг. Хэргийн талаар ярихаасаа өмнө шүүхийн шийдвэрийн талаар ярих хэрэгтэй байх. Дараа нь хүссэн хүсээгүй хэргийн талаар ярина.
-Юунаас болоод шүүх хурал олон удаа хойшлоод байсан юм бэ. Б.Махбалын талынхан нөлөөлөөд шүүх хурал хойшлогдоод байна гэдэг шүү дээ?
-Энэ хэргийн шүүх хурал олонтаа хойшилсон нь үнэн. Манай талаас хамаарч хоёр удаа хойшилсон, бусад нь хохирогч талаас шалтгаалсан. Өмгөөлөгч нэмж авах эсхүл бүх өмгөөлөгчөөсөө татгалзах, өвчлөх гээд олон шалтгаан байсан. Гэтэл үүнийг “Биднээс болоод байгаа юм шиг” тайлбарлах нь өрөөсгөл, ташаа ойлголт гэдгийг зориуд хэлмээр байна. Харин ч бид асуудлыг нэг талд нь багтаая гэж хичээж ирсэн.
-Энэ удаагийн шүүх хурлын үйл явц юу болж өнгөрөв?
-Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн шүүхэд болж, бусдыг санаатай алсан гэм буруутайд тооцож, 13 жилийн хорих ялыг хаалттай дэглэмд биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Ер нь бол эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хоёр үндсэн хэсгээс бүрддэг юм. Нэг нь гэм буруугийн шүүх хуралдаан, нөгөө нь эрүүгийн хариуцлага буюу ялын шүүх хуралдаан. Тиймд энэ хоёр шүүх хуралдааны талаар задлан яръя. Гэм буруугийн шүүх хуралдаан явагдсан, эхэндээ. Гэм буруугийн хувьд миний үйлчлүүлэгч Б.Махбал хүний амь насыг хохироосон үйлдэлдээ гэмшин харуусаж, гэм буруугийн тал дээр маргадаггүй. Харин өмгөөлөгч нарынх нь хувьд хэргийн зүйлчлэл дээр зөвхөн мэргэжлийн хувьд өөр байр суурьтай байдаг.
Гэхдээ саяны шүүх хуралдаанд бидний зүгээс энэ удаагийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэсэн нэгдмэл байр суурийг иш үндэс болгосон юм. Харамсалтай нь, шүүх хүлээж авсангүй. Гэм буруугийн шүүх хуралдаан дээр дээрх байр суурийг баримталсан явдал нь хэд хэдэн суурь шалтгаантай. Юуны өмнө шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаж, энэ дагуу хийгдсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр уг хүсэлтийг гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн явдалтай холбоотой. Нөгөө талаар дараах нөхцөл байдлууд хэрэгт үүссэн.
Нэгдүгээрт, Хэргийн харьяалал зөрчигдсөн. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дээр гарсан хэрэг байхад Нийслэл мөрдөж, хяналт тавьсан. Хоёрдугаарт, Бие даасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл холбогдол хэрэгт байдаг. Амь хохирогч амьд ахуй цагтаа энэ хэргийг сэдэж, миний үйлчлүүлэгчээс гадна хоёр ч хүний эрх чөлөө, эрүүл мэндэд халдсан бөгөөд энэ гурван хүнд, үргэлжилсэн үйлдлээр буюу ээлж дараалан дайран зодож, гэмтэл учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Гэтэл талийгаачийн энэ хууль бус, гэм буруутай, гэмт үйлдлийг эрүүгийн хэрэг үүсгэж шалгаагүй, хохирогчоор тогтоогдсон хүн байсаар атал үйлдэл, холбогдлыг нь хэрэгсэхгүй болгох зэргээр эцэслэн шийдвэрлээгүй орхигдуулсан. Жишээ нь, тэр үйл явдлын үеэр талийгаачаас болж хавиргууд нь хугарч хүндэвтэр гэмтэл авсан хүн ч бий. Хууль, номын дагуу бол гэмт хэрэг үйлдсэн этгээд нь нас барсан байсан ч гэсэн түүний үйлдэл гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй бол заавал шалган тогтоодог. Үүний дараа “Яллагдагчаар татагдвал зохих этгээд нас барсан бол” гэсэн үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгож хаадаг журамтай.
Энэ журмыг эс зөвшөөрвөл нас барсан этгээдийн гэр бүлийн гишүүн эсхүл түүний гэмт үйлдлийн улмаас хохирсон этгээд хохирол төлбөрөө гаргуулан авах эрх нь нээгддэг. Гуравдугаарт, Б.Махбалын “Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан эсэхийг шүүх Сэтгэц, эмгэг судлалын шинжилгээ хийлгэж тогтоо” гэсэн Шүүгчийн захирамж гарсан байдаг. Энэ шүүхийн шийдвэрийг прокурор биелүүлээгүй буюу шинжилгээ хийлгэхгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Ийм ийм үндэслэл байна хэмээн манай өмгөөллийн баг санал нэгдэж, байр сууриа илэрхийлсэн ч шүүх хүлээн аваагүй, үйлчлүүлэгчийг маань гэм буруутайд шууд тооцсон. Энэ бол мэргэжлийн хувьд харалган шүүхийн шийдэл байсан. Учир нь, бие даасан гэмт хэрэг, зөрчлийн шинж байхад шалгах ёстой. Шүүхийн шийдвэр нь нэгэнт гарсан байхад тэр шийдвэрийг бүх хүн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага хэн боловч заавал биелүүлдэг хуультай.
Гэтэл анхан шатны шүүх өөрийнхөө гаргасан шийдвэрээ үгүйсгэхийн сацуу өөрийн ижил хэмжээний шүүхийн шийдвэрийг өөрчлөх эрх эдэлж, дураараа аашилсан явдал нь шүүхэд буруу практик тогтоох аюул бий болгосон нь нэг талаар гайхалтай бөгөөд гайхамшиг гэлтэй. Энд миний үг үнэгүйдэж болох. Тэгвэл шүүх хуралдааны бүх үеийн турш байж, нотлох баримт шинжлэн судлахад оролцож, ард түмнийг төлөөлж, тэдний дуу хоолой болж, шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүхэд дүгнэлт гарган оролцдог Шүүхийн иргэдийн төлөөлөл дүгнэлт хэлэхдээ “Энэ хүнийг өрөвдөж байна, тун хэцүү байж дээ” хэмээн халаглан уйлсныг юу гэх вэ. Олон л шүүх хуралдаанд орж байлаа. Ийм иргэдийн төлөөлөлтэй таарч байсангүй. Хэрэв Б.Махбал хүнийг үнэхээр онц хэрцгийгээр, санаатайгаар аймшиглан алчихсан юм бол энэ хүн түүнийг өрөвдөж, нулимс унагах ямар хэрэгтэй гэж. Үүнээс үзэхэд хэрэг явдал өөр гэдэг нь харагдаж байгаа биз.
Шүүх нэгэнт миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон учраас хүссэн ч, эс хүссэн ч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан цааш үргэлжилсэн. Харин бид энэ шүүх хуралдаанаас хуульд заасан эрхийнхээ дагуу тав хоногийн завсарлага авч, хохирлын талаар зөвлөлдөхөд хүрсэн. Учир нь, шүүхээс миний үйлчлүүлэгч зарим хохирлыг төлөх талаар шийдвэр гаргасан.
-Талийгаачийн ар гэрийнхэнд төлсөн нөхөн төлбөрийг хэлж байна уу?
-Амь хохирогчийн ар гэрээс оршуулгын зардалд 84 сая төгрөг нэхэмжилснийг бүрэн төлсөн. Мөн 693 сая төгрөг дээрх хохирлоос гадна нэхэмжилсэнээс шүүх 100 сая 300 гаруй мянган төгрөгийг төлөхөөр тогтоосон ба тав хоногийн завсарлага авсан хугацаандаа төлж барагдуулсан. Үүнээс гадна хүүхдийнх нь сургалтын төлбөрт зориулан 20.000 ам.доллар өгсөн явдал ч байдаг.
-Ийм их хэмжээний мөнгө нэхэмжилсэн тохиолдол шүүхийн практик бий юү?
-Миний мэдэхээр бол байхгүй. Хамгийн сүүлд гэхэд миний бие 79 дүгээр сургуулийн хөл бөмбөгийн хаалганы төмөр шон унаж, 10 настай хүү амь үрэгдсэн хэрэгт амь хохирогчийн өмгөөлөгчөөр ажилласан. Энэ хэрэгт есөн сая төгрөгийн л оршуулгын зардал гаргуулж авсан. Шүүхийн практикт хохирогч талаас мөнгө нэхэмжлэх нь элбэг. Иргэний хуульд зааснаар хохирогч өөрт учирсан сэтгэл санааны болон бусад хохирлоо мөнгөөр үнэлж нэхэмжлэхийг зөвшөөрсөн байдаг. Гэхдээ хохирогчийн амь насыг мөнгөөр үнэлж байгаа хэрэг биш байх. Хүний амь насыг мөнгөөр үнэлэх аргагүй.
-2018 оны наймдугаар сарын -9-ний орой Зам тээвэр хөгжлийн яамны гадна болон дотор юу болж өрнөсөн юм бэ. Нэгнийгээ зодож амь насаа хөнөөх болсон шалтгаан юу байсан юм бол. Хүмүүсийн яриад байгаа шиг үнэхээр хэдэн цаг зодож, яргалсан юм уу?
-Би хувьдаа энэ хэргийн талаар бодит дүрс бичлэг камерт буусан учраас нийтэд цацах, хэргийн шүүх хуралдааныг нээлттэй, шуудаар олон нийтийн сүлжээгээр дамжуулах хүсэлтэй байсан. Уг нь асуудалд бид ингэж бодит хандах л учиртай юм. Хэрэг явдлын тухайд бол үнэхээрийн харамсалтай үйл явдал болсон. Бид ар гэрийнхнээс нь албан ёсоор гүн эмгэнэл илэрхийлж, уучлал гуйсан. Харин хэргийн үнэн зөвийг хууль, шүүх тунгаах ёстой. Шүүх хурал ч болсон. Нэгэн монгол сайхан залуу шороон дор булагдаж, нөгөө нь шоронд оров. Манай шүүх, хуулийнхан асуудлыг өнөөдрийн байдлаар ингэж л шийдлээ.
Эндээс хэн хожив, хэн хохиров. Асуудал шийдэгдсэн мэт боловч асуудал асуултын тэмдэгтэй хэвээр үлдэж байгааг бид бодох хэрэгтэй. 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр энэ гэмт хэрэг Зам тээвэр, хөгжлийн яамны гаднах талбайд болж өнгөрсөн. Арав орчим минут үргэлжилсэн үйл явдлаас миний үйлчлүүлэгчийн үйлдэл нийт 54 секунд байдаг. Ийм багахан хугацаанд хохирогчийн амь нас хохирсон харамсалтай хэрэг.
-Таны хэлж байгаагаар Б.Махбал, талийгаач Т.Гомбосүрэнг 54 секунд орчим зодсон болж байна уу?
-Үнэн чанартаа маш тодорхой хэрэг шүү дээ. Яагаад гэвэл камерт үлдсэн бичлэгтэй байхгүй юу. Энэ бичлэгийг үзэхэд бүх хүнд маш сайн ойлгогдоно. Маргах зүйлгүй л гэсэн үг л дээ. Өмнө нь энэ хэргийг шүүж, мөрдөн байцаалтад буцаасан шүүгч энэ бичлэгийг үзээд амь хохирогчийг гараараа долоон удаа цохих, хөлөөрөө таван удаа өшиглөх зэргээр онц харгис аргаар зодож алсан гэж дүгнэсэн байдаг. Гайхалтай нь, амь хохирогч тэгвэл хэн хэнийг хэдэн удаа, хаана нь яаж, цохиж, өшиглөж зодож гэмтээсэн болохыг нь тоолж тогтоодоггүй. Хууль, шүүх хүн бүрт адил тэгш үйлчлэх ёстой биз дээ.
Хууль хэрэглэх талаар Улсын дээд шүүхийн тайлбарт заахдаа “Үйлдлийн тоо олон байх нь дан ганц онц аюултай гэж үзэх шинж биш” гэдгийг онцолсон байдаг. Нөгөө талаар миний үйлчлүүлэгч энэ хүнийг алахаар урьдчилан төлөвлөөгүй, хутга мэс хэрэглээгүй, өс хонзон, өр авлага байхгүй. Хохирогчид хүчээр дарлагдаж буюу хүндээр доромжлогдож байхдаа л түүний хууль бус үйлдлийн эсрэг биеэ барих, хянах чадвараа алдсан үедээ амь насыг нь бүрэлгэсэн. Хэрхэн яаж гэдгээ бол мэддэггүй, санадаггүй. Шүүх эмнэлгийн шинжээч эмч “Хохирогч тухайн гэмтлийг авсан даруйдаа маш богинохон хугацаанд нас барна” гэж мэдүүлдэг. Камер дахь бичлэгийг харахад бүх юм ердөө 54 секундэд болж өнгөрсөн байдаг. Эдгээрээс үзэхэд яагаад ч онц аюултай арга биш гэдэг нь хууль зүйн болон бодит байдлын хувьд ойлгогдоно. Хуулийн ангид суралцдаг наад захын оюутан ч мэдэх асуудал.
-Хэрэг гарах болсон шалтгаан, нөхцлийн талаар өмгөөлөгчийн хувьд та хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Миний харж байгаагаар энэ гэмт хэрэг хоёр суурь шалтгаантай. Нэгдүгээрт, архидан согтуурах. Хоёрдугаарт, хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн. Төрийн захиргааны төв байгууллага буюу яам, тамгын газарт ажлын байран дээрээ архидан согтуурсан нь яахын аргагүй буруу. Амь хохирогч дунд зэргийн согтолттой байсан нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тогтоогдсон. Харин миний үйлчлүүлэгч хэр зэргийн согтолттой байсан нь нарийн нотлогдоогүй. Бид үүнийг нотолж өгөхийг ямагт шаардсаар ирсэн. Амь хохирогчийн гэм буруутай, хууль бус үйлдэл энэ хэрэг дээр нэлээд тод томруун харагдана шүү.
Үүнд, өөрөөсөө ахмад настай хүн рүү “Чи надаас юугаараа илүү юм. Үндэс угсаа нэг шүү п... минь” гэж хэлээд хамрыг нь хуга цохиж, нус нөжтэй нь хутгасан. (Сонин нь миний үйлчлүүлэгчийн хамрын хугарлыг нь гэмтэл гэж үзээгүй буюу гэмтлийн зэрэг тогтоогоогүй байдаг юм шүү дээ) Мөн татаж байсан тамхиа миний үйлчлүүлэгчийн ам руу хийж, тат гэж тулган шаардсан байдаг. Зүгээр зогсож байхад нь араас нь өшиглөх, нүүр рүү нь удаа дараа шанаадаж, оч гал манартал, амьдрал нь “Хүүхэд ахуй наснаасаа одоог хүртэлх байдлаар нүднийнх нь өмнө зурайн өнгөртөл” толгой руу нь гараараа цохиж, зодсон. Салгах гэж очсон хоёр ч хүн рүү дайрч зодож, босч чадахгүй болтол нь өшиглөж, унагах зэргээр гэмт халдлага үргэлжлүүлэн хийсэн.
Эцэс сүүлдээ манай үйлчлүүлэгчийн арга барагдаж, өөрийгөө хамгаалах ч учраа олохгүй, “Дарга хүн байж больчихгүй юм байх даа, би ингээд л үхдэг юм байж” хэмээн бодолд автан айж түгшин сууж байх үед нь “Ямар үхдэггүй муу новш вэ, чамайг алсан байхад хууль надад үйлчлэхгүй шүү” хэмээн орилж миний үйлчлүүлэгч рүү халдан довтолсон байдаг. Энэ бүхнийг тэсэж тэвчсэн ч миний үйлчлүүлэгч тухайн үед шоконд орж, амь хохирогчийн эсрэг бүхий л үйлдлээ хийж, нэг мэдэхнээ түүнийг хэдэнтээ цохиж, өшиглөсөн байдаг ба энэ бүхнээ сүүлчийн авсан цохилтоосоо хойш үл санадаг. Миний үйлчлүүлэгчийг ингэж тэсгэл алдаж, бие сэтгэлээ барих, хянах чадвараа алдахад хүргэсэн амь хохирогчийн хууль бус гол үйлдэл, гэм буруу нь сүүлчийн гуравдахь удаагийн цохилт бөгөөд энэ цохилтыг хийхийнхээ өмнө “Хүүхэн ч олигтой ш... чадахгүй п..., авгайг чинь ш... шүү” гэж хэлсэн үг.
Түүнээс биш албан тушаалыг нь авах гэж хүн алсан хэрэг огт биш гэдгийг хэлмээр байна. Адил албан тушаалтай хүн нэгнээ алж ажлыг нь авна гэсэн ойлголт байхгүй. Нөгөө талаар миний үйлчлүүлэгч хэн нэгнийг ялангуяа амь хохирогчийг ажил албанд томилдог, сольдог эрх дархтай нэгэн байгаагүй. Харин төрийн тусгай хамгаалалттай газарт гарсан хэрэг явдал тул тэрхүү албан хаагч нарыг миний үйлчлүүлэгч дуудсан байдаг ч харамсалтай нь ирээгүй байдаг. Хэрэв тэд ирээд зодооныг салгасан бол тийм зүйл болохгүй байсан юм билээ. Эрдэнэт хүний амь нас үрэгдэхгүй байсан ч байж мэднэ. Энэ нь илүү үнэнд нийцэх биз ээ.
-Тухайн үед УИХ-ын гишүүн хүртэл албан тушаалыг нь авах гэж талийгаачийг хөнөөсөн гээд л яриад байсан. Улстөржилт нэлээд явагдсан байх нь?
-Тиймээ. Ингэж л улстөржиж, уран гоё ярьдаг болжээ. Миний үйлчлүүлэгчийг бусдын албан тушаалыг авах санаатай байсан хэмээн үзэж, хэргийг нь хүндрүүлэн зүйл анги нэмж, зөндөө шалгасан. Энэ асуудлыг бүх талаас нь шалгасны эцэст шүүх хэрэгсэхгүй болгосон.
-Талийгаач яагаад тэгж авирлах, элдвээр хэлэх дээрээ хүрсэн юм бол?
-Хувь хүн болсон хойно амьдралд тулгамдсан олон л зүйл байдаг байх. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Төрийн албан хаагчийн шалгалтад хөдөө, хотгүй ороод тэнцдэггүй, үүнээс болж даргын албандаа жинхэлж чадаагүй, үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан. 200 орчим сая төгрөгтэй холбоотой өргөдөл АТГ дээр ирж шалгагдаж эхэлсэн зэрэг байдал болон ар гэрийн ч юмнууд байсан бололтой юм билээ. Тухайлбал, хэрэг учрал болохоос хэдхэн минутын өмнө гэхэд л төрсөн хүү нь утас руу нь залгасан байдаг. Гэтэл “Наад хүүхдэдээ дээрэлхүүлж байхдаа яадаг юм. Боожгой руу нь өшиглө, гэнэдүүлж байгаад цохь” гэхчлэн үг зааж өгсөн нь бий.
Яг энэ зан үйлээ тэр цаг дор гаргасан гэж би хардаг. Энэ нь амь хохирогч сэтгэл зүйн хувьд тогтвортой бус, нэлээд бухимдуу, цухалдуу байсныг нь харуулдаг. Тийм ч учраас шүүх хуралдаан дээр нотлох баримтаар судлан шинжлүүлж, өмгөөллийн үгэндээ оруулж хэлсэн. Гэхдээ ямар нэг байдлаар амь хохирогчийг буруутгахын тулд буруутгаж, аль болох харлуулж будах гэсэн санаа байхгүй. Зөвхөн хэргийн үнэн мөнийг л олох, харуулах гэсэн юм шүү.
-Та шүүхийн шийдвэртэй санал нийлж байна уу?
-Сурсан мэдсэн ном, хууль зүй, онол, практикийн дунджаар бол хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх ёстой. Ядаж л шүүхийн шийдвэр биелэгддэг баймаар байна. Миний үйлчлүүлэгчийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан эсэхийг, хохирогч ямар гэмт хэрэг үйлдсэнийг, түүний улмаас хэн хэн хэрхэн яаж хохирсныг, хохирол төлбөр, гомдол саналаа яахыг нь нэг талд нь багтаах л ёстой. Улс төр болон бусад хувийн амбицаас хол, мэдлэгт тулгуурласан, үнэнд дөхөм, хэрэглээ нь зөв шүүх, хуультай болно гэдэгт итгэж л явна.
-Хуульчийн хувьд тань хүний эрх, өмгөөллийн талаар таны санаа бодлыг сонсоод ярилцлагаа өндөрлөхийг хүсэж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Хүний эрх, өмгөөлөл, хууль, хүний амьдрал бол нэг цул, биенээсээ урган гарч байдаг, салшгүй ойлголт юм. Энэ талаар би “Өмгөөлөгдсөн хүний эрх” гэсэн бүтээлдээ тусгайлан авч үзсэн байгаа. Хуулийн амьдрал практикт энэ асуудал хамгийн тод илэрч харагддаг. Хэдийгээр хүний амь нас бусниулсан ч миний үйлчлүүлэгч ч гэсэн хүн. Хүн болохынхоо хувьд эдлэх эрхтэй байх нь дамжиггүй. Энэ эрхийг нь эдлүүлэх, зөрчигдөхөөс нь урьдчилан сэргийлж, хуулиар өмгөөлөгч авах эрхийг хүн бүрт адил тэгш олгосон байдаг.
Тиймээс хүний эрхийн манаанд хуульчийн үүргийн хувиар баттай зогсох нь өмгөөлөгч хүний ариун үүрэг гэдгийг эцэст нь онцлон хэлье. Нэг ч хүн үл үхэж, нэг ч хүний эрх үл зөрчигдөж, эрүүл энх, аз жаргал дүүрэн элэг бүтэн амьдрал хүн бүрт байхыг хүсдэг. Өмгөөлөгдөөгүй хэчнээн хүний эрх бидний ард үлдэж, зөрчигдөж байгааг бид мэдэхгүй шүү дээ.
Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин
Сэтгэгдэл0
Талийгаач тэгж хүн тарчлаан зодох, олон хүнийгн цохих балмад хүн биш шүү дээ. Бие бялдрын хувьд ч туранхай, сул биетэй хүн юу боллоо гэж хүний ам руу тамхи чихэж байх билээ. Үхсэн хүнийг гүтгэвэл бүр ч их ял өг. Махбал үнэхээр албан тушаалыг нь авах гэж л алсан шүү дээ. Түүнд дээрээс нь сайд даалгавар өгсөн үү? Түүнийг ивээн тэтгэгч ерөнхийлөгч өгсөн үү? гэдгийг тодорхойлох ёстой. Гүйцэтгэгч нь Махбал болохоос Захиалгач нь хэн бэ?
нохойг тэгж алдаггүй байтал хүн адгийн муухайгаар алчихаад одоо юугаа дэмий донгосно вэ??? шоронд өгсөн ялыг нь эдэлж нүглээ наминчлахыг бодно байгаа даа.
МАН-ын 60 тэрбумын албан тушаалын томилгоо,Ми овогт луухаан данжаад энэ хэрэгтэй яах аргагүй холбоотой.
Ганц Махбал руу дайраад байхаар цаад гол эзэн болох захиалга өгсөн МАН хэмээх мафийн дээрэмчдийн бүлэглэлийг яаж устгах вэ гэдэг дээрээ ярьцгаа.
Амьдууд нь нийлээд үхсэн хүн үг хэлэх биш гээд гүтгэж бна уу.гэрчүүддээ хэдийг өгөв.төлбөр тэрбумаар төлж.нилээд том авилагач 60тэрбум цуглуулагч бжээ.ман.ыг шанатаажлаж бж хөнгөн ял авах биз ээ
Mahbal taliigch 2 iinhoo bairiig n soliod yarchuh shig bolloo.
Энэ муу өмгөөлөгч юу вэ? худлаа хуцаад Гэмгүй залуугийн амь нас наад гахай царайтын хамрын яснаас бага үнэтэй юу? Ялаа бүрэн эдлээд яг гарах моментонд тооцоо хий, өөр асуудал юу байдгийн
Chi bolioo uhsen huniigl muulahgui baiga bolhoos unuudr 2uulaa amid seruun zogsoj baisan bol Mahbal darga hamaagui hun chanartai hun baisan shu. Uruund ni oroh bolgondool Gombosuren dargad zagnuuldag baisan. Heleh helehgui ugeer namaig heljil baisan
Энэ лаларт нэмээд 10 жил өгөөчээ энэ өмгөөлөгчийн давхар хорьж цаазал.
Захиалагч нь сахалт сайд нь шүү дээ! Одоо ИХ-д дэвшээд явж байхлаар яах вэ! Хачин биш байна уу?
Өмгөөлөгч хүний л хэлэх үг шүү дээ. Энэ өмгөөлөгч рүү битгий дайр,бас л биеэ үнэлж хэдэн цаас олж байгаа амьтан .Нилээн олон саяар өмгөөлсөн байж таараа. Харин ҮАБЗ- ийн дарга дээрээс хутгалдаж ялыг нь хөнгөлөх гэж оролдох вий гэдэг дээр анхаарлаа төвлөрүүл ардуудаа.Ер нь энэ өмгөөлөгчийн өчил тийм ажиллагааны оршил ч байж магад шүү .Сонор сэрэмж !!!!
Zahialagt allaga il baidag yum uu Tenegee gaihuulaad baina uu
Алуурчин Махбалтай нийлж Жэнко 1997 оэд 17 чингэлэг спиртийг нь илрүүлсэн цагдааг 3 хоногийн дараа алсан тухай Жамъян сэтгүүлч бичсэн байна лээ. Дараа нь тухайн үед цагдаа байсан алуурчин Махбал Жэнкогийн 17 чингэлэг спиртийг ус болгож бичиг баримтыг нь өөрчилж өгч, тэр үеэс хойш мафийн толгойлогч Жэнкогийн баруун гар болсон гэж Жамъян сэтгүүлч бичсэн байна лээ. Жэнко, Махбал нарт ялыг нь өгөх ёстой. Цуврал алуурчин Махбалд ялын дээд хэмжээ өгөх ёстой байсан.
3 ын 3 хүн зодож байгаа нь камерт бичигдээд үлдсэн нь гол нотолгоо шүү дээ. хэн нэгэн таньдаг хүний бодол нотолгоо биш. Захиалгат аллагыг ингэж ил тод хийдэг юм уу. Юу ч мэддэггүй тэнэг улс ийм олон байхад энэ улс яаж хөгжнөө!!!!
Махбал г зүхээд байгаа хүмүүс яг энэ нөхцөлд энэ хүний оронд байсан бол ямар байдалд байх бол гэж бодож үзээсээ. Махбал н удирдлагад 6 сар ажиллаж байтал ийм зүйл болсон.үнэхээр энэ хүнийг ийм байдалд орчихсонд одооч харамсдаг.хайран хүн.дэндүү харамсалтай гай далласан шүү талийгаач!!!, энэ 2 хүнийг мэддэг хүмүүс бүгд Махбалн төлөө харамсдаг шүү. Учир нь энэ хүн дэндүү хүнлэг энгийн мэрэгжилтнүүд ийн хүндэтгэл хүлээсэн жинхэнэ эр хүн юм шүү...Б
Хохирогч өөрөө тийм ч сайн сайхан бурхан шиг хүн биш байсан юм байна шүү дээ. Ар гэр нь ч гэсэн ямар их шуналтай их мөнгө нэхэж авсан юм.
Чиний ах дүү үр хүүхэдийг алаад өгөе юм нэхэхгүй биздээ мал минь
МАН-ын 60 тэрбумын албан тушаалын томилгоо,Ми овогт луухаан данжаад энэ хэрэгтэй яах аргагүй холбоотой.
84sayaar Orshuulga hiigee shagad te. Yu avahaar 84 boldgin boloo? Tsuvaand yavsan buh mashinaa hudaldaj avsimu haashain
Хүн алчихаад 84 сая бага байна. Тэрнээс илүүг энэ алуурчнаас ав. 4 хүүхэд, эхнэрийг нь насан туршид нь алагдсан хүний өмнөөс тэжээлгэ энэ алуурчны хөрөнгөөр.
Өөрийнхөө үйлчлүүлэгчийг дэндүү өмөөрчээ. Өмгөөлж болно арай ч ингэж хэлж болохгүй байхаа, талийгчийг дэндүү харлуулж хэлсэн байна. үхсэн хүн үг хэлэхгүй ш дээ гэж ингэж дур зоргоор бурж байгаа юм уу. “Хүүхэд ахуй наснаасаа одоог хүртэлх байдлаар нүднийнх нь өмнө зурайн өнгөртөл” толгой руу нь гараараа цохиж, зодсон. Чиний ярьж хэлж байгаагаар бол үйлчлүүлэгч чинь ухаангүй байсан гээд байна. Гэтэл талийгч өөрийнх нь амьдрал хар багаас нь бараг л одоог хүртэл харагдтал цохисон гэжээ. Ухаангүй байсан хүн ийм зүйлээ санах уу? ийм арчаагүй хачин юм ярих аа л боличих.
Энэ өмгөөлөгч өөрийнх дурдсанаар өмнө нь бяцхан хүүгийн амь насаа алдсан хэрэгт 9хөн сая төгрөг гаргуулсан гэх Одоо энэ хэргийнхээ хариуцагчийг хаацайлах гэхдээ хохирогчийг дэндүү харлуулж ярьж буйгаас харахад чадвар чадамж муутай үндэслэл логик гаргалгаа дүйцүүлэх дүгнэлт зэргээ зөв илэрхийлж чадаагүй бна. Би лав хөлслөхгүй өмгөөлөгч бна
чамд махбал шиг гай тохиолдвол яах уу?
Баттулгын алуурчин шоронд орохгүй гэж зүтгэж байх юм.
Odoo taliigaachiin Omgoologch unniig helne teghleer ene hahuuliin omgoologch yu gehiin tegeedch 84 say ene teriig nii Jiriin neg toriin alban haagch yasan hurdan gargaj ogsiin ene yu helj bna geheer Aluurchind ih mongo bnaal gesen ug bas Aluurchind tom ar tal bna l gej haragdaj bna
Хүнд гай болчихож
Жонхуу мэтийн алуучдаар дарлуулан гэж юу байхав энэ хүн шоронд явахгүй бололтой. Жонхуугийн дүүн бузар алуурчин жонхуу мафи хар тамхи алуурчдаар дүүрлээ. Алуурчдаар дарлуулан гэвэл май шүү боовуудаа.
Үхсэн хүн үг хэлэх биш гэж сэтгэж байгаа Махбал хохирлоо барагдуулсан уу? Их хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарласан уу? Орос Женкогийн гар хөл болхоор Монголчуудыг алаад нүүрэн дээр нь гишгэж хүүр доромжилдоггүй юм.
Cameriin bichlegendeer bugd baigaa gej baina !! Uhsen hun ug heldeg bolson shte yum hugjuud. Video 100000jil hadaglagdna
uhsen hun ug heldeggui gedgeer dalimduulj aluurching enhiin tsagaan tagtaa bolgoj baina daa. deed shuuhed davj zaaldaad yalgui uldeh ajillagaa yavagdaj baina, taliigchiig harluulah uil ajillagaa negent ehelj.
Хүүхэд ахуй наснаасаа одоог хүртэлх байдлаар нүднийнх нь өмнө зурайн өнгөртөл” толгой руу нь гараараа цохиж, зодсон. Юун хошин шог вэ ? Бас энэ алуурчны өмгөөлөгч гэж нэг дүнхүү пизда юу гээд солиороод байгаан. Хохирогч тийм юм хийх хүн бишээ.
энэ худал байна оо хохирогч шүүгдэгч 2-н байрыг нь сольсон яриа байна, бохир арга л даа
Тэнэг өмгөөлөгч байна. Хүмүүсээ энэ өмгөөлөгчийг битгий авч байгаарай таныг бүр илүү хүнд байдалд оруулах хүн байна шүү.
шүүх арай л хатуу ял өгчихөж. энэ өмгөөлөгч үнэхээр үнэн ярьж байна. Заавал хохирогчийн зөв байх ёстой юм уу?
Нүдийг нүдээр шүдийг шүдээр шүүхийн зарчим 5000 жилийн настай. Тэгэхээр Махбалыг өөрийг нь цохиж алаад үхдэл хүүрийг нь нохойд өгөх нь шудрага.Хөрөнгийг нь хурааж хүүхдүүдийг гудамжинд хөөн гаргах нь тохирсон шийтгэл. Яахав гэхдээ орчин үед хуулийнхаа хүрээнд шийдвэл хүн зандалчилж олны өмнө алахад 13 жил биш юмаа.
яг үнэн. овоо босоогүй бол шаазгай юунд суухав гэдэг
ЯЛЫГ ЗӨВХӨН ХӨДӨЛШГҮЙ БАРИМТААР ОНООДОГ. ТАЛИЙГААЧ НЬ МАХБАЛЫГ 1000 УДАА ЦОХИСОН БАЙСАН Ч ГЭРЧЛЭХ БАРИМТ БАЙХГҮЙ БОЛ ТЭГЭЭД Л ГҮЙЦЭЭ. ЭНЭ ӨМГӨӨЛӨГЧ ЕР НЬ МЭРГЭЖЛИЙН ХҮН ҮҮ, БИШ ҮҮ? ЁСТОЙ ГҮТГЭЖ ӨГЧЭЭ. ЯАСАН ЯАСАН ГЭНЭ ВЭ?
Бас л маш харамсалтай хэрэг шүү хэн нь хүн алчихъя гэж бодохов дээ монголчууд минь юманд хүлээцтэй нэг хорм уураа барих хэрэгтэй хэнд ч ийм юм тохиолдох магдлалтай тул уур бухимдалаа барьж яваарай монгол ахан дүүс минь
Тийм шүү.Уураа л барих хэрэгтэй.Аль алинд нь л байгаа.Нэг нь хүний уурыг барж алуулах,нөгөө нь уур омгоор бүхнийг шийдэж хүн алах.Тэгээд хэн хожсон 2лаал хохирч нэг нь шороонд нөгөө нь шоронд .Залуучууд минь сайн бодооройдоо.Энэ бас л нэг сургамж шүү
тэнэг амьтан байна емгеелегч нар ч гэждээ зайлуул менге харсан эргуунууд байдгийн
Зэрлэг ауурчны ял багадсан байна даа,, Ичих нүүргүй үхсэн хүнийг ор үндэсгүй гүтгэж байна,, Ялыг 20 жил болгооч
Гол учир нь хүний амь
ogchom ,uurtai, dogschin baij ter taliigch, ganch chunii buruu gej baichgui, ter ail ymar ich mongo necheevee ,eh buu uzegd
Алуурчинийг өршөөж болохгүй.Уураа хүрнхээр хүн алдаг зэрлэгүүдийг өршөөж хэхэвч болохгүй.Ес суртхуунгүй хүн хэзээ ч хүн алж чадна.
Үхсэн хүн үг хэлэх биш гэсэн шиг энэ өмгөөлөгч цолтой адгуус амныхаа хэмжээгээр ааших юм.
Б.Ганболд гэдэг энэ хүнээр өмгөөлүүлэхгүй шүү, монголчууд аа? Адгийн новш бна
Ямар муухай өмгөалөгч вэ. Үхсэн хүн үг хэлэхгүй гэж бодоод бх шиг. Арай л муухай юмаа
Unheer alban tushaaliin avah bsn ym bol yahgaj alhiin alhiin bol hun aminii hereg uusen gej bodno taliigaach dund zergiin sogtolttoi oroo ter zergiin l bas sogtolttoi l bj taraash dee medehgui ym daa uiliin ur ni l burdsen bj dee
Үхсэн хүн юу хэлдэг юм? гээд хаа хамаагүй бурж өгсөн байх шивдээ. Өмгөөлөгч хүн ийм ёс зүйгүй байж болдог юм уу? Энд сэтгэгдлээ бичсэн хүмүүсийн 90% нь энэ өмгөөлөгч гэгчийн тухай зөв бичсэн байна. Алуурчныг өршөөгөөд, үхсэн хүний хохь болвол энэ нөхөр их баярлах байсан байх. Х.Баттулгын баруун гар,сайд байсан Бат-Эрдэнийн үй зайгүй найз байсан гэж хэвлэлд бичиж,ТВ-ээр харуулаад байсан. Олны үг ортойдогоо. Удам муутай бузар хүмүүс юу л хийгээд байнадаа.
Бүхэл бүтэн 4 хүүхдийг өнчрүүлж, айлын голомтыг самарсан зэрлэг араатан харамссан шинжгүй бүр өширхчихсөн өмгөөлөгчтэйгээ нилээд хохирогчын дүрд тоглоод явчихлаа, итгэлээ юу. Яасан гэнэ үү "Хамраа хугартлаа зодуулаад тэвчээд байсан гэтэл тэсвэр алдтал үг хэлэхээр нь алчихсан, яах гэж уурыг нь хүргэсэн юм Махбалын зөв, ер нь бол талийгаач архидуулаад, зодооныг өөрөө эхэлсэн .... бүр цагаандаа гарчээ.
Хүн үхэхээрээ бурхан болчихдогын тод жишээ байна даа. Талийгчийг тавьтаргүй хүн байсанг нь мэдэх нэг нь мэддэг л юм байналээ. Ер нь ч тэгээд залуучууд юм үзээгүй, онгироо сагсуу, өөрийгөө бэлдээгүй байж улс төр, албан тушаалд дэвшээд ч хэрэггүй. Хатуухан хэлэхэд өөрөөсөө болж өөрөө ч үхээд өрөөлийг ч шоронд хатаагаад үлдсэн үр хүүхдээ ч зовлонд унагаад. Нэг оройн болчимгүй үйлдэл ямар аймшигт зовлонд унагадийг харж байна. Монголчууд юмны цаад учрыг нь харахдаа ч маруухан, хийсэргэн болждээ. Үхсэн нь мундаг сайн, алсан нь үхээрийн муухай хүн гэж дүгнэдэг. Учир шалтгаан, нөхцөл байдал гэмт хэрэг үүсэх хүчин зүйл болдог баймаар. Ингэж амьдыг нь ч булшилж байхаар нэгмөсөн бичлэг юутай нь ил цацчих хэрэгтэй. Далдаак зантангууд энэ хэргээс сургамж аваг. Бусдад гай болов.
Төрд 22 жил ажиллаад байхдаа Махбал дарга шиг дээр доор хүнийг ялгаварладаггүй.ямарч хүнийг сонсож чаддаг. Гаргалгаа зөвлөгөө оновчтой өгч чаддаг.нийтэч. өрөвч. Энгийн ихэмсэг зангүй дэндүү хүнлэг залуу .юм шүү, Даанч хаоамсмаар ...? Талийгч бол өөртөа гэр бүлдээ Махбалд гай дагуулсан .
Өөрөө өмгөөлөлийн хөлсөнд хэдийг авсан бэ хохирогчоос их тоо гарахын биш биз
Талийгаачийг өмөөрч алуурчныг харааж ерөөсөн хүмүүсийн сэтгэгдлийг харсан чинь Махбал ер нь аргагүй хамгаалалт хийсэн юм бишүү, энэ өмөөрч хамгаалаад байгаа хүмүүс нь бараг алуурчин сэтгэхүйтэй хүмүүс байнашдээ
Махбалд МАН даалгавар өгч алуулсан .Ми овогт Хүрэлсүх нарыг шалгах хэрэгтэй
сайхан шааж байнаа үхсэн хүн үг хэлдэггүй гэсэн шиг
даанч тэр бичлэгийг үзэхээс нааш ямар ч дүгнэлт хийж болохгүй л дээ. үнэхээр тэр бичлэг нь байдаг бол үзүүлэх хэрэгтэй. ард түмэн өөрсдөө дүгнэлтээ хийг
Үнэнийг л ярьсан байна,талийгч өөрөө тэгж хүнийг элдвээр хэлж өдөөн хатгаагүй бол ийм хэрэг хаанаас болох вээ
Mahbal buruu gj helj bolohgui l dee bi ch gsn nmg hen negen zgr bhd tsohivol zoruuleel tsohino. mnai buh zaluus tiim shde sogtson uyde zarimni bur ygaachgu hudlaa baavarlaj ireed zodoldi uzeltsi gdg shd. Hun hze ch oorigoo ovtgohod durtai bhgu gaj hun l bish bol deereesni sogtuu bsn sogtuu zodoldood yvj bdg humuus gudamjaar l duuren bga shde azgui tohioldoloor negni nas barch negni horigdoj bga bolhoos bish .
би нэг л зүйлийг нь сайн мэднэ Уул уурхайн яам ЗУХ дарга байхдаа аймар муухай ааштай бүх хүний П минь л гэж дууддаг хүн байсан сан. Баахан хүнийг хэвтэрт ортол нь зодчихоод зүгээр л явж байдаг хүн байсан харин ч Махбалд хууль үйлчилдэггүй байсаныг л сайн мэдээд байна
Chi uul uuhain yamand yu hiij baisan yum, bi harin ajillaj baisan xvn gvtgeh huulitai shvv! Estoi daruu tuluv ajildaa sain xvn baisan, Bitgii tegj xvnigi unasan deer ni tulhej bai, hervee ene xvn ajlaa hiij baisan bol chi muu ingej bichihguidee, hogiin gar ve.
Архи гэдэг зүйл нэг биш нэлээд хэдэн хүний амь нас, амьдрал , залуу нас, хүсэл мөрөөдөл , зорилгийг үгүй хийсэн байхад тэр архи гэдэг дээр улсаас хяналт тавихгүй байхад ийм явдалууд зөндөө л гарсаар л байх болно.
Өмгөөлөгч ийм болох цаг ирдэг юм байна.Наад бузар хоол чинь үр хүүхэдэд чинь яаж тусдаг бол
Zayasigoo.ter taliigch hariu muutai zohisonch hun gemteerhmeergui l yum blee sh.UURUU baliar ologtoi deerelhuu zangaasaa bolj hunii amid hurcheed
Hunii tsunh uurch yavj alband zolgoson hun.
bichlegiin il bolgoh heregtei..unen bol maxbal barag yale avah undeslel alga
Bichlegiig ni tsatschih tegeed itgie. Uneheet taliigaach iim uildel davtan hiisen bol yamar ch er hun zugeer suuhgui, zarim ni uhaan aldatlaa uurlana.
Энэ алуурчин малыг амөөрөад байгаа хүмүүс миний хүү алуулсан бол гэж бодож үзсэн үү.Худлаа битгий сайн хүн болж шоуд,хүн араатныг хамгийн хатуу шийтгэх нь зөв.Гудамжны хүн биш шүү дээ,төрийн албаны хриуцлагатай хүммүүс.Алах гэж алсан .Төрийн албанд хор хутгаж явсаар эцэст нь үр дүн энэ.Өмнө нь бас нэг биш удаа хүн зодсон гэж бичээд байсан.
Захиалагч нь МАН мөн
Хүн алчихаад үхсэн хүн үг хэлэх биш гэсэн шиг битгий солиор ялыг нэм
Үхсэн хүн үг хэлдэггүй!Одоо юу ч гэж гүтгэсэн яахав л болж байх шиг.Энэ өмгөөлөгч бас нэг худалдагдсан этгээд бололтой.Амийг амиар! Цусан өшөө авах нь зөв.
цүнх баригчид нэг нь нөгөөгөө алсан бна. муусайн бөгс долоогчид хохь нь ээ.
Ene omgoologch mongonii heden % abdag be . 30% u . Ter huuhediin heregt 9 saya absan geed aygui gomdolloj bna shte. Oilgoj unshsan hun bn u ?
тухайн цаг үед нь махбалын хамарыг шүүх эмнэлгэ шинжлэхгүй байна, архи уусан согтолтын хэмжээг тодорхойлоогүй, гээд тэр камерийн бичлэг гээч юм байдын бол үзүүлээд олон нийтэд хандахгүй яасан юм өмгөөлөгчөө? өнгөрсөн хойно нь тийм байсан ,ийм байсан гэж ярих хэнд хэрэгтэй вэ? ер нь хүмүүс ингэж алддаг яг цаг үед нь хэлээд яриад явах ёстой болохоос өнгөрсөн хойно нь яриад байдаг өмгөөлөгч нарыг ер ойлгохгүй юм хүн өмгөөлөж байгаа бол адилхан л эрхийг хамгаалаж ярих хэлэх ёстой бүхнийг ярьж хэлж шалгуулах ёстой биз дээ .тийм бичлэг байдаг бол үзүүлэхгүй өдий хүрсэн нь ямар учиртай юм бэ өмгөөлөгч өө .сэтгүүлч хэвлэлийнхэн яриа авы гээд очиж байхад нь одоогынх шигээ яриад өгөхгүй яасан юм ?өмгөөлөгч нь ярих юмыг нь ярьж олон түмэнд үнэнийг ойлгуулахгүй цаг алдаж муу ажилсан юм биш үү ?
Taliigaach arai ch tiim uildel hiigeegui bhaa. Estoi uhsen hun ug helehgui gej bodoj bna uu daa .unen zob ni oldoh bizdee. Erdenet hunii amiig honoochihood oorsdiigoo omoorood bh hereggui bizee
Mongoliin shvvh iim bayn hvn iig shiitgesen geheer gaihmaar baigaa biz! Huurhii muu Mahbal. At taldaa dendvv ih naidaj baij iim bolj dee?
Удаа дараа ажлаа өгөхийг шаардаж, бүлэглэн дарамталж байхад талийгаачийн сэтгэл зүй яаж тайван байх юм бэ! Хэдэн хүн бүлэглэн дээрэлхсэн учраас бүгдтэй нь зодолдсон байхыг үгүйсгэхгүй! Энэ муусайн өмгөөлөгч нар мөнгөөр угжуулчихаад ингэж л ярина шүү дээ! Уг нь наадах чинь бүлэглэж хүн алсан хэрэг шүү дээ! Улам хүнд тусах ёстой! Хуйвалдаад ганцаар хүлээж цаадуулаасаа мөнгө аваад хэдэн жил хоригдох л байх, нэг л мэдэхэд ганц хоёр жил болоод гарчихсан хөсрий царайлаад явж байх байлгүй! Хөөрхий залуугийн зургийг хааяа сошиалд харахаар л дэндүү их өрөвддөг, сайхан төрөх хүртэл л, ийм нэг муусайн шороон царайлсан юмнуудын атаархалыг төрүүлдэг байхгүй юу! Аав нь хүртэл хүүгийнхээ араас насан өөд болсон гэсэн шүү дээ!
Бичлэгийг нь нийтэд тавимаар юм байна.
Ямар ч тохиолдолд алуурчны зөв гэж байх ёсгүй. Алуурчныг өмгөөлж болно өмөөрч болохгүй. Яагаад гэвэл хүн алсан.
ХӨЛСӨӨ АВСАН ӨМГӨӨЛӨГЧ ӨМГӨӨЛӨХ ҮҮРЭГТЭЙГ БУРУУТГАХ АРГА БАЙХГҮЙ? ЭНЭ 2ХҮН МАШ ТОМ ДАРГА НАРЫН ШАХААНЫ ХҮМҮҮС ГЭДЭГТЭЭ ПЭЙДИЙЖ БАЙСНЫГ ОЛОН ХҮН МЭДДЭГ ЮМ БИЛЭЭ? ӨНӨӨХ ТОМЧУУД АРД НЬ НУУГДААД ЧИМЭЭГҮЙ Л БЖ БАЙГАА БЗ ДЭЭ
Bagshiin huvd ene yariltslagat 100% itgej bna. Makhbal hun alah baitugai zodoh hun bish gedgiig bi haa ch helne. Gai gej ene dee. Hend ch yu ch hezee ch tohioldog bolno. Aldsan negnee buu devs. Yalanguya erchuud.
Махбал г зүхээд байгаа хүмүүс яг энэ нөхцөлд энэ хүний оронд байсан бол ямар байдалд байх бол гэж бодож үзээсээ. Махбал н удирдлагад 6 сар ажиллаж байтал ийм зүйл болсон.үнэхээр энэ хүнийг ийм байдалд орчихсонд одооч харамсдаг.хайран хүн.дэндүү харамсалтай гай далласан шүү талийгаач!!!, энэ 2 хүнийг мэддэг хүмүүс бүгд Махбалн төлөө харамсдаг шүү. Учир нь энэ хүн дэндүү хүнлэг энгийн мэрэгжилтнүүд ийн хүндэтгэл хүлээсэн жинхэнэ эр хүн юм шүү...Б
Төрд 22 жил ажиллаад байхдаа Махбал дарга шиг дээр доор хүнийг ялгаварладаггүй.ямарч хүнийг сонсож чаддаг. Гаргалгаа зөвлөгөө оновчтой өгч чаддаг.нийтэч. өрөвч. Энгийн ихэмсэг зангүй дэндүү хүнлэг залуу .юм шүү, Даанч хаоамсмаар ...? Талийгч бол өөртөа гэр бүлдээ Махбалд гай дагуулсан .
Талийгаачийг өмөөрч алуурчныг харааж ерөөсөн хүмүүсийн сэтгэгдлийг харсан чинь Махбал ер нь аргагүй хамгаалалт хийсэн юм бишүү, энэ өмөөрч хамгаалаад байгаа хүмүүс нь бараг алуурчин сэтгэхүйтэй хүмүүс байнашдээ
битгии худлаа чалч...нүгэл чинь нүдээрээ гарна шүү
Uhsen hun ug heleh bihs geed estoi hytsaj baina aa hench i tgehgyi