Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр Монгол улсад газардаж, нийт 256 иргэн ирсэн билээ. Албан ёсны мэдээлэлд бол уг нислэгт эрүүл мэндийн шалтгаантай 58, хөгжлийн бэрхшээлтэй 61, өндөр настан 11, жирэмсэн 11, БНСУ-ын цагаачлалын албанд саатуулагдаад байгаа 62, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 53 иргэн багтсан гэжээ.
 
Гэвч хүнд өвчтэй, амьжиргааны зардалгүй болж өрөнд орсон олон хүн уг тусгай нислэгт багтаж амжаагүй бөгөөд харин УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Б.Баттүшиг, гэргий, "МАК" группийн ТУЗ-ийн дарга Б.Нямтайширын охин Н.Цэлмүүний хамт багтсан байна.
 
Энэ тухай нэгэн иргэн facebook.com дохь “Монгол буцах хүсэлтэй иргэд (Солонгосоос)” хэмээх группэд : "Яг одоо хүмүүс онгоцноосоо бууж байна. Батболдын Баттүшиг, Нямтайширийн Цэлмүүн нар бизнес классын хамгийн урд суусан бөгөөд нэрээ дуудуулалгүй эхний эгнээнд буугаад алга боллоо” хэмээсэн байв.
Харин  Б.Баттүшиг: "Адилхан 21 хоног тусгаарлагдаж байна” хэмээн сэтгэгдэл үлдээсэн аж.
 
Л.Ган