Гадаадын иргэн, харьяатын газар 2020 оны эхний найман сарын байдлаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, тогтоомж зөрчсөн 16 улсын 127 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргалаа. Албадан гаргагдсан иргэдийн дийлэнх нь ОХУ, БНХАУ, БНСУ, БНСВУ-ын иргэд байгаа бөгөөд эдгээр иргэд нь оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, түр ирэгч визийн хугацаа хэтрүүлсэн зэрэг зөрчил гаргасан байна.
Тухайлбал, Түр ирэгч визийн хугацаа хэтрүүлэн Монгол Улсад 20 жил хууль бусаар амьдарсан гадаадын иргэн эдгээр иргэдийн дунд байсан бөгөөд ОХУ-ын тус иргэнийг хяналт шалгалтаар илрүүлж, ийнхүү албадан гаргажээ.
Дээрх иргэдэд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, зөрчлөөс хамааран 1-10 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байхаар албадан гаргасан байна.
Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадын иргэнийг уригч хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагуудад гадаадын иргэнийг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийн дагуу бүртгүүлж, тогтоосон хугацаанд холбогдох зөвшөөрөл авах үүрэгтэй юм. Хэрэв уригч нь гадаадын иргэнийг хууль тогтоомжийн дагуу бүртгүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин, оршин суух зөвшөөрөлгүй иргэнийг нуун далдалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль хүлээх хуулийн зохицуулалттайг анхааруулна уу.
Сэтгэгдэл0
Mongol unemleh avsan humuus ih baihig bnda
Гадаадын иргэдийг хамаарах газрын дарга хэнийг мэднэ биз дээ.Зоригийн хэргийн газарт 100-д хүн оруулж мөр балласан Мөрөн шүү дээ.
Ene 76 dotor chin gadnii irgenshiltei humuus songogdood garsan ted nariigaa hezee albadan garah iym boloo.
Оршин суух хугацаагаа 20 жил хэтрүүлэн амьдарч байхад мэдэхгүй байна гэдэг холбогдох газрууд яаж ажиллаж байгаа нь тодорхой харагдаж байна.
uvurmongolchuud garch hyataduud ni uldeh bhdaa
Монгол улсад ТЕГ,ЦЕГ гэсэн хоёр байгууллага нүүрээ хийх газаргүй боллоо доо. Тэр орос чимээгүй нуугдаж байсан нь аз болж.Тагнуул хорлон сүйтгэгч байсан бол өнгөрлөө. АН н дарга болох гээд яваа оюунгэрэл гэгчийн нөхөр жеффри нэртэй америкийн тагнуулыг сайн хянаж байгаарай.Хожмоо гай болно шүү.
Монголд үйл ажиллагаа явуулж байгаа японы компаниуд хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчдөг. Жайка хүртэл тендерт шалгарч орж ирсэн японы компанидаа хяналт тавьдаггүй. Тэд нар нь бүр даварч жуулчны визтэй орж ирээд ямар ч татвар төлөлгүй сард 10.000 долларын цалин аваад тайлан гэж нэг хөгийн юм бичээд л яваад өгдөг. Дээрээс нь атаархуу хөгийн Монголчуудын занг ашиглаж бөгс долоогч, пялдага гаруудад арай илүү цалин өгч, шударга, зоригтой, өөдөөс нь үг хэлсэн нөхдийг шууд ажлаас нь халж дураараа дургидаг.
Bitgii shaa, muu uher tsarailsan hor sanaat.....
Bitgii shaa, muu uher tsarailsan hor sanaat.....
Bitgii shaa, muu uher tsarailsan hor sanaat.....
Bitgii shaa, muu uher tsarailsan hor sanaat.....
УЛС ОРНЫ ТӨЛӨӨ ХОВ ХЭЛЖ ЭНД ТЭДЭН ХЯТАД АЛТ УХАЖ БАЙНА ХЭДЭН СОЛОНГОС ХҮҮХЭН ЗАРЖ БАЙНА ГЭЖ МЭДЭЭЛЭХ НЬ АРИУН ЯВДАЛ ШҮҮ? ЭНД ТЭНД ГАДААДЫН ИРГЭД БАЙВАЛ ИРГЭН ХАРЬЯАТ ЦАГДААД МЭДЭГДЭЖ УЛСАА АВАРХД ТУСАЛ ТЭД ХАР АМХИ ДОХ ТАРААДАГ