МЭДЭГДЭЛ
2020 оны 09 дүгээр сарын 25-ний өдөр www.livetv.mn, www.tv4 зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Нийслэлийн шүүхээс суллагдсан Нигерийн иргэд их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад дахин баригджээ” гэх гарчигтай мэдээлэл гарсан нь огт үндэслэлгүй, ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх У.Ариунзул, Адекола Олавасен, Азеез, Анози Дарлингтон Дон нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн.
Улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 955 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр тухайн шүүхээр дамжуулан Нийслэлийн Прокурорын газарт буцаасан болно. Ингэхдээ хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Иймд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэд, олон нийтэд худал мэдээлэл түгээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн нэр хүндэд халдсан www.livetv.mn, www.tv4 зэрэг хэвлэл, мэдээллийн байгууллагууд ташаа мэдээллээ нэн даруй залруулахыг шаардаж байна. Хэрэв шаардлагыг хүлээн авч залруулга хийгээгүй тохиолдолд холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлэхээ мэдэгдэж байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
Сэтгэгдэл0
Африкчууд тэрэн дундаа Нигерчүүдээс хол яваарай.Дандаа хулгай,дээрэм,луйвар,залилан,хар тамхинд холбогддог хүмүүс.cyber гэмт хэргийн ихэнхийг эд нар хийдэг
Хар халтаруудыг Европ Оросууд л дагаж намирдаг ш дээ.Буриадуудыг оролцуулахгүйгээр Монголчууд муу ч оросжсон ч арай ч тэрэндээ тулаагүй.
тийм учраас харууд буудуулж байхдаа таарна.
Жэнкогийн насанд хvрсэн хvv, oxин 2 нь хар тамхи хэрэглээд найзыгаа гэрийнхээ цонхоор шидэж алсан ч Жэнко ял егvvлээгvй, атгасан цагдаа, прокуророор хэргийг нь хаалгасан. Энэ хэргийг сэргээж Жэнкогийн хар тамхичин хvvxдvvдийг яллаачээ!!!
Социализмын үед хамгийн том гэмт хэрэг бол 25000 төгрөг хүний амь нас хөнөөж дээрэмдээд олдоогүй дуулиант хэрэг байсан юм. Цагдаагийн байгууллага тасралтгүй мөрдөж шалгаж олон арван жил өнгөрсний дараа илрүүлсэн түүхтэй.Тэр хэрэг яагаад илрээгүй гэхээр ах нь шоронгийн хуяг байхдаа ял эдэлж байсан дүүдээ буу өгч гаргаад буцаагаад шоронд хийчихсэн учир шалгагдсан гэмт хэрэгтнүүдийн дотор багтаагүй юм. Түүн шиг шоронгийн эрх мэдэлтнүүд ялтнаа гаргаад хар тамхийг нь шоронгийн донтсон ялтнуудад зарж хөлжих санаатай үйлдэл хийсэн юм биш үү.
Ард нь байгаа манай том тулуудыг олох хэрэгтэй.
Хар тамхичдын эцэг Жэнко ард нь байгаа! Жэнко Босоо Хех монгол, ДМНн-вн эзэн дээ!
Хар тамхичдын эцэг Жэнко ард нь байгаа! Жэнко Босоо Хех монгол, ДМНн-вн эзэн дээ!