Монгол Улс COVID19 цар тахлыг дотооддоо алдаж, одоогоор тархалтыг хумьчихаагүй, нөхцөл байдал амаргүй байна. Ялангуяа улсын эдийн засгийн ирээдүй таагүй байх “чимээ” дуулдаж эхлээд байгаатай эвлэрэхээс аргагүй болж мэдэх нь.
Тиймээс одоо бидэнд сайн бодлого, санхүүгийн хатуу дэг хэрэгтэй. Манай улсын хувьд байгалийн баялаг, ашигт малтмалын экспорт одоо гол найдвар болж буй. Томхоноос нь нэрлэвэл “Оюутолгой”, “ Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ээ маш зөв менежменттэйгээр ажиллуулах цаг ирсэн. Тэнд засч болох алдаагаа залруулаад явах учиртай.
“Баялгийн тэгш хуваарилалт” гэж дарга болгоны ярьдаг үгийг одоо биелүүлэх цаг нь нэгэнт болсон.
Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн балансын бус овоолгыг ашиглаж, катодын зэс үйлдвэрлэдэг “Ачит Ихт” ХХК-иас анх байгуулсан гэрээнд 34 хувийг нь тус үйлдвэр буюу одоогийнхоор төр эзэмшихээр заасан байв. Үйлдвэр нь байгуулагдаад 7-9 жил болж байгаа ч нөгөхө 34 хувь нь сураггүй.
Гэсэн атлаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагааг шалгахаар “Ачит Ихт” ХХК-тай холбоотой ноцтой зөрчлүүд илэрдэг байна.
Тодруулбал, хоёр жилийн өмнө Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаалаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитаар өгсөн зөвлөмж, аудитын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилт, түүний үр дүнг шалгаж, давтан аудит хийжээ.
ОХУ-ын Тооцооны танхим, Монгол Улсын Үндэсний аудитын газраас 2014 онд “Эрдэнэт үйлдвэр ХХК-д оруулсан хувь нийлүүлсэн хөрөнгийн удирдлага”-д хамтарсан шалгалт хийж байжээ.
Түүгээр олон зөрчил илэрч, нийт 49 заалт бүхий зөвлөмжийг аудитаас өгч байв.
Тиймээс энэхүү давтан аудитаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн худалдан авах ажиллагааг зохион байгуулсан эсэх, “Эрдэнэт үйлдвэр”-ийн эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулж буй хүдэр боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлсэн эсэх, Бүтээгдэхүүн борлуулах, экспортод гаргах үнийг зохистой тогтоож, үр ашиггүй хөрөнгө оруулалт, зардлыг бууруулж, ашгийг нэмэгдүүлсэн эсэх, “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг үр нөлөөтэй хэрэгжүүлсэн эсэхийг шалгасан байна.
Харамсалтай нь аудитын явцад зарим нэг хүндрэл бэрхшээл тулгарсан байна. Ажлын явцад холбогдох газар, хэлтэс, албан тушаалтнаас аудитад шаардлагатай баримт материал авахаар нийт 22 удаа “Санамж бичиг” хүргүүлсэн боловч баримт материалыг холбогдох албан тушаалтанаас шууд авах боломжгүй, удирдлагын хэд хэдэн шат дамжлагаар хянагдаж, зарим баримтыг дутуу өгсөн, архиваас баримт авах зөвшөөрөл авахад хэд хэдэн шат дамжлага дамждагаас 2-3 хоног зарцуулсан, баримт архивт шилжсэн, ТУЗ-ийн зөвшөөрөл авах хэрэгтэй, нууцын жагсаалтад орсон тул Хууль, эрх зүйн газраас зөвшөөрөл авах шаардлагатай гэх мэт шалтгаанаар хүлээлт үүссэн. Аудитаар судлагдаж байгаа асуудлын хүрээнд холбогдох албан тушаалтантай уулзалт ярилцлага хийх, тодруулга авах шаардлага гарч байсан ч зарим албан тушаалтан гадаадад томилолтоор явсан, чөлөө авсан гэх шалтгаанаар ярилцлага хийх, тайлбар тодруулгыг бүрэн гүйцэд авах боломж бүрдээгүй.
Тэрчлэн аудитад шаардлагатай “Ачит Ихт” ХХК-тай 2013 оны зургадугаарс арын 30-ны өдөр байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг” зэргийг “Санамж бичиг”-ээр удаа дараа гаргаж өгөхийг хүссэн боловч аудитын явцад ирүүлээгүй тул асуудлыг нягталж үзэх боломж олдоогүй байна.
“Эрдэнэт үйлдвэр ”ХХК-ийн Зөвлөлийн 44 дүгээр хуралдаанаар үйлдвэрийн хүдэр олборлох явцад үүссэн исэлдсэн болон холимог, балансын бус хүдрийн овоолгыг ашиглах боломжийг судлах, хүдэр боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулах, үйлдвэрлэлийн туршилт явуулж, үр дүнг танилцуулах, хамтарсан үйлдвэрт оруулсан хөрөнгө, хувь эзэмшлийн асуудлыг хэлэлцүүлэх чиглэлийг гүйцэтгэх удирдлагад өгч байжээ.
Тодруулбал, 2010 оны 44 дугаар хуралдаанаар “Ачит Ихт” ХХК-тай балансын гадуурх хүдрээс ангижруулалтын аргаар зэс гарган авах үйлдвэрлэлийн туршилтын гэрээ байгуулсан байна.
Төслийн танилцуулга, ТЭЗҮ, үйлдвэрлэлийн туршилт, эдийн засгийн үр ашгийн судалгаа, тооцооллыг Зөвлөлд танилцуулаагүй, хуралдаанаар хэлэлцүүлээгүй, шийдвэр, зөвшөөрөл аваагүйгээр “Ачит Ихт” ХХК-тай гэрээ байгуулан хүдэр боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулалт хийж, үйлдвэр байгуулж, үйлдвэрлэл явуулсан байна. Үйлдвэрийн Дүрмийн 11.1 -т заасныг зөрчин Зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрлээгүй байхад зөвхөн Зөвлөлийн Монголын хэсгийн шийдвэрийг үндэслэн дүрмийн 12.3-т “Ерөнхий захирал нь компанийн үйл ажиллагааг Зөвлөлийн шийдвэрээр түүнд олгосон эрх хэмжээний хүрээнд удирдана”, 12.4-т “Компанийн гүйцэтгэх удирдлага нь Зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг зохион байгуулна” гэж заасныг зөрчин хүдэр боловсруулах үйлдвэр байгуулах талаар Зөвлөлийн зөвшөөрөл, шийдвэргүйгээр дур мэдэн их хэмжээний хэлцэл хийж, гэрээг байгуулсан байна. Ийм зөрчилтэйгөөр “Ачит Ихт” ХХК-тай 2010 оны есдүгээр сарын 3-ны өдөр байгуулсан 5/225-10 дугаар “Эрдэнэт”-ийн овоолгыг ашиглан гедрометаллургийн аргаар катодын зэс үйлдвэрлэх бүрэн хэмжээний үйлдвэр барих төсөл хэрэгжүүлэх гэрээ”, 2013 оны долдугаар сарын 17-ны өдөр байгууулсан АИ-13/02 дугаар “Хамтран ажиллах гэрээ”, 2015 оны зургадугаар сарын 24-ний өдөр байгуулсан “ГЭРЭЭ” №5/199-15 дугаар гэрээ зэргийг байгуулжээ.
Төрийн өмчийн хорооны албан бичгээр дараах асуудлыг Зөвлөлд танилцуулж, шийдвэрлүүлэх чиглэлийг үйлдвэрийн гүйцэтгэх удирдлагад өгсөн боловч хэрэгжүүлсэн эсэх нь тодорхойгүй байна. Иймээс Зөвлөлийн Монголын хэсгийн 2013 оны долдугаар сарын 17-ны өдрийн хуралдааны шийдвэрт дурдсан “...Зөвлөлийн 43 дугаар хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор “Ачит ихт” ХХК-тай 2010 онд байгуулсан №5/225-10 дугаар гэрээний хэрэгжилтийг дүгнэж, үр дүнг дүрмийн дагуу танилцуулах шаардлагатай.
Үйлдвэрийн Ерөнхий захирлын 2014 оны 14 дүгээр захирамжаар байгуулсан “Хамтарсан ажлын хэсэг”-ээс “Ачит Ихт” ХХК-тай байгуулсан 2010 оны есдүгээр сарын 5-ны өдрийн 5/225- 10 дугаар гэрээний хэрэгжилт, үйлдвэрийн ТЭЗҮ-д үнэлэлт, дүгнэлт өгч, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар “Ачит Ихт” ХХК-ийн барьсан үйлдвэрийн ТЭЗҮ нь үндэслэл муутай хийгдсэн, эдийн засгийн эрсдэл өндөр байх магадлалтай маш муу төсөл, ”Эрдэнэт үйлдвэр” технологийн үзүүлэлтийн эрсдэлийг хамтарч үүрэх шаардлагагүй, учир нь үйлдвэртэй зөвшилцөлгүй ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн, ТЭЗҮ-д технологийн болон байгаль орчны эрсдэлийг үндэслэл муутай тооцоолсон тул үйлдвэрийн үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” хувь эзэмшиж оролцох шаардлагагүй, “Ачит ихт” ХХК-тай Иргэний хуулийн дагуу “Ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулан ажиллах нь зүйтэй гэсэн санал, дүгнэлт гаргасан боловч Зөвлөлд танилцуулаагүй байна.
Яг энэ асуудлаас болоод “Эрдэнэт үйлдвэр”-ийн тухайн үеийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн АТГ-аар шалгуулсан.
Үргэлжлэл бий...
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Tsagaan llraa zailaach
Үүний цаана хонгил буюу Элбэгдоржийн эрх ашиг байгаа. Эби найзуудаа нийлүүлээд бүлэглэл байгуулан Ачит Ихтийн ашгийг тэдэндээ тарааж, оронд нь тэднээс улс төрийн явуулга хийх, сонгууль, намуудыг хахуулдах ажиллагаа явуулдаг. Тэгэхээр энэ аалзны торны аалз нь Эби шүү.
Ачит Ихт ямарч өмчлөх монопол эрхийг эдлэх учиргүй. Монголд нийтийн эрх ашгийг бодож оюуны өмч анх бүтээгээгүй бол монопол эрхийг хэнд ч өгөх учир байхгүй. Монголд монопол эрх эдлэх ганц зам бий. Тэр бол дэлхийд анхлан зохион бүтээсэн тоног төхөөрөмж эсвэл үйлдвэрлэх арга нээж чадсан бол түүнийг патент болговол тодорхой хугацаанд монопол байх эрх нээлттэй байдаг. Хугацаа монпол эрхийн дууссан тэр цагаас патент монголын ард түмэнд нээлттэй болдог. Иймд Ачит Ихтээс бүр өмчлөл байх ямарч хуулийн үндэслэл байхгүй тул Монголчууд булаасан гэж үзээд ял өгч шийтгэхээс өөр зам алга.
Хамаатуулахын тийн ялгалаар яллаж
Оросд ийм үйлдвэрийг барууны ткхнологиор барьсанч задгай далай шиг их хүхрийн хүчил нь байнга агаарт дэгдсээр хэдхэн жилийн дараа ойр орчимын байгаль сүйдэж ургамал амьтан үхэж үрэгдсэнээс гадна хотынх нь хүн амын нилээд хэсэг нь хорт хавдар туссан тухай Үотube дээр дүүрэн байна
Балансын бус оьоолго гээд байгаа нь ард түмний өмч. Цагааны гэр бүл маш их баяжсан. Эхнэрийнх нь дүү Жаргалсайхан гэхэд тансаг харшид Сингапурт гэр бүлээрээ амьдарч байна.
Элбэгдорж цагаан нарын л хийж буй үйлдэл шүү дээ энэ зохион байгуулалттай гэмт хэрэг
Элбэгдоржид ямар ч хамаагүй, Цагааныг Ачит ихтийг байгуулангуут Элбэгдорж ажлаас нь халсан тухай Жэнкогийн зөвлөх Уянгын нөхөр Баатархуяг сурвалжлаад ТВээр Түвшинбаяр аварга Цагааныг магтаад Цэнзургүй нэвтрүүлэг гарсан. Ачит ихтийн шинэ эзэн Жэнко!!!
Ачит ирэхийн тухай бичжээ.Нэрээ тавьсан ч бай,тавиагүй ч бай хэн бичсэнийг андахгүй мэднэ.Өдөр дутамын гэж овоглосон нэрээ нуусан нэг муу шантаазчин. Монголдоо татвар төлдөг,Эрдэнэтэд татвар төлдөг үндэсний томоохон компаниар оролдогч эдгээр нөхөд/ноход/ одоо боль доо.Оймс урвагч Наранбаатар гэдэг нэг нөхөр нүүрс баяжуулж угааж гаргадаг нэг үйлдвэрийг шантаазалсаар зогсоосон.Одоо ачит ирэхийг зогсоохоор өдөр дутамын эрэн сурвалжлах нэртэй /нэр үл мэдэгч/эдгээр ноход тамын тогооны үлгэрээ ярьсаар,бүр нэг юмыг давтан давтан ярьсаар байна.Та нар бол худал чалчигчид харин АЧИТ ИХЭТ бол баялаг бүтээгчид шүү.Баялаг бүтээгчидийг харлуулах нь монголыг хорлосонтой адил.Ингээд Шантаазчингуудаас болж монгол хөгжихгүй байгаа юм.
Элэнцэгний чинь баялаг бүтээгч гэж. Улсын баялгийг хулгайлагч тэд юу бүтээж бий болгосон юм бэ. Ионголын баялгийг хувьдаа завшигч нарын бөгс долоогч минь чи дуугүй бай
Элэнцэгний чинь баялаг бүтээгч. Цагаан юу бүтээсэн юм. Улсын баялгийг завшигч нэг муу хулгайч шдээ. Монголын баялгийг хуьдаа завшигч хулгайчуудын бөгс долоогч минь чи дуугүй далд ор.
Ачит ихт бол элбэгдоржийн компани.Цагаан бол халхавч болж хувь ашгаа идэж амьдардаг хулгайч. Ашиг олж байгаа бол тавараа шударгаар төлөх үүрэг иргэн бүрт бий.Ардчилсан хулгайчууд анх гарч ирж байхдаа төрөх үнэн,татвар төлөх үнэн гэж ирээд ярьдаг байж билээ.Одоо тэр үгэндээ хүрч татвараа төлнө өө. Төлөхгүй бол шоронд үлдсэн насаа элээ дээ.
Нэг л олон тогтоол, шийдвэр зөрчсөн гэж хүмүүсийн толгой угаах. Үнэндээ энэ худлаа, хонгилийн эздийн тоглолт. Бизнес эхлүүлэх, тэр тусмаа үйлдвэр бүтээн байгуулахад маш эсрдэлтэй. Цаасан дээр төсөл байх үед ТЭЗҮ ньр-ийг үзэж тооцож компанид хувь эзэмшихээ шийддэг. Эрдэнэт УҮГ эрсдэл үүрэхгүйгээр роялтыгаа татвараа аваад л хамтарч ажиллая гэсэн бишүү, тухайн үед. Энэ бол бизнесийн ердийн нэг байдаг хувилбар, төсөл эрсдэлтэй гэж үзвэл. Эрсдэлээ үүрч үйлдвэр босгоод, дөнгөж ашиг цухуйгаад эхлэнгүүт бизнесийг нь булаах, хэрэв болохгүй бол эздийг дарамталж бизнесийг нь дампууруулах гэж буй хонгилийн схем л байна. Энэ бол үндэсний үйлдвэр. Бид хонгилын шантаажийг хүсээгүй
Ачит Ихтийг л боорлохым даа хөөрхийс. Уг нь хажууд нь зэрэгцээд Эрдмин, Зэс эрдэнийн хувь гээд компаниуд бас ажиллаж байгаашд, яагаад тэд нарыг нь бичихгүй Ачит руу дайрцгаагаад байдым бол? Айлын хүүхдүүдийг алаг үзэхгүй байвал зүгээрсэн. Монгол улс байгаа баялаа зр ашигтай ашиглаж байж, эргэлтэд оруулж байж хөгжинө, түүнээс биш бухал манасан нохо шиг өөрөө ч иддэггүй, бусдыг ч ойртуулдаггүй байж болохгүй.
Ted Nar ni dairaad baigaan bish uu
Зөвшөөрөл авах, үйлдвэр барих санхүүжилт олох, үйлдвэрээ барих, технологийн горимоо тохируулж шаардлага хангасан бүтээгпэхүүн үйлдвэрлэнэ гэдэг чин алаан байхгүй юу. Ийм өндөр технологийн үйлдвэр монголд бариад ажиллуулж чадаж байгаа хүмүүст харинч талархах хэрэгтэй. Тэнэг зоригтой, өндөр мэдлэгтэй хүмүүс л ийм дайны үйлдвэрийг барьж ажиллуулж чадна. Бусад нь харин шүүмжилж шүлсээ цацажл чадах байх, тэгж ч байна. Н.Алтанхуяг тэргүүтэй төрийн тусгай сангийн хөрөнгөнөөс хувьдаа завшсан луйварчдаас хавь илүү хөпөлмөрлөж байгаа хүмүүсийг магтая, дэмжье
цагаан архидсаар байгаад муудсан элгээ солиулж ирээд,би амьдралыг шал өөр нүдээр хардаг болсон гэж ярилцлага өгч байсан. Монголын ард түмнээс ичгүүр сонжуургүй хулгайлах ёстой гэж боддог болсон нь илт байна. Энэ урианхай ястны нэр бузарласан хүн хог үйлийн үрээ эдэлж түмэн үеэрээ тамын үүрдийн сахиул болно.
изриаль хүний төслийг дээрэмдсэн хүмүүсдээ элбэг цагаан нар
тарвагын данс руу гулгуулсан даа
МАН БАДАМСҮРЭН ЗАХИРАЛ, ХҮРЭЛСҮХИЙН АХЫН ШАХАА, ОЮУН ЭРДЭНИЙН ОНЦ БАЙДАЛ ТОГТООСНЫ ДАЛИМДУУЛСАН АСУУДЛЫГ АРД ОЛНЫ АНХААРЛААС ХОЛДУУЛАХ ОРОЛДЛОГО БОЛОЛТОЙ
Хүзүүгүй
Маш муу тосол маань 2 жил хурэхгуй хугацаанд хоронго оруулалтаа нохоож одоо жил болгон 80 тэрбумын ашиг огдог болчихлоо
elbegdorjiig bary
Erdenetiig uter turgen huvichilah heregtei. Achit-Ikhted niiluulsen ch bolno. 1000 hun l ajilllahad bolood bh estoi uidlvert 7000 hun ajillaj bn. Yamar ch hereggui 1000 orchim hun zahirgaand ajillaj bn. Ashigiin 70-80%-iig huvalz darga nar shamshigduulj baina
Хууль ёсоор гэрээгээ байгуулж цэвэр катодын зэс гаргаж байгаа бол,татвараа үнэн зөв төлж байгаа бол бизнесийнэнгийн харилцаа байна. Харин Эрдэнэт үйлдвэрт 50-34% аа саадгүй өгөх нь зөв. Яагаад гэхээр хогч гэсэн Эрдэнэт үйлдвэрийн өмч учраас.!!
Гайгуй ажлаад ирэхлээр боорлоод унах ноход юм даа тэгвэл ярилцаад багахан хувыг нь улсад егдег болгоод л болоошдээ Женкогын баг очоод л магтаалын нэвтруулэг цацаад л Женко хавсраад бх шиг л бс даа