МҮОХ-ны түүхт 70 жилийн ой болон Олон улсын Олимпын өдрийг тохиолдуулан “Хамтдаа хөдөлцгөөе” хөгжөөнт гүйлтийн арга хэмжээ үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж спорт холбоод, хэвлэл мэдээлэл, тамирчид, дасгалжуулагчид, спортын зүтгэлтэн, нас, насны иргэдийг хамарсан өргөн дэлгэр үйл ажиллагаа боллоо.
Арга хэмжээий гол зорилго нь гүйлтээр дамжуулж нөхөрлөл, хүндлэл, шилдэг чанарт тэмүүлэх олимпизмын үзэл санааг түгээх, хүүхэд залуучуудыг спортоор хичээллэхэд уриалах, гэр бүлээрээ идэвхтэй хөдөлгөөнд оролцох боломжийг бүрдүүлхэд оршив.
Ташрамд сонирхуулахад энэ өдрийг 1894 оны 6 дугаар сарын 23-нд Олон улсын Олимпын хороо байгуулагдсан түүхэн үйл явдлыг дурсах зорилгоор тэмдэглэдэг.
Тухайн үед Пьер де Кубертений санаачилгаар орчин үеийн Олимпын наадмыг сэргээх хөдөлгөөн өрнөж улмаар Олон улсын Олимпын хороо байгуулагдсан нь өнөөгийн олимпын хөдөлгөөний эхлэл болсон юм.
Олимпын өдрийг тэмдэглэх санаачилга 1948 оны 1 дүгээр сард ОУОХ-ны 42 дугаар чуулганаар батлагдсан. Үүний дараа анхны Олимпын өдрийг1948 оны 6 дугаар сарын 23-нд тэмдэглэн өнгөрүүлж байсан бол 2026 онд Олимпын өдрийг дэлхий нийтээрээ 79 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Мягмар - 06 сарын 23,
2026

Сэтгэгдэл0