sonin.mn

Олз хайж алт эрэгчдийн шунаг хорлонт гарт онгилогдож сэглэгдээгүй онгон дагшинаараа байсан ганц аймаг бол "Очирвааний орон" гах Замын хүн саатам-Завхан хангай билээ. Гэтэл ирэх жилээс алт олборлох лицензтэй Билл Колвин гэгч Австрали захиралтай Баян айраг эксплорэшн компани тус аймгийн Дөрвөлжин сумын Цогт багийн нутаг өвөг дээдсийн ариун шарилыг нь хөрсөндөө хадгалсан Баян айраг хэмээх газар суурьшиж орон байраа барьж, 400 хүний ажлын байр бий болгож, Дөрвөлжин сумыг жишиг сум болтол тохижуулж хөгжүүлнэ гэж амлаад байгаа билээ.

 

Хэлсэндээ хир эзэн болж хэрэгжуүлэхийг харж өгсөн юм бол бүү мэд. Эхний үед сумын Засаг дарга, Иргэдийн хурлын шиг удирлага, нутгийн малчид уг газрыг онгилуулж, сэглүүлэхгүй гэж овоо эзэн хүн шиг дуугарцгаж байснаа яасныг бүү мэд "эрч суларса дээс" гэлтэй чимээгүй болж "харийн хүмүүс" хамтрагч монголчуудтайгаа санаа амран эзэн сууж авлаа.

 

Гэтэл "гай газар дороос" гэгчээр Мак компанийхан" гэх Мангасууд"-хаа холоос ирж, алт ухаж өрөмдлөг хийж гай чирэн нинжа гэх хүйтэн сэтгэлтнүүдийг Завхан аймарг руу чирч авчирлаа. "Овоо босгоогүй бол олз хайгчид Завханд ирэхгүй байсаан". Харийнхан ашиглаж хаа холоос Мак компанийхан" олз хайж байхад мануус яагаад алт хайж болохгүй гэж барьцаж 1000 гаруй нинжаа, хурдан унаа хүлэглэн, хүрз зэвсгээ бэлтгэн Ховд, Дундговь, Говь-Алтай, Өмнөговь, Баянхонгор аймаг Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотоос зорин ирж Дөрвөлжин, Ургамал сумын зааг Бөрчигтий, Улаандэл, Сольб, Тасын суудал, Ханын худаг, Тух, Нүхэн зэрэг газруудад хууль бусаар алт олборлон ихээхэн хэмжээний газрыг онгилон гүн гүн нүх ухаж орхижээ.

 

Тэд амьдархын эрхэнд арав таван төгрөгийн алт олохоор ирсэн гэж өөрсдийгөө зөвтгөнө. Хүнд үзүүлчих бичиг баримтгүй, нэрээ хэлдэггүй тээврийн хэрэгсэл нь улсын дугааргүй, орон нутгийн удирдлага цагдаагийн ажилтнуудын тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлэн авирлаж байсан нь “бурхагүй газрын бумба галзуурна" гэгчийг санагдуулж байлаа. Бас л болоогүй Алтаа ухуулахгүй бол чацарганы бутыг тань машинаар дайрч сүйтгээд өгье гэж сүрдүүлдэг ажээ.

 

Нэгэн суут хүмүүн "эхлээд учрыг нь ойлгуул, эс биелүүлбэл албадах хэрэгтэй" гэж хэлсэн байдаг. Үг яриа ойлгодоггүй тэднийг аймгийн Алтан гадас одонт цагдаагийн газар, БОАЖ, МХГ-ын ажилтнууд "хүч нэмэгдүүлсэн багтай" очиж хууль бусаар алт хайж ухан газар нутгийн унаган төрхийг алдагдуулсан нинжа нарын тээврийн хэрэглсэл багаж хэрэгсэлийг хураан авч захиргааны хариуцлага тооцож торгууль тавьж "төрийн төмөр нударгыг" үзүүлж хөөн тараалаа.

 

Ургамал сумын зарим иргэд ч гэсэн дээрхи ургашгүй хүмүүстэй ханцуй шамлан хамтарч явсан нь хачин санагдаж байлаа. Алт эрж ашиг хайгчидаа! Ахиад битгий Завханд ирээрэй! Хэнэггүй зан гаргаад ирвэл их санасн газар есөн шөнө хоосон хононо гэгч болж бинзен шатахуун эд материалаараа хохирохыг сануулж Алт хар мөртэй эзэндээ ээлгүй гэдэг билээ.

 

Баян айраг, Мак компанийханы балаг ингэж гарлаа. Овоо босгоогүй бол шаазгай юунд суухсан. Энэ хоёр компанитай барьцаж зэрлэг нинжаанууд ирж Ургамал сумын нутгийг ухаж төнхөж малын билчээрийг ихээхэн хэмжээгээр сүйтгэлээ. Үүгээрч зогссонгүй алтаа ухаалсангүй гэж өширхөн Дөрвөлжин сумын нутаг дахь Хар бутын чацарганы төглийг машинаар дайрч хугачин хорлосон сурагтай.

 

Лус хилэгнүүлсэн тэднийг хэзээ нэгэн цагт "Байгаль ээж" гэсгээх буйзаа. Тэдний шуналдаа хөтлөгдсөн буруу үйлдлийг монгол түмнээ авралдаа багтаасан төрийн тахилгат мөнх цаст мөсөн дуулга, Богд очирваань-Отгонтэнгэр хайрхан тольдон болгоож байгаа.


Л.Сонор

Эх сурвалж: “Завхан”