sonin.mn

Өнгөрөгч оны 12 дугаар сараас шинэ оны эхний нэгдүгээр сарын хооронд  Дорнод аймгийн БОЭТ-д 25-29 насны 2 эх энджээ. Улаанбаатар хотын Эмгэг судалын шинжилгээний дүгнэлтээр эхийн эндэгдлийг төрсний дараах цус алдалтаар нас барсан гэж дүгнэсэн боловч тус төвийн төрөх-эмэгтэйчүүдийн эмч нарын хувьд дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Аймгийн Эрүүл мэндийн газрын эхийн эндэгдлийг магадлан хэлэлцэх зөвлөлийн хурлаас эхийн эндэгдлийг эх барихын шалтгаантай гэж үзэж эмгэг судлалын шинжилгээний дүгнэлтийг магадлуулахаар Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд холбогдох материалыг хүргүүлээд байна. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хийсэн шалгалтаар үйлчлүүлэгчийг эрт оношилж тохирсон эмчилгээнд оруулаагүй, төрсөн эхийн биеийн байдлыг зөв үнэлж, мэс ажилбарыг төгс хийгээгүйгээс эх эндсэн гэж үзэж холбогдох эмч нарт хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, эмчийн эрхийг нь цуцлуулах саналыг холбогдох газарт нь хүргүүлээд байгаа тухай аймгийн МХГ-аас манайд мэдээллээ.

Эх сурвалж: "Дорнод"