sonin.mn



Сайн хүний нэрийг муу хүүхэд баастаж, сайхан сүмийн оройг шаазгай шувуу баастана гэж мөн үнэн үг шүү. Монгол Улсын соёл урлагийн ариун сүм болсон Соёл Урлагийн Их Сургуулийн төгсөгчид, тэднийг сурган хүмүүжүүлсэн багш профессоруудын нэр төрийг гутаасан нэгэн явдал болсон байх юм. 2011 оны сүүлээр олон жил нуруу нугасны өвчинд нэрвэгдсэн дөнгөж аравхан настай охиноо алс хол Франц улсад эмчлүүлэхээр иргэн Ганболд үйлээ үзэж, төрийн байгууллагуудын үүд сахиж, эмчилгээний зардалд бага ч болов нэмэр хандив олох санаатай шаналж явахдаа Энхбаатар гэгч залуутай танилцжээ.

Ядарсан, зовсон сандарсан хүн, хүн хүнээс илүү гэнэн, итгэмтгий байдаг. Энхбаатар гэгч залуугийн "Би таны энэ зовлонг сайн ойлгож байна. Надад бас нэг ийм эгч бий. Би танд заавал туслана" хэмээн ярьсан нь охиныхоо төлөө зовж, шаналсан эцэгт бурханы элч шиг л санагдсан нь мэдээж. Тэр залуу "СУИС-ийг дуурийн дуулаач, хөтлөгч мэрэгжлээр төгссөн. Танд би хандивын тоглолт зохион байгуулж өгье. Миний ганц чадах зүйл энэ л байна " хөөрхийлж, эвийлэх залууд иргэн Ганболд хөл газар хүрэхгүй баярлажээ.

Олон жил өвчин эмгэгт нэрвэгдсэн 10-хан настай балчир охин Индра ч бөөн баяр болжээ. Гадаад яваад эмчлүүлээд ирнэ. Цоо эрүүл болно, олон жил өвдсөн өвчнөөсөө сапж бусад хүүхдийн нэгэн адил сургуульд явна гэж хөөрч балчир охин хандивын тоглолт болох өдрийг тэсч ядан хүлээж байлаа. Ид шид, бурханы авралаар таарапдсан Энхбаатарын хандивын тоглолт зохион байгуулах ажилд тэд өөрсдийн бүх л чадлаараа туслаж, өөртөө байгаа хэдэн төгрөгөө гаргаж, Энхбаатарын хэлсэн заасан болгоныг ёсчлон биелүүлж эхэлжээ.

"UB PALACE"-т 2011 оны 11 сарын 03-нд "Халуун сэтгэл" монголын урлагийнханы хамтарсан тоглолт болж сайхан сэтгэлт гавьяатууд болон 20 гаруй дуучид ирж ая дуугаа өргөн барьж, өвчин эмгэгтээ шаналсан Индра охины зовлонгоос хуваапцаж байгаагаа илэрхийлжээ. Манай урлаг соёлынхон Индра охиныг хүнд өвчнөөсөө хурдан ангижирч, эрдэм номтой сайн хүн болохыг ерөөж, эмчилгээний зардалд нь бага ч болов нэмэр болж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан гэнэ.

Гэтэл тоглолтын дараа уул нурж газар хөдлөв үү гэлтэй. Тоглолтыг хийхээр түрээслэж авсан "UB PALACE''-т төлөх ёстой 2 сая 980 мянган төгрөг нэхэгдэж, охины аав Ганболд сандарч эхэлсэн байна. Учир нь хандивын тоглолтын тасалбар борлуулах ажлыг Энхбаатар гардан өөрийн аав болон ах дүү нарын хамт гардаж хийжээ. Тухайн үед Баянгол дүүргийн Засаг даргын халуун дэмжлэгээр дүүргийн харьяа сургууль албан газруудад хандивын тоглолтын тасалбарыг тарааж, Энхбаатар мөнгийг цуглуулж авсан гэнэ.

Тоглолтын заалны түрээсийн төлбөр төлөх болоход Энхбаатар "Энэ мөнгө одоохондоо бэлэн бус байна" гэжээ. Аргаа барсан Ганболд хүүгийнхээ түрээслэж амьдралаа залгуулдаг "форд" маркын авто машиныг нь дөрвөн хоногийн хугацаатай "UB PALACE"-т барьцаанд тавьсан юм байна. Тоглолтын дараа Энхбаатар гэгч энэ залуу ор сураггүй алга болжээ. Индра охинд тэр хандивын тоглолтоос цугларсан мөнгийг ч өгсөнгүй. Тэр ч бүү хэл заал түрээсэлсэн мөнгөө ч төлсөнгүй.

Ганболд барьцаанд тавьсан машинаа одоо хүртэл авч чадаагүй байгаа аж. /арин "UB PALACE''-ийн захирал Согоосүрэн монгол хүний сайхан сэтгэлээ харуулж, төлбөрөөс чинь 700 мянган төгрөг хаслаа. Манай байгууллага хандивлаж байгаа юм шүү гэж бага ч гэсэн тус болсон гэнэ. Зон олны сүүн цагаан сэтгэлийн хурыг харлуулдаг хүн байна гэхэд одоо цагт нэг их гайхахгүй нь лавтай.

Мөнгө л олж байвал хүний зовлон, хойчийн үйлийн үр, буян заяа гэж даанч байхп/й мөс шиг сэтгэлтэй этгээдүүд цөөнгүй болсны бодит жишээ нь энэ. Дуурийн дуулаач гэгч Энхбаатар "Хандивын тоглолт хийнэ. Та нар байгаагаа гарга" гээд гадуур дотуур ажил хөөцөлдөнө гэж иргэн Ганболдын хүүгийн машиныг унаж, нийт 160 мянган төгрөгийн бензин зарцуулсан байх юм. Мөн "Анонс" хийлгэнэ гэж 210 мянган төгрөг Ганболдын гэр бүлээс гаргуулжээ.

Тоглолтын дараа мөнгөтэй болчихно. Тиймээс одоо мөнгө төгрөг олж ир хэмээн шахдаг байж. Тоглолтын ажил хөөцөлдөх үед Энхбаатар байн байна автомашины зах орж машин сонирхож байжээ. Үнэндээ тэр өвчинд шаналсан охины нэрээр бизнес хийж, өөртөө машин авч унах гэж байсныг хөөрхий эцэг эх гадарласан ч үгүй. Гэтэл сэтгэл татам хандивын тоглолтын дараа Энхбаатар ч сураггүй, хандивын мөнгө ч сураггүй.

Хааяа нэг утсаа авахаар хөдөө явж байна, Говь-Алтай аймагт явж байна гэж зугтаасаар он гарч, цагаан cap өнгөрч иргэн Ганболд аргагүйн эрхэнд бусдаас мөнгө зээлж өвчтэй охиноо авч алс хол хүний газар, гүний хошууг зорилоо. Ертөнцийн хүний сайн нь муугаасаа олон болохоор аав охин хоёр илааршиж эдгээд удахгүй эх орондоо ирнэ. Гэвч Энхбаатарын буянаар цугларсан хандив болох "UB PALACE''-ийн төлбөр иргэн Ганболдын нуруун дээр өр болон үлдэж, бас тэмээн дээр ямааны гарз гэдэг шиг гэр орны хоол залгуулахад нэмэр болдог чөдрийн ганц унаа нь Энхбаатарын буянаар барьцаанд орж, түүнээсээ гарч чадахгүй байгаа нь бас нэг сэтгэлийн дараас болсоор л.

Харин хүний зовлонгоор жаргал хийж яваа Энхбаатар хандивын тоглолтоор цугларсан мөнгөөр шинэ унаа хөлөглөж, өөрийгөө авьяас чадвартай сайн эр болохоо харуулжээ. Ганболд болон түүний хүүхдүүд Энхбаатартай холбоо барьж, "Чи ядаж "UB PALACE" -ийн төлбөрийг төлчихөөч" гэхэд нь "Та нар миний дургүйг хүргэсэн би төлөхгүй" гэж томордог гэнэ.

Нэг тасапбарын үнэ 8000 төгрөг, "UB PALACE" 3000-3500 хүний суудалтай. Тэгэхээр энэ залилан мэхлэгч 20-24 сая төгрөг луйвардчихаад явж байгаа юм байна. Соёл урлагийн олон арван апдартаныг төрүүлсэн СУИС-ийн төгсөгч хэмээн эрдмийн ордны нэрийг хөөдөж яваа энэ мэтийн арилсан дотортой хүн дахин олон битгий гараасай билээ.

Эх сурвалж: "Монголын нэг өдөр"