sonin.mn

Говь-Алтай аймгийн Тайшир суманд энэ сарын 11-12-нд шилжих шөнө Б.Ган-Очир гэгч  нь эхнэр Х-г эгчийндээ хань болж хонохоор очих үед нь хүзүүн тус газар нь хэд, хэдэн удаа дүрж амь насанд нь халдсан ноцтой хэрэг гарчээ.

Уг хэргийг талийгаачийн эгч болон, хоёр хүүхдийнх нь нүдэн дээр үйлдсэн  байна.  Сэжигтэн Б.Ган-Очир нь эхнэрийгээ байнга зодож, сэтгэл санааны гүн дарамтад оруулдаг байсан ажээ. Одоо тус хэргийг  Баянзүрх дүүргийн 2-р хэлтэст шалгаж байгаа бөгөөд Б.Ган-Очир нь  хийсэн хэргийн төлөө гэмших биш харин ч өөрийгөө хаацайлж байгаа гэнэ.

 Л.Баяр

Эх сурвалж: "new.mn"