Сүүлийн таван жилд нийслэлд нийт 1033 үйлдвэрлэлийн осол гарснаас 26.3 хувь буюу 272 нь барилгын салбарт гарч, ослын улмаас 109 хүн нас барж, 98 хүн хүндээр бэртэж гэмтсэн байна. Нийт бүртгэгдсэн 1033 үйлдвэрлэлийн ослын улмаас 237 хүн нас барсны 45.9 хувь буюу 109 нь барилгын салбарт гарсан осол болохыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар бүртэгдсэн байдаг. Энэ тоо баримт өөрийн эрхгүй "Барилгын салбар дайны талбар болох нь" гэсэн айдсыг төрүүлж байна.
Саяхан"Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам"-ны захиалгаар "Нийслэл ергөө" компанийн барьж байсан барилга дээрээс гурван хүн унаж амиа алдлаа. Хэвлэлүүдээр энэ салбарынханд хатуухан хариуцлага тооцъё гэсэн гарчигтай мэдээлэл гарч, хэрэгтэнг хайх тухай л ярих юм. Хэн нэгэнд хариуцлага тооцож, барьж байгаа барилгыг нь зогсоогоод энэ салбарт үйлдвэрлэлийн осол буурдаг бол буурахаар боллоо.
"Барилгын салбарт үйлдвэрлэлийн ослыг тэглэж "5Т"-г хэрэгжүүлье" гэсэн уриалгыг манай сонин мөн ч олон удаа бичиж, сануулж байна. "ХАБЭА-н чиглэлээр салбартаа юу хийж байна, осол их гарсаар байна" гэхээр барилгын яам нь ч, барилгачдын холбоо нь ч, барилгачдын ҮЭ нь ч "Туг аялуулж байна", "Цэнхэр карт хөтөлбөр хэрэгжүүлж байна" л гээд байдаг. Үйлдвэрлэлийн осол гарч хүний амь эрсдэхээр туг аялаагүй, цэнхэр карт хөтөлбөрийн сургалтад суугаагүй компани дээр осол гарсан гэх юм яриад сууж байдаг.
Тэгээд нэгэнт хүний амь эрсэдсэн болохоор хэрэгтэнг хайж шийтгэх л ажил хийсээр. Өнгөрсөн жил мөн л хэд хэдэн хүний амь эрсэдсэн осол гарсан. Осол гэмтлийг бууруулна, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулна гээд л сүржин ярьж байс хийгээд л шалгалт явуулж байна хэмээн мэдээлнэ.
"ХАБЭА-н сарын аян 2014"-ийн хүрээнд бас л барилгын салбарт онцгой анхаарч байна гээд Монголын Барилгачдын холбооноос Төрийн ордонд барилгын компаниудын захирлуудаа цуглуулан ХАБЭА-н чиглэлээр олон хүн илтгэл тавьсан. Үр дүн нь хаана байна.
Мөн энэ үеэр МХЕГ-ын дарга 01/03 тоот "Барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагад ХАБ-ыг хангуулах тухай" 21 заалт бүхий албан даалгаврыг гаргаж аймаг, нийслэлийн МХГ-ууд нь аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлж хэрэгжилтийг нь хангах ажлаа эхлүүлсэн тухайгаа зарласан.
Энэ албан даалгавар 100-н айл дээр зогсож ажлын захиалга авдаг барилгын бригадынханд хүрээгүй байж болно.
Харин "Нийслэл өргөе" компанид хүрээгүй гэвэл мэргэжлийн хяналтынхныг гүтгэсэн хэрэгт орох байх.
Тэгвэл МХЕГ-ын даргын албан даалгавар хэр хүчтэй, хэрэгтэй зүйл байна вэ?
Сарын аяны хүрээнд барилгын салбарт ямар ажилхийхээртөлөвлөжхийж эхэлснийг уншигч авхай Та манай сонины энэ оны 13 дугаараас дэлгэрэнгүй харж болно.
Манай редакц мөн л барилгын салбарыг онцолж "Барилгын салбарт ҮО-г тэглэе, тэгье" гэсэн уриалгыг энэ оны 15 дугаартаа нийтэлж "5Т"-г хэрэгжүүлэхийг уриалсан.
Ёстой л "Илжигний чихэнд ус ч хийсэн сэгсэрнэ, алт ч хийсэн сэгсэрнэ" гээч барилгын сапбарт нүүрлэсэн гэлтэй.
"5Т" систем бол хэнээс ч хаанаас ч их зардал, мөнгө шаардахгүй. Энэ системийг хэрэгжүүлээд үйлдвэрлэлийн ослыг тэглэсэн сайн туршлага олон улсад бүү хэл манай оронд ч байна. Гагцхүү үүнийг анзаарч, анхаарч ажил хэрэг болгох сэтгэл л хаа хаанаа дутаж байна. Барилгын салбарт үйлдвэрлэлийн ослыг тэглэх хамгийн оновчтой арга бол энэ салбарын компаниуд том жижиг, мөнгөтэй, мөнгөгүй гэлтгүй "5Т" системийг хэрэгжүүлэх.
Б.Бүрэнжаргал
Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин
Сэтгэгдэл0
Угаасаа чимээгүй дайныг Элбэгдорж эхлүүлчхээд хаашаач харсан хана мөргөөд одоо нэр хүнд ч гэж байхгүй боллоодоо.Манай орны ерөнхийлөгч болгон яагаад ийм сул дорой доодхооч харах зүрх зориггүй хүн төдий хүмүүс байдаг юм бэ??Зарчимдаа бол ерөнхийлөгч нэг үг хэлхэд хормийн дотор хэрэгжиж ерөнхийлөгчийн хэлсэн ёсоор ийм болсон шүү гэж иргэн болгонд таниулах ёстой.Өнөөдөр хориг тавиад ч хууль санаачлаадч яршиг л болчоод байх шиг.Гэхдээ алуурчдыг өршөөх бүрэн эрх л байдаг болтой.Энэ нь өөрт нь ажил юмшиг мань мэтэд гаслан.Ийм хэлбэр төдий төрийн тэргүүнтэй улс орон байдаггүй биз.Сүүлийн үед хулгайчуудийнх нь оруулж ирсэн хужаанууд нь өвөг дээдэсийн маань голомт дээр эсэргүүцлийн жагсаал хийж дэвхэцхээр дайрч байдаг.Энэ бол аймшиг,зовлонт гаслангийн гамшигт дохио!!!Үүнийг ҮАЗ-өөр өдийд авч хэлэлцээд арга хэмжээ хатуухан аваад хужаануудыг нь нутаг буцаах ёстой.Яагаад гэвэл энэ бүрэн эрхт улс.Гэвч харамсалтай нь ерөнхийлөгч ямарч шийд өгч чадахгүйлдээ.Ах нь удахгүй айлчилан ирэх учраас гөлшдээ.Үүнийг нь мэдээд монголын төрийн хулгайчуудруу шүлсээ хаядаг хужаанууд албаар үймээн дэгдээхийг оролдлоо.Тэд хулгайчуудтай гэрээ хийж ажиллаж байгаа гэдгээ мэдэхгүйшдээ!!!Одоо Монголд маань бүтэж байгаа юм нэгч алга.Харин төрийн хулгайчууд цулайж байнөө.Үүнийг тэр ерөнхийлөгч нь мэдхийн сайнаар мэдэж байгаа ч замаас нь саадаг биздээ??.Энэ байдлын талаар ажил хөдөлмөрийн талаар уран донгодох нь тун маруухан.Ийм л царайтай төр улс орноо уруудуулан мөхөөж байна таминь.Бид яах ёстой вэ????
Яг үнэнийг хэлбэл Монгол ажилчдын ур чадваргүй анхаарал болгоомжгүйг л харуулж байгаа том жишээ. Харин том өнцгөөс харвал компаниудын аюулгүй ажилгааны асуудлыг анхаарахгүйгээр сургалт хамгаалалт хйидэггүйн тод үзүүлэлт. Бүүр томоор харвал Монгол оронд хариуцлага тооцох систем завхарсаны үр дүн.
хариуцлага тооцох системийг 90 онд усгасан.Сургалтаар хөдөлмөр хамгаалалт сайжирахгүй.Харин хөдөлмөр хамгаалалын инженерүүд конторт биш барилга дотуур байнга яваж осол гаргаж магадгүй техник,орчин,ажилыг олж засаж залруулж бх хэрэгтэй.Бас зардалаа аль болох багасгаж,хөдөлмөр хамгаалалын орчин бүрдээгүй аюултай орчинд дэндүү их ажилийг богино хугацаанд хийлгэх гэж улайрдаг захиралууд осолын хамгийн том шалтгаан.Тэрнээс биш хөдөлмөр хамгаалалын орчин хаалт,бэхэлгээ,гэрэлтүүлэг,найдвартай шат,өргүүр,цахилгааны унтраалга бгаа газар бараг осол гарахгүй