sonin.mn

"Увсын Хотгор" нэрийн дор Увс аймгийг "худалдах" үйл явдал болсон гэж зарим хэвлэлд мэдээлж байсан билээ. Үнэхээр ч тийм явдал болсон. Энэ нь хилийн чанадад БНСУ-ын нутагт 2010 оны 12-р сарын 29-ны өдөр болсон.

Тэр үед тус улсын сайтад гарсан нэгэн гэрэл зургийн дор Увсын хотгорыг Солонгосын талд албан ёсоор хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа хэмээн Солонгос үсгийн дор монгол үсгээр бичсэний дээр манай эрхмүүд ард нь зогссон байсан.

Увсын хотгорыг Солонгосын төрийн нүүрсний компанийн Өжүнбү дэх салбараар дамжуулан хэдхэн сая доллараар худалдсаныг залуучууд элэглэн "Ямар хямдхан наймаа вэ, манай захын ченжийн халаасны мөнгөөр газар нутгаа худалдав уу? "  хэмээн элэглэн бичсэнийг санаж байна.

Гэвч энэ нь Канадын компанийн нэртэйгээр газар дээрээ үйл ажиллагаа явуулж эхлэхэд Увс аймгийн Бүхмөрөн сумынхан тэмцэл явуулав. Уг тэмцэлд газар шороо, гал голомтынхоо төлөө цогтой тэмцэгч Жавхлан оролцож зон олонтойгоо дуу хоолойгоо нэгтгэн уг ордыг зарсан УИХ-ын гишүүн, Засгийн газрын хзрэг эрхлэх газрын дарга Ноён Хүрэлбаатарт нутгийн шорооны дээж, хөдөлмөрчдийн хүсэлтийг дамжуулсан билээ.

Саяхнаас сонгууль өнгөртөл тус компанийн үйл ажиллагааг түдгэлзүүлэв. Сонгуулийн дараа яах болж байна вэ? Увсын хотгорыг бүр хаав уу, эсвэл түр хаав уу?

Эх сурвалж: "Хөх толбо"