sonin.mn
Өнгөрөгч хоногт зам тээврийн осолд нэг хүүхэд өртжээ. Дулааны улиралд хүүхдүүд гэр хороолол, байрны гадна орчмын зам талбайд осолд өртөх явдал буурахгүй байна.
 
Тухайлбал, БГД-7 хороо, ГССҮТ-ийн хойд талын 104 дүгээр байрны баруун замд ганцаараа зорчиж байсан явган зорчигч, СХД-ийн 23-р хороо 45-17 тоотод оршин суух, “А”-г /6н.эр/-г мөргөж гэмтээжээ. Иймд эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийн аюулгүй байдлыг хангах нь чухал байна.
 
Ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 54.6.-т Энэ хуулийн 13.2.7 /Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг 13.2.7.эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх/-д заасныг зөрчсөн нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилд хүргэсэн бол эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна гэж заасан. 
 
Эх сурвалж: