Улаанбаатар хотын ЗЦГ-ын Жижүүр шуурхай удирдлагын хөдөлгөөний төв/ЖШУХТ/-д өнөөдрийн байдлаар 319 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 243 дуудлага бүртгэгджээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 33 жолоочийг журамласнаар болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж чадсан байна.
Согтуугаар машин жолоодож хөдөлгөөнд оролцох зөрчил багасахгүй байна. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөө “Blue sky” зочид буудлын хойд замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /ОНӨААТҮГ/-ын "Daewoo BS-106" маркийн автобусны жолооч А нь явган зорчигч 52 настай эмэгтэй Б-г мөргөж гэмтээжээ.
Мөн нэг ноцтой осол гарсан байна. Тус дүүргийн нутаг Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун уулзварт "Т.Prius" маркийн авто машины жолооч болгоомжгүйгээсээ болж "T.Vitz" болон " Landcruiser-200" маркийн хоёр машинтай зэрэг мөргөлдсөнөөс бага насны хүүхдүүд хүндээр гэмтэж, ГССҮТ-д хүргэгджээ.
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
автобусны жолооч нарт хариуцлага тооцоочэээээ
Sogtuu jolooch odor bvr hden arvaaraa barigdaal bhiin margaash ni mashinaa unaad l hodolgoond oroltsdog vvniig yaj zohitsuulah yum be hden saraar horidog yumuu esvel mashiniig ni davhar horiochee.ene ve chin amerik europ hemjeenii setgehvitei hvn bhgvi shdee jhon zerlegig zerlegeer vzehgvi bol bolohgvil bna da hvnii erh gj yarih zov ch hvniig hvndeldeggvi hvmvvstei tim yariad odoohondoo hetsvv bna shd
ene sogtuuruulah undaa hereglesen uedee joloo barihaa hezee bolih ym be uher mongolchuudaa , hichneen hor urshigtaig medej bgaa bizdee, daraa ni tolgoigoo shaaj amaa barj bhaas omno ni neg bodood uzeej ee sogtuu joloojgui odor Mongold hezee bh bol
HUDALAA SHAAJAAGAAN