СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан, Мэдээлэл судалгаа арга зүйн хэлтсийн ахлах реферант Т.Гүенбаатар нар өнөөдөр сэтгүүлчдийг саналын хуудасны хэвлэлтийн явцтай газар дээр нь танилцуулав.
Саналын хуудас хэвлэх ажил даваа гарагаас “Мөнхийн үсэг” компанид эхэлсэн. Одоогоор хэвлэлийн явц 50 хувьтай байна. Саналын хуудсыг тусгай хээ бүхий Канадаас оруулж ирсэн цаасан дээр хэвлэж байгаа тул дуурайлгах ямар ч боломжгүй аж.
Саналын хуудас А4 хэмжээнээс яльгүй том байх бөгөөд 595 төрөл, 2 сая орчмыг хэвлэх юм. Саналын хуудасны эх бэлтгэл, хэвлэх, боож баглах, хүлээлцэх явцад хэвлэх үйлдвэрийн ажилчдаас гадна тусгай ажлын хэсгийн гишүүд, нам, эвсэл, төрийн бус байгууллагын ажиглагчид ажиглаж байна.
Аюулгүй байдлын хувьд Төрийн тусгай хамгаалалт, ЦЕГ, ТЕГ-ын ажилтнууд хариуцаж байгаа юм. Тээвэрлэлтийн хувьд авто замаар болон онгоцоор орон нутагт хүргэх гэнэ. Саналын хуудсыг санал авах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргэхээр тооцож хэвлэлтийн үйл ажиллагааг явуулж байна.
Н.Отгончимэг
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Xerev ingej bichij bgaa bol xuuramchaar ashiglax bolomjtoi gesen ug. Sanaliin xuudsiig xevlej bgaa Munhiin useg kompani no-toi asuudal gargana shuu anxaaraldaa avaarai tamini ee kkkkkkkk
Хэвлэж л байгаа юм чинь мөнгө өгвөл Монголчууд хэнч хэдийгч хэвлээд өгнө хөөе!
Нам эвсэл ажиглаж байгаа гэж шал худлаа шүү. "Эх Орончдын Нэгдсэн Эвсэл''-д ямарч байсан мэдэгдээгүй. Тийм учраас Хяналттай гэдэг ор үндэсгүй зүйл юм.
Хар машин гэж сайхан луйварчин байхад саналын хуудас бол зүгээр л нүд хуурч байгаа зүйл юм.Саналын хуудсыг яаж ч бөглөсөн эрх баригчид өөрсдийн хүссэн үр дүнг гаргаж авна.Тэгэхээр нэг бодлын сонгууль өгмөөргүй л байгаа юм.Гэвч галзуу хүн биш, ялтан биш болохоор өгмөөр ч юм шиг.
Бүх намууд тэрний дотроос 2 намаас бусад намууд үүнд маш анхаараарай,шалгаарай,хэвлэж байгаагаас хойш асуудал гарахгүй гэсэн баталгаа байхгүй гэдгийг бид хар машин болоод бусад сонгуулиудаас хангалттай харсанш дээ.
майлдаг мал биш юм бол та нарын машиндах програмыг захын хүн мэднэ
Ed nariin yarij xelj bichij bgaag esregeer ni oilgochix xeregtei ugaasaa uildel ni tiim bdag. Bolomjgui gej bgaa bol bolomjtoi yum bna geed oilgochixod bolno shuu
Саналыг машинаар тоолдог болсон нь технологийн дэвшил мөн шүү дээ, харин журам, дүрмээр нь ажиллуулах, олон нийтэд машины ажиллах горимын талаар зөв ойлголт өгч, хардлагыг багасгах нь СЕХ-ны ажил мөн