sonin.mn
Өнөөдөр өглөө 08 цаг 25 минутын орчим ЧД-ийн нутаг зуслангийн замд байрлах Зунжин дэлгүүрийн баруун талын замд ноцтой осол гарчээ.
 
Subaru маркийн автомашины жолооч Т нь урсгал сөрж, Ө жолоочтой T.Allion маркийн автомашинтай мөргөлдөж улмаар Т нь газар дээрээ нас барж, Ө нь ГССҮТөвд хүргэгдэн очоод нас барсан байна. 
 
Мөн машинд сууж явсан хоёр хүн гэмтжээ. Одоогоор ослыг шалгаж байна.
 
 
Сэрэмжлүүлэг
 
Тээврийн хэрэгсэл жолоодох үедээ замын хөдөлгөөний дүрмээ чанд баримталж, хурдаа тохируулж явах, хүүхэд тээвэрлэх гэж байгаа бол зориулалтын суудалд суулгах, хажууд яваа зорчигчийн хамгаалалтын бүсийг зүүлгэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй байхыг Замын Цагдаагийн Газраас анхаарууллаа.
 
 
 
 
 
Эх сурвалж: ЗЦГ