Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Үндэсний аюулгүй байдал” судалгааны төвөөс “Монгол тамхи Со” компанийн хувь эзэмшигч Ц.Дашдоржийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, АТГ-аар шалгуулахаар албан бичиг хүргүүлэх болжээ.
Энэ талаар өнөөдөр тус төвийн тэргүүн Д.Төмөрбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн байсан хүн өөрийн эзэмшилд байх тамхины үйлдвэрийг татвараас чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, энэ оны дөрөвдүгээр сард гарсан УИХ-ын 27 дугаар тогтоолд тамхины гаалийн онцгой албан татварыг 30 хувиар тогтоосон. Харин “Монгол тамхи Со” компани үндэсний үйлдвэрлэгч гэх нэрийдлээр 5 хувийн татвар төлж байгаа юм. Гэтэл Монгол Улсад тамхины ургамал тариалах боломжгүй, цаасыг нь ч үйлдвэрлэдэггүй. Бүх түүхий эдийг нь гаднаас импортолдог гэсэн үг. Дээрээс нь тус компанийн 70 хувийг БНХАУ-ын хоёр компани хуваан эзэмшдэг. Тиймээс энэ компани үндэсний үйлдвэрлэгч биш гэж үзэж байгаа юм.
Монгол Улсын 600 мянган тамхи татдаг гэсэн судалгаа бий. Үүнээс 45 хувь нь “Монгол тамхи Со” компанийн таван төрлийн тамхийг хэрэглэж байгаа юм. Ингэснээр энэ компани жилд 291 тэрбум төгрөгийн орлого олдог. Үүнэээс 30 хувийн татвар авбал ойролцоогоор 60 тэрбум төгрөгийн татвар төлөх ёстой. Тиймээс манай байгууллага Ц.Дашдоржийг “Хоёр дахь 60 тэрбумын эзэн” хэмээн нэрийдэж байгаа юм. Түүнчлэн Ц.Дашдорж УУХҮ-ын сайдаар ажиллахдаа мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлогоо 192 сая төгрөг гэж худлаа бөглөж, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй олон хуулийг зөрчсөн байна. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, АТГ-т энэ асуудлыг нарийвчлан шалгуулах тухай албан бичгийг хүргүүлж байна” хэмээв.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Хууль бус зүйлийн эсрэг дуугарах нь зөв. Гэхдээ нэг л захиалгат хэвлэлийн хурал шиг байна, та нар чаддаг юм бол жанхуу, ухна, миеэ-н луйврын талаар гаргаж тавиач..........
чи зайл
iimerhuu ulgaichiig dardag zag ni irj baina
Аль 10, 20 жилийн өмнө шалуулах байсан юм. Тун сайн гаршсан хулгайч даа
zovoo saitar shalgax yostoi.dunkuu yariagaaraa xalxavchilchixaad ix luivriin ezendee
Ми уяачийг маань оролдоод эхэллээ.Наранхүүг хуралд суудаггүй гэж хажигалсан.Одоо Дашдоржийг бага татвар төлдөг гээд л.
Хууль бус зүйлийн эсрэг дуугарах нь зөв. Гэхдээ нэг л захиалгат хэвлэлийн хурал шиг байна, та нар чаддаг юм бол жанхуу, ухна, миеэ-н луйврын талаар гаргаж тавиач.......
Ми уяачийг маань оролдоод эхэллээ.Наранхүүг хуралд суудаггүй гэж хажигалсан.Одоо Дашдоржийг бага татвар төлдөг гээд л.
Дашдорж их адармаатай жаатай эр байх. Ямартаа ч чимээгуйхэн шиг халтар царайлж суугаад элдэвийг амжуулсихдаг айхавтар овтшаар байхаа. Шалгахад яг л 60 бур их тэрбумын асуудал гарна аа гарна.
Toriin alba, buur said, aan yu ve? Uniig l MAN-giin zarim nuhduud zovshiltsoh hamgaalah yostoi Iim l zasag unasan,Hurelsuhiig urvagch gej heleh undes haragdahgui bna bidend.
бас баахан хайгуулын лицёнцийг ёрдийн ашигт малтмал гээд авсан даа
Улс үндэстнээ монгол хүний үр удмыг хөнөөхөд манлайлж байгаа этгээдийн нэг. Хүмүүс дуртайдаа тамхи татаж байгаа хохь нь гэх байх л даа. Архи тамхи хэрэглэгчдийг үйлдвэрлэгч нар нь тэгж хэлдэг юм байна лээ. Гэхдээ л барагдахгүй их мөнгөтэй болдогч гэсэн бусад хүмүүст ийм харгис муухай хандаж болохгүйлдээ. Энэ нийгэмд чинь бизнес хүртэл хэм хэмжээтэй хүний язгуур эрх ашигт хортойгоор нөлөөлдөггүй байх ёстой биздээ. Мөнгөнөөс болж хийхгүй юм алгаа ёстой өөдгүй нийгэмд амьдарч байнаа. Ардчилал гэсэн нэр өгчлүү тэрэндээ.
Та нар больз үзээ. Дотооддоо үйлдвэр бариад гадагшаа урсах мөнгөний урсгалыг саармагжуулж байгаа Дашдорж гэдэг хүнд ямар ч буруу байхгүй. Үйлдвэрлэлээ дэмжинэ гэчихээд юу гээд донгосоод байгаа юм бэ та нар? Харин ч бүр гаднаас тамхи оруулж ирвэл бүр өндөр татвартай болгох хэрэгтэй. Дотоодын тамхины үйлдвэрээ дэмжих ёстой. Хувь хүн тамхинаас гарахуу тамхиа татахуу гэдэг чинь энэ үйлдвэртэй хамаагүй асуудал шүүү. Үмбүү монголчууд битгий үмбүүтээд байгаарай.
Монгол улсаас өөр газар очиж улин хуцдаа пи
Хууль бус зүйлийн эсрэг дуугарах нь зөв. Гэхдээ нэг л захиалгат хэвлэлийн хурал шиг байна, та нар чаддаг юм бол жанхуу, ухна, миеэ-н луйврын талаар гаргаж тавиач.......
Ta nar bolij uz.esvel 100% gadnii tamhia heregleed hevtej bai
Dashdorj chini yas yuman deeree undesnii uildverlel erhelj baigaa hun shuu. Ene hunii uildver baigaagui bol mongolchuud tamhia 100 huvi gadnaas avch asar ih valut gadagshaa ursch baih bsan yum shuu. Ene uildveriig daramtlah bish demjih yostoi.
Tiim shuu, mongold uildverlesen uildverees baga tatvar avahaar uurlaad bgaG oilgohgui um.