2017 оны эхний 11 сарын байдлаар Зам тээврийн ослоор нийт 469 хүний амь нас хохирч, үүнээс 189 нь тээврийн хэрэгслээр зорчиж байхдаа амь нас нь эрсэдсэн байна.
Энэ төрлийн зөрчлийг бууруулах зорилгоор Замын цагдаагийн албанаас гудамж замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчид, түүнчлэн улсын болон орон нутгийн автозамд хөдөлгөөнд оролцогчдын хамгаалах бүсний хэрэглээ, хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэж байгаа эсэхэд хяналт тавьж, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, бууруулах, иргэд хөдөлгөөнд оролцогчдыг аюулгүй, ая тухтай хөдөлгөөнд оролцох нөхцлийг бүрдүүлэх, зам тээврийн осол, хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг хэрэглүүлж хэвшүүлэх зорилгоор Монгол улсын хэмжээнд “Хамгаалах бүс” аяныг 2017 оны 12 дугаар сард зохион байгуулж эхлээд байна.
ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА
Сэтгэгдэл0
2017 онд ЗЦГ улсын төсөвд торгуулиар 22 тэрбум төгрөгний орлого оруулах төлөвлөгөөтэй төлөвлөгөө тасарчих гээд байгаа тул торгуулийн аян өрнүүлж байгаа юм тэрнээс биш нэг их сайн санааны үүднээс зохиож бөйгаа аян биш лдээ кккк
Тэгээд бүгд л бүсээ зүүгээд хэвшчихээч дээ.
Тэгээд дүрмээ зөрчихгүй,бүсээ зүүгээд л явахад болоо шд.Маш амархан.Нээх зүгээр явахад нь торгоод байдаг юм шиг тэнэг тэнэг үхэр шиг юм ярих юм даа
автобусанд бүс зүүх байтугай суух суудал ч олдохгүй жинхэнэ эрсдэлтэй. Түүнийгээ шалгаач
энэ их түгжрэлд бүс зүүгээд ч яаалаа. Далимдуулах гэж
Оршуулгын цувааны хурдаар явдаг Хотын хөдөлгөөнд бүс зүүх нь илүүц. Харин ЗЦГазрынхан холын замуудад л наад шалгалтаа хийцгээвэл дээр биш үү