"Мөнгөн гүүр" эмнэлэгт мансууруулах, сэтгэцэд нөлөөтэй эмийг зүй бусаар хэрэглэж байжээ

Нийтэлсэн: 2017-12-06 15:28:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн иргэний танхимд болж буй “Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн гуравдугаар хурал”-ын үеэр "Мөнгөн гүүр" эмнэлэгт мансууруулах, сэтгэцэд нөлөөтэй эмийг зүй бусаар хэрэглэж байсныг илрүүлж, цагдаагийн байгууллага эрүү үүсгэн шалгаж байгаа гэсэн ноцтой мэдээллийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид мэдээллээ.
 
Эхлээд уг мэдээллийг нууц байдлаар ярилцаад дараа нь сэтгүүлчдэд танилцуулсан юм. БНСУ-ын иргэн Монголын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй гоо сайхны зориулалттай хоёр эмийг зөвшөөрөлгүй хэрэглэж байсан зөрчлийг илрүүлж, 120 ширхэгтэй 6670 ам.долларын үнэтэй эмийг хураан авсан байна.
 
Мөн НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун " Хяналт шалгалтаар архи, согтууруулах ундааны хаяг шошго нь тодорхойгүй үйлдвэрлэсэн зөрчил илрүүлсэн. Жишээлбэл “Мөнхжин-Од” хэмээх компанийн “Найрсаг” гэдэг архи шошго дээрээ 39 градус байдаг боловч лабораторийн шинжилгээгээр шинжлэхэд хатуулгын чанар нь 28-30 градус байсан. Өөрөөр хэлбэл, шошгод заасан стандартын хэмжээнд архи, согтууруулах ундааг үйлдвэрлэхгүй байна. Мөн архи, согтууруулах ундаа нь донтуулах бодис их хэмжээгээр агуулж байгаа нь шинжилгээгээр илэрсэн. Ихэвчлэн цагаан архинуудыг нэг стандартаар үйлдвэрлэж байгаа ч шошгыг олон төрлөөр хэвлэн худалдаалж, борлуулж байна. Одоогоор архи, согтууруулах ундаанд хордсон гомдол, санал бага ч архинд донтох асуудал их байгаа” талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ч өглөө. Тус газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд өнгөрөгч 11 дүгээр сард согтууруулах ундаа үйлдвэрлэгч 65, импортлогч, худалдаа үйлчилгээ эрхлэгч 14194, нийт 19735 аж ахуй нэгжид хяналт шалгалт хийжээ. Уг шалгалтаар нийт 5514 зөрчил илрүүлэн 3967 буюу 71.9 хувийг арилгаж,  хотын захирагчийн ажлын албанд 152 газрын архи, согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг хүргүүлжээ. Мөн тусгай зөвшөөрөлгүйгээр худалдаалж байсан 12 нэрийн 103 шил нийт 1.498.000 төгрөгийн архийг улсын орлогод оруулахаар улсын ахлах байцаагчийн акт тогтоожээ. Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Н.Одончимэг "Нийслэлийн хэмжээнд энэ оны байдлаар согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 44 аж ахуй нэгжид шалгалт хийхэд 24 үйлдвэр хэвийн үйл ажиллагаа явуулж байсан.  Харин улсын байцаагчийн шаардлагыг удаа дараа зөрчсөн, хэрэгжүүлээгүй, хаяг байршил дээрээ үйл ажиллагаагаа явуулаагүй 11 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор албан бичиг хүргүүлээд байна” хэмээн танилцууллаа.
 
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

3 сэтгэгдэл харуулж байна        

  1. Zuv zuv ingey sain shalgaj bai !!!Ard tumnii eruul mend nen terguund tavigdah yostoi !!!Em tan bolon hunsnii buteegdhuund mash sain hyanalt tavij bh chuhal uureg yumshuu ,uunii tsaana hunii eruul mend ami nasnii asuudal tavigdaj bgaa shuudee!!!

    Zochin , 2017-12-06 18:18:27, 37.248.158.107Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. ene lalariin mungun guur gedeg emnelgiig haagaach. har tamhinii guur bolson emneleg bna shd e.

    Зочин, 2017-12-06 22:03:30, 202.9.41.220Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. ТА өдөрт 10 м реклам үзээд үнэгүй БИТКОИН / задгай/ аваарай. Үзэхэд төвөгтэй бол цонхын жижигсгээд өөрийхөө юмыг хийж болно. Доорхи линкээр ороод бүртгүүлээрэй. Бүртгүүлээд орсны дараа SURF ADS дараад ардаа хэдэн секунд үзхэд хэдэн биткоин өгөх нь гарч ирнэ. Дарж үзээл таны дансанд автоматаар орно. http://btcclicks.com/?r=95b2c5b7

    bitcoin, 2017-12-07 09:40:56, 202.9.47.177Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: