sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай орны 137 сум тарваган тахлын байгалийн голомттой байдаг.
Иймд тарваган тахлаас урьдчилан сэргийлж, хууль бусаар тарвага агнах, худалдаалах, худалдан авах, тээвэрлэх зэргээс татгалзаж, сонор сэрэмжтэй байхыг иргэдэд зөвлөж байна. МХЕГ-аас болзошгүй бүс нутагт хяналт шалгалтыг тогтмолжуулах, хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, иргэдэд урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгөх, үнэн бодитой зөрчлийн мэдээллийг хуулийн дагуу урамшуулахад анхаарч ажиллахыг орон нутгийн Мэргэжлийн хяналтын газруудад үүрэг болголоо.
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг