Энэ сарын 9-ний өдрийн 22:00 цагийн орчимд Зам, тээврийн хөгжлийн яаманд тус яамны дарга нар архидан согтуурч, нэгнийгээ алсан хэрэг гарсан билээ.
Өчигдөр Засгийн газар шуурхай хуралдаж, ЗТХЯ-ыг удирдаж байсан сайд, дэд сайд, ТНБД, газрын долоон даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Гэхдээ ажлаасаа чөлөөлөгдсөн төдийгөөр дээрх нөхдөд хариуцлага тооцогдсон гэж үзэх нь өрөөсгөл бөгөөд Сайд асан Ж.Бат-Эрдэнэ нарт цаашид төрийн алба хаших ёс зүйн эрх бий эсэх асуулт тавигдаж буй юм.
Талийгаачийн найз Т.Сайнжаргал яг газар дээрээ яг юу болсон тухай ийн өгүүлжээ.
Тэрбээр “...ЗТХЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Махбал нь Дарханд цагдаа байсан, одоо тус яаманд сэтэртэй Ганбаяр хэмээх найзын хамтаар өрөөндөө өдрөөс хойш архи ууж, бусад газрын дарга нараа уруу татаж хамт архидсан байх юм. (Газрын дарга Артур, Энхбат). Тэр байтугай ээлжийн амралттай байсан н.Цэцэгмаа гэх Хүний нөөцөө “Тушаал гаргах хэрэгтэй байна” гэж дуудаж авч ирсэн бөгөөд мөн хамт архи уусан байх юм.
18:00 цагийн үед сайд нь талийгаач болон Артур дарга хоёрыг дуудаж, үүрэг өгөөд гаргаж. Талийгчийн ээлжийн амралт маргаашаас нь эхлэх байсан тул өрөөндөө ажлаа цэгцэлж байтал 19 цагаас эхлэн Б.Махбал дарга нь өөрөө болон Ганбаяр нараар талийгчийг хэд хэдэн удаа өрөөндөө дуудуулж. Ингээд 20 цаг орчимд явж орсон бололтой. Үүнээс хойш яамны гадна гарч (4-5 хүн байсан гэх) Б.Махбал нь талийгчийг хоёр цохиж унагаад, толгой руу нь олон удаа (долоон удаа-шүүхийн дүгнэлтээр) өшиглөж, эрүүн дээр нь гутлын өсгийгөөрөө гишгэж, эрүүг нь мулталж орхиод (энэ үед нь таван хүн хараад зогсож байсан байх юм!!! Б.Махбалтай өрөөнд архи ууж байсан дээрх этгээдүүд) бүгд яам руу орсон.
Талийгчийг яамны гадна орхиж орчихоод хоёр хүнээ буцаан гаргаж, тэр хоёр нөхөр нь талийгчийг чирч сандал дээр хэвтүүлээд орхиж. Тэдний араас яаман дээр жижүүрт гарч байсан Төрийн тусгайгийн хамгаалагч гарч ирээд эмнэлэг дуудаж, 20 минутын дараа эмнэлэг ирээд нас барсныг нь тогтоож. Үүний араас цагдаа ирж архидаж байсан таван нөхрийг авч явж, нэг камерт тавууланг нь хорьж эрүүлжүүлээд, өглөө нь мэдүүлэг аваад явуулж. Онц ноцтой хүн амины хэрэг гарчихаад байхад сэжигтнүүдийг нэг дор камерт хорьдог!!!.
Хэрэг явдал болсноос хойшхи мэдээллүүдийг харахаар үхсэн хүн ярьж чадахгүй юм чинь гэдэг шиг сүүлдээ буруутгах, харилцан зодоон, бүүр сүүлдээ өөрөө халтираад унасан мэтээр ташаа мэдээллэж санаатайгаар гуйвуулж байгаа бололтой. Талийгч өөрөө хуульч, өмгөөлөгч байсан бөгөөд хувь хүний хувьд бусадтай муудалцдаггүй, эв эеийг хичээдэг, хүнлэг, шударга нэгэн байсан гэдгийг тодруулж хэлье. Мөн архи дарс уудаггүй, жолооч аавын чадварлаг, зарчимч Төрийн албан хаагч байсан юм шүү. Ум сайн амгалан болтугай. Дөрвөн хөөрхөн үрс нь нулимстай үлдлээ. Нэг айлын элэг бүтэн амьдралыг сүйтгэлээ” гэжээ.
П.Мандах
Сэтгэгдэл0
Ухна пиздуу өөрөө огцрох естой.
төрийн алба руу хэзээ ч бүү ойртуул.
Хамгаалалтын алба, хамт байсан гөлөгнүүд нь юу хийж байсан юм бэ? Монгол эрчүүд ийм л жудаггүй болоод байгаа юм даа
Яамдад иймэрхуу залуусыг том том албанд тавьчихсан бна! Тэд нь ажлаа хийж мэдэхгуй, ардаа баталгаатай гэсэн аятай ес зуйгуй, хэнэггуй, еер хоорондоо угсэн хуйвалдсан шиг л бн шуудээ! МАН улс удирдаж чадахгуй нь тодорхой бн. АН ч адил. Мэдлэг боловсролгуйгээр тер удирдана гэж байдаггуй юм!
харин АН-ын үед ажил ундарч байсан юм шүү өнгөрсөн 4 жил маш их зам гүүр тавигдсан
Zasag bugd ogtsroh yostoi yum baina...aimshigtai hereg hiijee.iim l ulsaar udirduulj baigaa yum uu,...
ХҮМҮҮНГ, ХҮНИЙГ ЗОДНО ГЭДЭГ, ТЭР ТУСМАА, МАШ БАЛМАД, ХАРГИС ХЭРЦГИЙ, ХОРЛОНТОЙГООР ЗОДНО ГЭДЭГ. ЮУ Ч ГЭХ ЮМБЭДЭЭ, ХЭЛЭХ Ч ҮГ АЛГА. ЯАЖ ХҮНИЙ ТОЛГОЙ РУУ ӨШИГЛӨЖ ӨШИГЧИЖ ЧАДДАГ БАЙНАА. ЗОДОЖ БУЙ, ЗОДУУЛЖ БАЙГААГ ХАРААД ЗОГСОЖ БАЙНА ГЭДЭГ.... БӨХ ЗҮРХЭЭ. НҮД НЬ ХАЛЬТИРДАГГҮЙ ЮМ БАЙХДАА. ХҮНИЙГ ЭРЭМДЭГ ЗЭРЭМДЭГ БОЛТОЛ УЛАНГАСАН ЗОДОЖ АЛЖ БАЙХАД ЗОДОГЧИЙГ ХОРЬЖ ЦАГДАЖ БАРИАД АВЧИХГҮЙ БАЙНА ГЭДЭГ. ЁСТОЙ ЮУ Ч ГЭХЭВДЭЭ.
Талийгчийн найз чухам болсон явдлыг ийн дуугарахыг хүртэл шал өөр сэтгэгдэлтэй л байлаа, би гээч этгээд. Нийлж архи ууцгааж байгаад л өөр хоорондоо зодолдож нүдэлцэдгээждээ гээд. ГЭТЭЛ...,
Хамаг албан тушаалуудыг М.Энхболд сонгуулиас өмнө бөөндөөд зарчихсан тулд Ж.Бат-Эрдэнэ, Б.Цогтгэрэл нар үлдсэн ганц нэг албан тушаалыг зарахын тулд бараг "махчин" гэдэг нэртэй газрын даргаараа хүн алуулжээ. Бүгд л албан тушаалаа өг гэж улайрч байгаад амь насыг нь хөнөөсөн байна. МАН-ын албан тушаалын наймаа ингэж хүний аминд хүрлээ. "60 тэрбум"-ыг шалгаагүйгээс хүн амины хэрэг гарлаа.
Угаасаа л төрийн албанд НАМ аар дамжсэн ГЭМТЭ ХЭРЭГТНҮҮД дүүрэн байгаа штээ. Нэг их ёс зүйл хууль яриаад яахав дээ??????? Ямар ч үр дүнгүй. Монголд хуулийг цөө
Төрийн яамны нүүр царай ийм шүү дээ.
J.Bat-Ersdene siad guai MONGOL ULSIIN IKH HURJIIN gishuuneesee uhamsartaigaar ogtsor.
Монголын хяналт шалгалтын албаныханд мафийн гар хөл болж тэдний таашаалд нийцсэн дүгнэлт гаргаж өгөөд боломжийн амьдарах зам л байдаг.Ер нь бол хяналт шалгалтынхан тэгж амьдрах ёстой гэж хаана хаанаа ойлгодог тул хяналт шалгалт,мэргэжлийн хяналт, гааль, татварт орох гэж үхэн хатан зүтгэдэг. Харин шудрага ажилтнуудыг адлаж хэнч биш болгоод ажил албанаас нь шахан зайлуулдаг.Одоо бол алдаг болж байгаа юм байна. АН, МАН гэдэг нам бол зүгээр бидний толгой эргүүлсэн тоглоом.Хэрэг дээрээ энэ хоёр намын толгойлогчид, эрүүгийнхэн, хуулийнханаас бүрдсэн мафи монголчуудыг боолчилж байгаа.Үүнээс л салах ёстой.Үр хүүхдийнхээ ирээдүйг бодоод айдсаа ялж энэ боолчлолын эсрэг босон авч хаях ёстой.
Би дахиад хүн алсан ч гэсэн Элбэгээ ахынхаа хуулийн ачаар хэдхэн жил биеийн тааваар сууж байгаад гарах юм чинь.
Bugdiig ni halj hariutslaga tootsoh heregtei. Ajliin bairand arhidana gedeg cnini uy gesen ug we. Tegeed hariutslagatai alba hasnidag humuus estoi bolohgui. Tur tumur nuuree uzuuleh estoi.
Төмөр замын хэргийг илрүүлсний төлөө амь үрэгдсэн 2 дахь хүн нь энэ залуу боллоо. Өмнө нь нэг сэтгүүлч бүсгүй хорлогдсон.
eruugiin hereg uusgeed baih gazar luu ni yavuul ter sahaltai bandi g
Baihgvi. Holhon zailuul dargancaruudiin Cvnh barigch p.sdanuudiig!
Батэрдэнэ сайд нь наадахтайгаа ярьж байгаад зөвшөөрүүлээд орх гэсэн үүрэг өгөөд явсан. Махбал зөвшөөрүүлж чадалгүй, хорссондоо зодж байгаад алсан байна. Батэрдэний захиалга.
Засаг маань юу болоод байнаа. Одоо байтлаа төрийн яаманд хүн амины хэрэг үйлддэг боллоо.