ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНК ХХК-д
ХАРИУ МЭДЭГДЭЛ
Уг банк нь Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт төв оффисийн барилга угсралтын ажлаа 2018.07.10-ний өдрөөс эхлүүлэн, шөнийн цагаар хүч түрэн дайрч, хууль, ёс зүйг үл тоомсорлон үргэлжлүүлсээр байгаа билээ.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2018.08.28-ний өдрийн 07/2806 тоот дүгнэлтээр удаа дараа хууль, норм, стандарт зөрчсөн зөрчил илэрснийг баримтжуулан дүгнэлт гаргаж, уг дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2018.09.13-ны өдрийн 05/3383 тоог шийдвэрээр, БАРИЛГА, УГСРАЛТЫН АЖИЛ ЭХЛҮҮЛЭХ, ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛСЭН болно.
Гэтэл, Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг нь түдгэлзүүлсээр байтал газар шорооны ажил үргэлжилж, иргэд бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байна. Худалдаа хөгжлийн банкнаас 2018.10.09-ны өдөр гаргасан мэдэгдэл гаргахдаа: Одоогийн байдлаар ямар нэгэн барилга угсралт, суурь, газар шорооны ажил хийгдээгүй гэсэн байна. Гэвч барилгын ажил ид явагдаж байгаа нь хэний ч нүдэнд ил байгаа юм.
Мөн дээрх мэдэгдэлдээ: Олон Улсын шилдэг туршлага, стандартын дагуу нийслэл хотдоо чимэг болохуйц барилга барихаар төлөвлөж байна гэсэн нь Монгол Улсад мөрдөгдөх хууль, тогтоомжийг зөрчиж болно гэсэн үг үү?
Бид барилгын ажил гүйцэтгэж буй ажилтнуудад удаа дараа шаардлага тавьж, захиалагч компани болох "Худалдаа хөгжлийн банк" ХХК-ийн удирдлагуудад албан шаардлагаа хүргүүлсэн боловч хариу өгөлгүй өдийг хүрлээ. Иймд Худалдаа Хөгжлийн банкийг хууль тогтоомж, барилгын норм, дүрэм, стандарт, хот төлөвлөлтийг зөрчсөн зөрчлүүдээ арилгах хүртэл тэмцлээ үргэлжүүлэхийг үүгээр мэдэгдэж байна.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 4-Р ХОРООНЫ ИРГЭД, ОРШИН СУУГЧИД, ААН-ИЙН ТӨЛӨӨЛӨЛ
Сэтгэгдэл0
odoo buulgachihsan yamar ch asuudalgui tul gazriig tor avaad amarch saatah gazar baiguul.
Олон Улсын шилдэг туршлага, стандартын дагуу нийслэл хотдоо чимэг болохуйц барилга барихаар төлөвлөж байна гэсэн нь Монгол Улсад мөрдөгдөх хууль, тогтоомжийг зөрчиж болно гэсэн үг үү?
Олон Улсын шилдэг туршлага, стандартын дагуу нийслэл хотдоо чимэг болохуйц барилга барихаар төлөвлөж байна гэсэн нь Монгол Улсад мөрдөгдөх хууль, тогтоомжийг зөрчиж болно гэсэн үг үү?
Уг нь өмнөх барилга нь сайхан л байр байсан юм,Өөрийн газар дээр оршин суугчдын тав тух алдагдуулахгүй ажиллавал болох л юм даа,Хажууд нь ганц хуучин байр л бий тэд л шантааж хийж мөнгө авах гэж л байгаа биз,Бүх оршин суугчидтай гэрээ хийчих ганц нэг шантаажчин нь тодорхой болно,Монгол улсын нүүр царай засарч байхад бухимддаг тэнэгүүд л байгаа
Orsdiin bosgoson 500saya USD bondiinhoo oriig ylsiin tosvoos toluulne ene shydarga es yy yahaaraa ard tumen lyivarchin bankni oriig toloh estoi um
олон нийт төртөйгөө хамт эсэргүүцээд дийлдэггүй ойр хавынхнаа амар заяа үзүүлдэггүй нэг ийм хэцүү хүмүүс байх юм. Мэдээж энэ бол төрөөс том эрх мэдэлтний хийж буй ажил биз. Хэрэв энгийн хүнийх бол яаж сүртэй нь аргагүй буулгах бол бас өөрөөр нь бурууг хүлээлгэж байгаад
өөрийн газар дээрээ юугаа барих нь хамаагүй шүү. атаархуу макс ганбаатар үхэхнээ.
Энэ банкинд бүх монголчууд бүх талаар дээрэлхүүлж байдаг ямар учиртай юм вэ
Ene banknihaan arai dendnee ylsiin tosvoos bosgoson bondiinhoo huu boloh 50garyi terbym togrogiig toluulne derees ni barilga barij bn gej bysdiin omchiid haldaana ene ylsaad hyyli gej bn yy
Одоо хотод конторын барилга хэрэггүй, чимэг болох цэцэжрлэг байгуулъя.
Энэ асуудлыг нэг тийш нь болгомоор юм Хотын дарга, газрын алба үг дуугүй ямар ч тайлбаргүй өгөхгүй байх юм. Зөвшөөрөл нь байгаа бол тэрийг нь хэлээд үгүй бол үгүйг нь хэлмээр юм. Ингээд хэрүүл оруул болоод байхад Та бүхэн ус балгасан мэт байж болох юм уу.Хаана шийдэх ёстой юм тэр газар нь, хэн шийдэх юм тэнд нь хүртэл яриад асуудлыг дуусгах хэрэгтэй шүү дээ.