Өнгөрөгч 2018 оны аравдугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “KH Apartment” хотхоны хойд талд байрлах барилгын хоосон хашаанд Ч.Чамин-Эрдэнэ өндрөөс унаж нас барсан. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасаг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан билээ. Хэрэг гарсан өдрөөс хойш өдгөө хүртэл олон нийтийн дунд маш олон таамаг, маргаан дагуулсаар ирсэн. Ар гэрийнхнийх нь зүгээс түүнийг өөр газар амь насыг нь бүрэлгээд 11 давхраас шидсэн, шүүх шинжилгээнд түүний биед өөрчлөлт оруулсан, цагдаа нар дутуу шалгаж байна, гэмт хэрэгтнүүд гадаадад байна, дүгнэлт хуурамч гарсан, шоуны оролцогч Э.Одонтунгалаг хэрэгт хамааралтай гэх зэрэг олон таамгуудыг дэвшүүлж байсан. Мөн түүний ах Ч.Гэрэлхүү өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон бичлэг, нотлох баримтуудыг дэлгэж олон нийтэд үзүүлсэн.
Энэ хугацаанд олон нийтийн зүгээс цагдаагийн байгууллагаас ямар нэгэн тайлбар хэлэхийг шаардсаар байсан юм. Харин хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс амь насанд халдсан, гадны нөлөөтэй байсан, өндрөөс унахад нөлөөлсөн гэх зэрэгт шалгалт явуулахад ямар нэгэн зүйл илрээгүй гэх шалтгаанаар хэргийг хаах саналыг прокурорт шилжүүлжээ.
Уг хэргийг шалгасан Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Баттөмөр хэвлэлд ярилцлага өгөхдөө:
-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээгээр Ч.Чамин-Эрдэнийн биед олон тооны хавсарсан гэмтлүүд гарсан. Гэмтлийн улмаас нас барсан нь тогтоогдсон. Энэхүү гэмтлүүд нь өндрөөс унаж байгаа үед үүсэх боломжтой гэсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн гарын мөр олдсон 14 дүгээр давхрын салхивчаар хүн багтах боломжтой эсэхийг мөрдөгчийн туршилтаар шалгахад хүний бие багтах боломжтой нь тогтоогдсон.
Энэ хэрэгт Ч.Чамин-Эрдэнийн нагац ах Чимэдцэрэнгийн Гэрэлхүү нь тухайн шоу тэмцээнийг зохион байгуулагч болон оролцогч, шүүгч бусад иргэдийг хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн хэмээн цахим орчинд олон нийтийн сүлжээгээр тараасан. Уг асуудлыг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж шалгахад сэжигтэй зүйл тогтоогдоогүй. Мөн талийгаачийн ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлтдээ ар гэрт нь мэдэгдэлгүйгээр задлан шинжилгээ хийсэн хэмээн хүсэлт гаргасан. Хүний амь нас хохирсон хэрэгт хохирогчийн биед цогцост үзлэг хийж, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн нэгдэх хэсэг, 27.1 дүгээр зүйлийн нэгдэх хэсэгт заасны дагуу үхлийн шалтгааныг тогтоох зорилгоор мөрдөгч нь шинжээч томилж, шинжээч нь шүүх шинжилгээний тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.2 дах хэсэгт заасны дагуу мөрдөгчийн тогтоолын дагуу шинжилгээ хийж, дүгнэлт гаргадаг.
Амь хохирогч Ч.Чамин-Эрдэнийг амиа хорлоход хүргэсэн, түүний биед халдсан эсэхийг тогтоох зорилгоор МУ-ын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулахад ямар нэгэн сэжигтэй зүйл тогтоогдоогүй.
Хэрэг бүртгэлтийг прокурорын хяналт дор мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу 30.14 дэх хэсэгт зааснаар хэргийг хаах саналтайгаар прокурорт шилжүүлж шийдвэрлэж байна гэжээ.
Сэтгэгдэл0
Гэрэл хүү чи одоо бүх баримтаа дэлгээрэй.
hudlaa amia horloogui ta nar yamar aimshigtai buzar bulai nugeltei araatnuud ve nugel nudeeree garna da heregt oroltsson buh hunii orontsoguudaa
Та энэ талаар нилээн мэдээлэлтэй, амиа хорлоогүй гэдгийг баттай мэдэж байгаа болтой юм. Анхааралдаа авлаа... таньтай холбоо барина. баярлалаа
Хэрвээ Гэрэлхүү бусдыг хүн амины хүнд гэмт хэрэгт гүтгэсэн бол бас л хариуцлагаа хүлээх хэрэгтэй.Эрүүгийн хуульд Бусдыг хүнд гэмт хэрэгт гүтгэх гэж зүйл анги байгаа байх шүү! Хүн хардаж болно,хардах эрхтэй ч байх,гэхдээ бусдыг гүтгэж болохгүй шүү дээ. Бид хуулийг дээдэлдэг ниймийг байгуулах гэж л байгаа юм бол бүхнийг хуулийн дотор хийж сурцгаах хэрэгтэй байна.
Yasan hudalch yum be? Manai mongoliin huuli zasaglal unen gomdmoor! Mungtei hund uilchildeg
Юу мэдэж халаглаад байна .үр хүүхдээ тэр хачин гаж орчин болох загвар модел гэх элийнүүдээс хол байлга
Ганц манайд ч биш,хаа сайгүй загварын ертөнц бас л бузар булайгаар дүүрэн байдаг юм биш үү? Олон эмс хүүхнүүд цугларсан газара атаа жөтөө хов жив дүүрэн л байдаг биз дээ?
Би л амтай гэсэн юм шиг нотолгоогүй батлагдаагүй зүйлийг хэвлэл мэдээлэлээр цацдаг, хүний нэр хүндэд халдаж гүтгэдэг гүжирддэг явдлыг таслан зогсоох цаг болжээ

Hardaj serdsen humuusiig durdaj bgaa bus uu ?! Yag ene alsangey heleegui holbootoi bz bolzoshgui gesen bnleeshdee ,unendee huuli chini yaduu hund l zoruilsan yumshdee hun aldag bayn humuust er padgui bdgiig ui tumen jishee mongoloor duuren il tod bgaa bizdee ?!!!
Яагаад талийгчийн хэрэглэж байсан гар утсыг шалгаагүй,залгасан номерууд яагаад устсан. Яагаад утсыг нь ар гэрийнхэнд өгөхгүй байгаа юм. Үнэхээр амиа хорлосон бол өмсөж явсан таавчигны өрөөсөн нь шороо өрөөсөн нь яагаад цэвэрхэн, өндөрөөс үсэрсэн гэж байгаа бол тэр өрөөсөн таавчиг тэр байрнаас холдоогүй байх байсан, бас яагаад таавчиг нь муухай болов. Талийгчийн хувцас яагаад солигдов. 11 давхар бол их өндөр 4,5н давхар биш хүн хархын эцэсгүй болно. Миний төсөөлж байгаагаар толгой тархи нүүр ам аймаар болох байсан яагаад яагаад яаж, мөрдлөгө хийсэн юм бол тэр олон тамхины иш гарын хээнүүд хэнийх байсан яагаад хэлэхгүй байгаа юм бэ зүгээр захын жишээ өшөө олон асуудал гарч ирнэ шүү дээ яагаад яагаад ямар аймаар юм бэ мөнгө, хууль хүчний байгууллага шударга юм гэж байна уу? юуг шударга үнэн гэдэг юм бэ⁉️⁉️ Энд яагаад 14 давхар гэж хэлэх болов? Энэ хүн юундаа ингэж сандарч тэвдэж ярив? Та бүхнийг ингэх тусам ард иргэд та нараас ичиж, жигшиж байна⁉️⁉️
өө заза... бүр мөрдөн байцаагч Шерлок чинь энд байсан юм байна. цааш нь үргэлжлүүлээд үнэн мөнийг олоорой. Харин ингэж сошиалаар цацах хэрэг байсан юмуу даа. Бодвол супер мөрдөн байцаагчийн бас нэг гайхамшигт арга техник байх л даа.
Sherlok bsan c yadgiin zuvshdee, hun bur sanal bodloo bichih erh bn
Яагаад талийгчийн хэрэглэж байсан гар утсыг шалгаагүй,залгасан номерууд яагаад устсан. Яагаад утсыг нь ар гэрийнхэнд өгөхгүй байгаа юм. Үнэхээр амиа хорлосон бол өмсөж явсан таавчигны өрөөсөн нь шороо өрөөсөн нь яагаад цэвэрхэн, өндөрөөс үсэрсэн гэж байгаа бол тэр өрөөсөн таавчиг тэр байрнаас холдоогүй байх байсан, бас яагаад таавчиг нь муухай болов. Талийгчийн хувцас яагаад солигдов. 11 давхар бол их өндөр 4,5н давхар биш хүн хархын эцэсгүй болно. Миний төсөөлж байгаагаар толгой тархи нүүр ам аймаар болох байсан яагаад яагаад яаж, мөрдлөгө хийсэн юм бол тэр олон тамхины иш гарын хээнүүд хэнийх байсан яагаад хэлэхгүй байгаа юм бэ зүгээр захын жишээ өшөө олон асуудал гарч ирнэ шүү дээ яагаад яагаад ямар аймаар юм бэ мөнгө, хууль хүчний байгууллага шударга юм гэж байна уу? юуг шударга үнэн гэдэг юм бэ⁉️⁉️ Энд яагаад 14 давхар гэж хэлэх болов? Энэ хүн юундаа ингэж сандарч тэвдэж ярив? Та бүхнийг ингэх тусам ард иргэд та нараас ичиж, жигшиж байна⁉️⁉️
Nuguu aluurchid mash olon ul doloogch hulsnii bicheechid hulsulsun bh chiv. Ta nar tornii tsaana suunadaa narand bhaasaa uidaad bvl narsandaa amidrah boljdee aluurchid
19 nastai zaluu tsergt ywaad 2 sariin daraa uhchihlee gadnii nuluugui genee bas bugdl gadnii nuluugui uhdeg bolson ym bishuu mongolchuud
Gerelhuu odoo ooroo l gemt heregtniig chaash haruulah heregtei boloh ni dee
Gerelhuu odoo ooroo aluurchidiin amiig avah heregtei dee
Цагдаагийн байгууллага тодорхой гүйцэт мэдээлэл өгмөөр байна. Гэрэлхүү гэдэг хүн хэрэг гарахаас өмнө уг хэргийг үйлдсэн гэж хардаад байгаа 4 залуу талийгаачийн байр луу орж байгаа бичлэг нь камерийн бичлэгээс алга болсон гэж байсан. Тэр ямар учиртай юм бэ?

Яа яа! Монголд мөнгөтөй хүн, хүний амь хохирооход зүв зүгээр өнгөрдөгийн нэг тод жишээ боллоо! гэж би бодож байна. Ойр хавийнхантайгаа ярьж байхад мөн л тэгж бодож байна даа!
Авилга, хээл хахууль гэдэг Мангас ийм л аюултай үзэгдэл ! Үүнээс л салах хэрэгтэй!
Манайханд шагналын мөнгөний хэмжээ нь л хамгийн сонин бололтой.
Naiz zaluu ni avgai huuhdee nuugaad daraa ni medsen gj Ch-giin eej yarisan. Ch-g 3 udaa jiremsluuleed zodood zulbuulsan geed ah ni helsen. Ayagui bol eeljit hardlagaa hetruuleed zodood alchaa biz. Ch zoduulan bj olon jil teseed tsug amidraad bsan gj bodohoor mungund ni l tatagdaj bsiin boluudaa. Naiz zaluu ni ih l tom ar taltai yum shig bn, mongoliin tsagdaa, huuli huchnii baiguullagiig hudaldaad avchihsan bololtoi. Herev amia horloson gevel Odnoogiin setgel zuin daramt mash tom shaltgaan bolno
сайн байцгаана уу? Цагдаагийн газрынхныг мэдэхгүй юмдаа, ойлгохгүй, МИНИЙ ХУВЬД, БҮҮР НЭГ ГАЙХАШРААД БАЙДАГ БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГ НЬ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА. Монголд амь нас нь үрэгдсэн болгон бараг л бүгдээрээ шахуу, ГАДНЫН НӨЛӨӨГҮЙ, ГАДНЫН НӨЛӨӨ БАЙХГҮЙ, #АМИА ХОРЛОСОН# Л БАЙХ ЮМ. Дэлхийд ...-р тэргүүлэгч орон гээд л мэдээлэл явж байдагдаа. МОНГОЛ МААНЬ #ГАДНЫН НӨЛӨӨГҮЙГЭЭР АМИА ХӨНӨӨГЧ, АМИА ЕГҮҮТГЭГЧ ГЭХ ХҮНИЙ ТООГООР# #ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ ОРОН МОНГОЛ# ГЭДЭГ Л БОЛЧИХООД БУЙ ЮМ БИШҮҮ ЦАГДААГИЙНХААН.
Mongoliin surtei POLICE ner zuusen hushuurnii tsagdaagiin jinhene nuur tsarai ni.....mongol gej yamar ch amidrah batalgaagui neg adgiin oron shuu dee, uher tsarailsan maluudaa!!!
Бид хүүхдүүдээ сэтгэлийн хатгүй,хатуу үг дааж сургаагүйгээс болсон болоогүй хайр дурлал,хатуу чанга шаардлагыг хүлээж авч чадахгүй болчихож.Нэг л их эрхийн тэнэгүүд.Өөрсдийнхөө бүтэлгүйтэлд зөвхөн өрөөлийг буруутгадаг тийм эрхийн тэнэгүүдийн улс болчихоод байгаа нь эмгэнэл.Социалист нийгэмд хүмүүжсэн ахмадууд л ажлын шаардлагад нийцэж ажиллаж чадаж байгааг батүүл золбин хүртэл хүлээн зөвшөөрч байсныг бид мартах болоогүй байна.
Тэр нэг заваан охин бна аа,тэмээ шиг уруултай. сэжигтэй
odoo yanaa!! unen ilersengui
Охиныг амиа хорлосон гэж дугнэлт гарсан бол яагаад амиа хорлосон шалтгааныг олохгуй бна гэдэг чинь цагдаагийнхан бас л дутуу ажиллаж бна. Амьдрал нь сайхан бол амиа хорлохгуй. Нолоолох шалтгаан бгаа
Охиныг амиа хорлосон гэж дугнэлт гарсан бол яагаад амиа хорлосон шалтгааныг олохгуй бна гэдэг чинь цагдаагийнхан бас л дутуу ажиллаж бна. Амьдрал нь сайхан бол амиа хорлохгуй. Нолоолох шалтгаан бгаа
Odontungalag Nemeheeg tanding gesen biz dee. Herev har tamhi tatdag bol Odnood Nemehee belen uguush bolson. Odnoo Nemeheegiin har tamhi tatsan yed n uuriinh n garaar mogoi bariulj uduj turhirch baij Chamiag aluulsan gej bodoj bna
Манай хууль хүчнийхэний байр суурь шалтгаангүй өөрөө үхсэн хэрэг гэж нотлоход л ажлаа явуулж байна. Энэ салбарыг чадварлаг нөлөөлөлгүй ажилладаг болгомоор байна шүү.
Гэрэлхүү худлаа шоудаад байгаа юм бишүүв Мөнгө сөлгөчих санаатай