Эрх ашгаа хамгаалуулах хүсэлтэй иргэдийн ШӨХТГ-т хаягладаг гомдлуудаас хамгийн их жин дардаг нь сүлжээ дэлгүүрүүдтэй холбоотой байдаг. Лангуу болон кассын үнийн зөрүүгээс гадна давамгай байдлаараа далимдуулаад 20-30 хувийн ашиг олдгийг О.Магнай ШӨХТГ-ын дарга байхдаа хэлж байв. Тэрээр “Үйлдвэрлэгчид 3-5, импортлогчид 10 хувийн ашгийн төлөө ажиллаж байхад сүлжээ дэлгүүрүүд давамгай байдлаа ашиглаж, 20-30 хувийн ашиг нэмж байна. Эцсийн үр дүнд иргэд хохирч байна” гэж байсан удаатай.Тухайн үед ШӨХТГ-аас нийслэлд үйл ажиллагаа явуулдаг “Номин”, “Миний сүлжээ”, “Макс”, “Замбалай”, “Оргил” зэрэг томоохон сүлжээ дэргүүрүүдэд шалгалт хийхэд лангуун дээрх үнэ кассын үнэтэй зөрсөн зөрчил илэрсэн гэдгийг мэдээлж байсан. Мөн сүүлд “М-Си-Эс Кока Кола” компани ундаа, ус, жүүс зэрэг шингэн хүнсний бүтээгдэхүүнийхээ жижиглэнгийн үнийг “Номин” сүлжээ дэлгүүртэй үгсэн тохиролцож нийлүүлдэг талаарх гомдол ШӨХТГ-т ирснийг хэвлэлүүд хангалттай мэдээллээ. Тэгвэл энэ мэтээр иргэдийг хохироож, төөрөлдүүлдэг сүлжээ дэлгүүрүүд улам даварч, сүүлдээ хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа талаарх гомдол ХЭҮК-т иржээ. Тодруулбал, иргэн А-г “Номин супер маркет” дэлгүүрээр үйлчлүүлээд гарахад найман настай хүүхэд нь 2000 төгрөгийн үнэтэй ууттай чихэр кассанд бичүүлэхгүйгээр авч гарсан байна. Гэтэл дэлгүүрийн хамгаалалтын ажилтан иргэний хувийн мэдээлэл, гар утасны дугаарыг авч, найман настай хүүг нь бичүүлэлгүй авч гарсан барааг бариулж зогсоож байгаад зургийг авч самбарт тавина хэмээн бага насны хүүхэдтэй гэмт хэрэгтэнтэй адил харьцаж, сэтгэлзүйн гүн цочролд оруулсан талаар гомдол гаргажээ.
Гомдлын дагуу шалгаж, тайлбар авахад “Номин холдинг” компанийн Борлуулалт үйлчилгээний салбар дэлгүүрүүдэд мөрддөг журамд хулгай хийсэн этгээд болон хулгайлсан барааг зургаар баталгаажуулж, самбарт байршуулах, байршуулсан зургаар нэгдсэн сан үүсгэх бүртгэлд оруулах талаар зохицуулсан байжээ.
Мөн дэлгүүрийн журамдаа оруулсан сэрэмжлүүлгийн самбарт “Хулгай хийсэн этгээдийн зургийг авах, овог нэр, огноо зөрчил гаргасан үйлдлийг самбарт бичиж байршуулах, цахим мэдээллийн сан болон бүртгэлд овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаягийг бичиж оруулах, хулгайлсан барааны үнийн дүнд дүйцүүлэн 1000-10 мянган төгрөгийн үнийн дүн бүхий барааг хулгайлсан бол 10 хоног, 240 мянган төгрөгөөс дээш үнийн дүн бүхий бараа хулгайлсан бол зургаан сар зургийг нь самбарт байршуулах, хугацаа дууссан зургийг тухайн салбар хариуцсан дарга бүртгэлээр архив үүсгэн хадгалах” хэмээн тусгасан байжээ. Өөрөөр хэлбэл, эдний журмаар бол таны балчир хүүхэд болгоомжгүйгээсээ болоод эдний дэлгүүрээс 1000 төгрөгийн боодол бохь аваад гарвал зураг, нэртэйгээ хулгайчаараа цоллуулаад сэрэмжлүүлгийн самбарт арав хоног байршина гэсэн үг. Уг нь Монгол Улсын хууль журмаар хүний гэм буруутайг гагцхүү шүүх тогтоодог байтал “Номин” зэрэг сүлжээ дэлгүүрүүд шүүхийн өмнүүр орж, хууль журмаас давж хүний гэм буруутайг шүүдэг болжээ.
Дээрх үйлдэл хүний хувийн нууц, нэр төр халдашгүй дархан байх, гэм буруутайг нь хуулийн байгууллага тогтоох хүртэл гэм буруугүйд тооцогдох эрхийг зөрчсөн гэж үзэж ХЭҮК-оос шаардлага хүргүүлсэн байна.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Хүмүүс Номин дэлгүүрийн мөлжлөгийг их л ярьцгаадаг. 1 ш бараа нь үнэтэй, 3-4-6ш авбал хямдруулна гэдэг. Нээрэн мөлжлөгийн эдлгүүр гэлтэй. Ийм дэлгүүр бидэнд хэрэггүй. Харин Миний сүлжээ дэлгүүр, Макс нь шал өөр. Номингийн юу нь хямдарч байгаа нь мэдэгддэггүй. Гүйлгээгүй бараагаа ажилчиддаа хямдруулж юм уу шагнах маягаар зайлуулдаг гэж сонссон юм бна. Турк бараа гэсэн мөртлөө хэрэглэх заавар энэ тэрийг нь орчуулж тавьдаггүй, худалдагч нар нь ч мэддэггүй. Ийм дэлгүүрээр хэн үйлчлүүлэх вэ дээ. хэ хэ хэ.
Bugdeeree l uilchluulj bn. Mobicomd ch gdn shuluulj bn. Mongold songolt daanch bhgu yumda bugdeeree yag adilhan bolohoor. Zah zeeliin huuli uilchildgui zah zeeltei uls shd mongol
дэлгүүр өөрөө хулгай хийж, хуурч мэхлэхэд хамтраад байвал яах уу? шар тос авах гэсэн чинь ҮЛЭМЖ ӨСӨХ ургамлын тос. Дал модны үрийн өнөөх транс тосыг шууд худал шошго хадаад хүн хульхидаад.
Номин сүлжээ дэлгүүр иргэдийг хуурч мэхлэх худалдааны хулгайгаа гаргууд хийдэг сайн шалгаж байх хэрэгтэй байх
Хугацаа дууссан барааг оруулж он сарыг засах ажиллагааг олон хун хелслен ажиллуулдаг монголчуудаа номингоор буу уйлчлуул
Дэлгүүрээс нь хулгай хийсэн хүнд дахин үйлчлэхгүй байх бол хаа ч байдаг практик. Гэхдээ хуулийн дагуу эхлээд цагдаад шалгуулж хулгай байна уу, санаандгүй юу гэдгийг тогтоох ёстой. Харин 8 настай хүүхдийг байтугай ер нь хүний зургийг самбарт байрлуулан олны өмнө гутаана гэдэг яав ч ёс бус үйлдэл.
Хүнсний дэлгүүрээр архи зардагаа бол Архи бол хүнэс биш хоръ Нэг гудмад хамгийн багдаа нэгээс 5 дэждгүүр байна цөм архи зарна 10 жилийн хүүхэд хүртэл үүнээс болож архичин болож байна гудам бүхэнд архаг нэртэй архичин нарын тасаг тасгууд нийлсэн салаа 30 хүртлэх хүмүүс байна тэд дэлгүүрээс дэдгүүрийн үүдээр холхиж явна Архийг 8 нэрийн гэдэг дэлгүүрээр зарха бол айл бүхэн нэг архичантай болох нээ