sonin.mn
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-Мексикийн хилийн бүсэд тогтоосон онц байдлыг цуцлах тухай баримт бичгийг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим мягмар гарагт батлав. Энэ тухай Конгрессын цахим хуудсанд мэдээлжээ.
Техас муж улсаас Конгрессын Төлөөлөгчдийн танхимд сонгогдсон Ардчилсан намын гишүүн Хоакин Кастрогийн танилцуулсан уг тогтоолыг батлахыг 245 гишүүн дэмжсэн бол 182 нь эсэргүүцжээ. Баримт бичигт Мексиктэй залгаа хилийн бүсэд онц байдал зарласантай холбоотойгоор хана барих зардлыг бусад сангаас гаргуулахыг Ерөнхийлөгч Трампт хориглосон байна.
Одоо тогтоолыг Сенатын танхим 18 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Хэрэв Конгрессын дээд танхим баталбал баримт бичгийг Ерөнхийлөгчид өргөн барина. Харин Трамп уг баримт бичигт хориг тавина гэдгээ хэдийнэ мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын өмнөд хилийн бүсэд онц байдал зарлах тухай зарлигт хоёрдугаар сарын 15-нд гарын үсэг зурсан юм.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг