ХАНОЙ. /CNN/. АНУ-БНАСАУ-ын удирдагчдын уулзалтын өмнө зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр нэгэн сэтгүүлч “Та цөмийн зэвсгээс бүрэн ангижрахыг хүсэж байна уу?” хэмээн БНАСАУ-ын удирдагчаас асуусан байна.
Энэхүү асуултад Ким Жөн Ун орчуулагчаараа дамжуулан хариулахдаа, “Хэрвээ би хүсээгүй бол ингээд зогсож байхгүй байсан” гэж хариулжээ. Уг хариултыг сонссоны дараа Д.Трамп “Сайхан хариуллаа. Гайхалтай. Миний сонссон хамгийн сайхан хариулт энэ байна” гэж хэлжээ.
БНСУ, Сингапурт болсон дээд хэмжээний уулзалтуудын үеэр БНАСАУ-ын удирдагч цөмийн зэвсгээс бүрэн ангижрах хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсээр ирсэн билээ.
Харин шинжээчдийн үзэж буйгаар, түүний хэлснийг нотлох ахиц дэвшил одоогийн байдлаар гараагүй байгаа ажээ. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг