sonin.mn

АНУ болон Иран шинэ шатны хэлэлцээрээ удахгүй хийнэ гэсэн зах зээлийн хүлээлтээс шалтгаалан АНУ-ын зүүн нутгийн цагаар 8-р сарын 2-ны үдээс хойш шинэ долоо хоногийн арилжаа эхэлсний дараа олон улсын түүхий газрын тосны фьючерсийн үнэ огцом унав.


2-ны өдрийн 19:00 цагийн байдлаар Нью-Йоркийн барааны бирж дээр есдүгээр сард нийлүүлэх хөнгөн түүхий газрын тосны фьючерсийн үнэ нэг баррельдаа 74.78 ам.доллар болж буурсан нь өмнөх арилжааны өдрийн хаалтын ханшаас 5.89 ам.доллар буюу 6.96%-иар буурсан үзүүлэлт юм. Үүний зэрэгцээ Лондонгийн Брент түүхий газрын тосны фьючерсийн аравдугаар сарын үнэ нэг баррельдаа 81.55 ам.доллар болж буурсан нь өмнөх хаалтын ханшаас 6.38 ам.доллар буюу 7.26%-иар буурсан үзүүлэлт гэнэ.


Одоогийн байдлаар Нью-Йоркийн Худалдааны Биржийн есдүгээр сард нийлүүлэх хөнгөн түүхий газрын тосны фьючерс болон Брент түүхий газрын тосны аравдугаар сарын фьючерсийн үнийн уналт багасаад ойролцоогоор 4% болжээ.




АНУ-ын Ерөнхийлөгч Данальд Трамп 2-ны үдээс хойш Ерөнхийлөгчийн тусгай нисэх онгоцонд хэвлэл мэдээллийнхэнд хандан, АНУ маргааш Ирантай хэлэлцээр хийнэ гэж мэдэгджээ. Өмнө өдөр нь Д.Трамп Иранд хийх цэргийн цохилтоо цуцалснаа зарласан байна.


Г.Бямба