Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах гурван үндэслэлийн нэг нь концессын гэрээний асуудал байв. Тухайлбал, Засгийн газрын сайд асан Н.Номтойбаяр “МАК” компанидаа 78 тэрбум, С.Бямбацогт “Алтай трест” компанидаа 77 тэрбум, Ж.Мөнхбат “Засагт чандмань майнз” компанидаа 163 тэрбум төгрөгийн концессын эрхийг авсан нь тухайн үедээ нэлээд хурцаар яригдаж, тэднийг сайдын суудлаас огцруулах хэмжээнд очиж байв. Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар стратегийн ач холбогдолгүй зарим концессын гэрээг цуцлах шийдвэр гаргажээ. Цуцлах концессын жагсаалтад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын “автор” бүхий Дорноговь аймгийн Сайншанд сумыг Дэлгэрэх сумтай холбох 130 км замын концесс багтсан байна.
Концессын эрхийг Ж.Мөнхбат гишүүний эхнэрийн ахын компани гэх “Засагт чандмань майнз” компанид олгосон бөгөөд 2017 хоёрдугаар сарын 7-ны өдөр гэрээ байгуулсан. Улмаар тухайн оны дөрөвдүгээр сарын 12-нд болсон Засгийн газрын хуралдаанаар 163 орчим тэрбум төгрөгийг төсөвт дарамт болохгүйгээр шийдвэрлэхийг Сангийн сайд болон Татварын ерөнхий газрын даргад даалгасан байдаг. Ингэж тус компани концессын гэрээ гүйцэтгэх эрхтэй болсон юм. Харин жил гаруйн хугацаа өнгөрсний дараа ийнхүү У.Хүрэлсүхийн Засгийн газар Ж.Мөнхбатын компанийн концессын гэрээг цуцлах шийдвэр гаргав.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр мэдээлэл хийсэн. Дээрх концессоос гадна “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн концесс, Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих гээд одоогоор 11 концессыг цуцлахаар шийдвэрлэжээ. “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн концессын гэрээг “Чингис лэнд деволепмент-Шинэ хөгжлийн зам” ХХК-тай байгуулсан бөгөөд өмнө нь гэрээг нэг, зургаа хүртэлх сараар сунгасан байсан юм.
Түүнчлэн концессын гэрээг цуцлах болсон шалтгаанаа Засгийн газар Монгол Улсын эдийн засагт бодитоор хохирол учруулж байна гэж тайлбарлалаа.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар болж байгаа, болохгүй байгааг нь ил тодоор хэлж явах жишиг рүү орох нь зүйтэй. Банкны салбар хэт улс төртэй хутгалдсан энэ нөхцөл байдлаас болж, авлига болон мөнгө угаалтын хэрэгтэй тууштай тэмцээгүй нөхцөл байдлаас шалтгаалж, хууль хяналтын байгууллага болон шүүхийн завхралаас болж Монгол Улс сааралжих нөхцөл байдалд орчихоод байсан. Одоо ч арилаагүй явж байна” хэмээн энэ үеэр онцолсон.
Харин үргэлжлүүлэх концессын жагсаалтад Говийн бүс уул уурхайн төслүүдэд үйлдвэрийн технологийн ус нийлүүлэх төсөл, Тавантолгой- Ханбогд- Ханги чиглэлийн авто замтай холбоотой төсөл, Дархан-Сэлэнгийн автозамаас Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур, Зэлтрийн боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай авто замын концесс багтжээ. Засгийн газар концесс эзэмшигчтэй гэрээг үл маргах журмаар цуцлах, үүнтэй холбогдон гарах нөхөх олговор, алдагдал, олох ёстой байсан ашгийг хариуцахгүй байхыг концессын гэрээнд тусгасан байдаг байна.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Ми овогтын дунд хурууг тасалж Жунай Гончигоогийнх нь Архангай руу нь шид! Батбаяр зайран нь хийморийг нь сэргээж өгөг.
Za MAH Mongol ulsad shudsrga eos togtooloo yu ! Ardchilliin hamag ongotei oodtei buheniig sorchlon huu hamah mortloo muu muuhai bolgoniign ene chin ta nariin huseed baisan ter ardchilal gedeg chin iim baina hemeen baiguulsan niigemdee hunii mosgui huiten setgeleer handagch MAH shudarga eos togtoolo yu !?
Za MAH Mongol ulsad shudsrga eos togtooloo yu ! Ardchilliin hamag ongotei oodtei buheniig sorchlon huu hamah mortloo muu muuhai bolgoniign ene chin ta nariin huseed baisan ter ardchilal gedeg chin iim baina hemeen baiguulsan niigemdee hunii mosgui huiten setgeleer handagch MAH shudarga eos togtoolo yu !?
Гончигоо гэгч хүн ямар хамаатай? Яагаад тэр хүний нэрийг муугаар гаргав?
нам нь оронд нь нэг юм өгсөн л бгаа даа чухам юу бол нам дагасан шуналын туламнууд зүгээр цуцлуулаад үлдэнэ гэж бхгүй
enhamgalangiin . kontses uud hezee tsutslahdah ve?? huvsguld heden shavar ambaaruud bosgoson bolood tusviig tonon deeremdej bui enhaamgalang vnenchiin dvreer harch taachaaldsaar baih uu . ?? konkong t tonson hurunguu avgain nereer opshordoj tonson lalar..
enhamgalangiin . kontses uud hezee tsutslahdah ve?? huvsguld heden shavar ambaaruud bosgoson bolood tusviig tonon deeremdej bui enhaamgalang vnenchiin dvreer harch taachaaldsaar baih uu . ?? konkong t tonson hurunguu avgain nereer opshordoj tonson lalar..
Яг цуцалсан уу? Худлаа маск өмсүүлж байж болно шүү.
naadah chini yasan ih shunaltai hulgaich ve zam teevriin yamand shahsan Orgilerdene geh hulgaich arhangain hamag tenderiig naadahiin chini shahaasaar avaad hiih gazar haigaad yavj bh yumaa tender gedeg yumiig hiij chaddagt ni uguuch ene met chenjuud odoo hanaj tsadah boloogui yu arhangain tenderuudiig ATG ee shalgaj neg uzeerei
naadah chini yasan ih shunaltai hulgaich ve zam teevriin yamand shahsan Orgilerdene geh hulgaich arhangain hamag tenderiig naadahiin chini shahaasaar avaad hiih gazar haigaad yavj bh yumaa tender gedeg yumiig hiij chaddagt ni uguuch ene met chenjuud odoo hanaj tsadah boloogui yu arhangain tenderuudiig ATG ee shalgaj neg uzeerei
Архангайнхан манжийн үед эх орноосоо урваж л байсан одоо энэ мѳнхбат гэгч шүлэгч хүү эх орны мѳнгийг идэх гэж байхад нь барьж авлаа шүү дээ
Ard tumend uy ch naaldahgui bn,engiin ailiin gert ediin zasgiin usult orohgui bn gedeg ni oligarhuud kontsees,zeel mayagaar buhniig luivardsantai holbootoi bn gedgiig oilgov uu,ard tumeen.Tuuniig chin l erguulen avah gj Huuk Ouyk Auyk nar uil tamaa uzen ajillaj b.Mash sain gar niilj setgel shuluudan temcej bn.Ta nar bod l doo.Neg koncess ni ~100 terbum, Ereliin Erdenebatiin 1zeel ni l 100 terbum,iim mayagaar busad ni ch terbum terbumaar eh ornoo tonoson baigaag ene zasgiin gazar il gargalaa shdee.
51%-iin Jastiin Bathuugiin hurungu ogt or murgui alga bolson,bugd hulgailagdsan, odoo chihiig ni avaltai bish gj Niamka hashgirch baisan ni sayhan shdee.Getel Jastiin Bathuugiin 52 terbumiig Zasgiin Gazar il bolgoj tsaashid 90 terbumd hurch magadgui gelee.Niamka ,Altan, Bathuu,Eduardo Suren nariig gal ham,ami nas ni ch barag neg gj zunduu l bichsen.Ene zasag unen,tsag nargui,galzuu ajillaj bn.Neftiin uildveriin ded butets barag duusch bgaa.Gants tumur zam bish bas avto zam geed ded butets gedeg nuser hund ajliin ard garlaa.Bayarllaa.Zasgiin ner hundiig unagaasan said nar chin davhar ta nariin ner hundiig unagaj,hiisen ba hiih gj bui ajliin chin ur dung "baihguitei" adil bolgoj songuuliaar ballah vii.
Зөв алхам,болж байна,үргэлжлүүл,эцсийн үр дүн гартал тэмцээрэй дээ.
алтанбулаг замын- үүдийн төслийг өрөнхийлөгч баттулга булаан авчээ Их эртнээс занадаг байсан
Koncess nereer ulsiin hurungu zavshdag etgeeduudiig changalah heregtei.Zuvhun gereeg cuclaad zogsoh bish yah gej baisniig ni todruulah heregtei