УИХ-ын гишүүдийн тооны зохист хэмжээний асуудал
Бүх иргэдийн социаль харилцааны цогцос бол нийгэм мөн гэж тодорхой утгаар үзэх аваас тэдгээрийн (иргэдийн) нийгмийн шинж, байдлыг үл алдагдуулан хумьж, төвлөрүүлж, зангидаж буй мэтээр хэмжээг нь олон зуу, мянга дахин багасгаж, агшааж байж тэднээс (иргэдээс) төр, засгийн газрыг байгуулдаг гэж дүрслэн хэлж болох юм. Тэгэхлээр төр, засгийн газар бол ард түмэн, нийгмийг төлөөлж, тэднээс эрх ба хүч авч, эдийн засгийн хувьд тэднээр тэтгүүлж байж үйл ажиллагаагаа өрнүүлдэг удирдан зохион байгуулагч хүч, үндсэн хуулийн дагуу буй болгосон төрийн тогтолцоо мөн юм. Тухайлбал Парламентын гишүүд ард түмнийг, сонгогчдоо төлөөлдөг. Гэвч нэг гишүүн нь хэдэн иргэн, хэдэн сонгогчдыг төлөөлж байвал хамгиийн оновчтой вэ? Энэхүү оновчтой хэмжээний их, бага байхад нь юу юу нөлөөлдөг юм бэ? Тухайн улсын газар нутгийн том, бага, хүн амын олон, цөөн, нүүдэл, суурьшлын байдал, хүн амын нягтралын хэмжээ, сонгогчдын боловсролын түвшин, тэдний улс төрийн идэвхи, сонгогчдын насны бүтэц зэрэг нь эл оновчтой хэмжээнд тус тус хэрхэн нөлөөлдөг юм бэ? Мэдээлэл сайтай, өндөр боловсролтой иргэдийг цөөн хүн төлөөлж болох биш үү? Угаас дуулгавартай, номой, бага боловсролтой, мэдээлэл багатай, бүдүүлэгдүү сонгогчдыг мөн л ганц, хоёр хүн ор нэр төдий төлөөлж байж бас болох биш үү? Асуудлын нөгөө талыг авч үзье. Өндөр боловсрол, өргөн цар хүрээний мэдлэг, мэдээлэл бүхий, маш идэвхитэй, санаачлагатай гишүүн (сонгогдогч) хэдэн ч зуун мянган сонгогчийг төлөөлж чадах биш үү? Эсвээс боловсрол, мэдлэг, мэдээлэл, идэвхи, санаачилгаар сул, дорой гишүүд олонтой парламент аль болохоор том л байвал үнэнд ойролцоо шийдвэр гаргах бус уу? Энэчлэн, хэдэн арван янзын асуулт тавьж болох юм.
Өмнө дурдсан, асууснаас огт өөр зарчим, хүчин зүйлүүд энд чухалчлагддаг байж бас болно. Жишээ нь татвар төлөгчид нь тэжээж чадаж л байгаа юм бол төрийн хэмжээ хичнээн ч том байж бас болох талтай. Ингэхлээр баян, чинээлэг улс оронд төв төрийн хэмжээний асуудал лав л эдийн засгийн талаасаа босож ирэхгүй байж болох юм. Дуртай хүмүүс нь дуртай үедээ, дуртай тоогоороо сонгогдоод парламентын танхимд сууж, хууль батлалцаж л байг. Тэднийг цөөн, олон, яг таарч тохирсон хэмжээтэй гэж ангилах, судлах нь илүүц гэж бодож болох л доо...
Ер нь юуг юутай уялдуулж, юуг юутай холбож, шүтэлцүүлж байж парламентын хэмжээг, түүний гишүүдийн тооны нэн оновчтой хэмжээг тогтоодог юм бэ? Парламентын хэмжээнд боломжит дээд хэмжээ (максимум), боломжит доод хэмжээ (минимум), яг таарсан хэмжээ (оптимал) гэж бий юу?
Парламентын гишүүн хүн сонгогчдынхоо чухам юуг төлөөлдөг юм бэ? Улс төр, эдийн засгийн тодорхой үзэл, баримтлалыг уу, эсвээс асуудал нэг бүрээр сонгогчдынхоо олонхийн ашиг, сонирхлыг төлөөлдөг үү?
Аль ямар оронд парламентын нэг гишүүн хэд хичнээн тооны сонгогчийг төлөөлөх бодит бололцоо, эрхтэй байдаг юм бэ? Ер нь төлөөлж чадах бодит боломж, түүнд суурилсан төлөөлөх бодит эрх гэж бий юу? Хэтэрхий олныг төлөөлсөн (сонгогчид 100% санал өгсөн) гишүүний эрх нь их, түүнээс хэд дахин цөөн сонгогчийг төлөөлсөн (сонгогчдын 20-30 хувийн санал авсан) гишүүний эрх нь бага байж болох уу?
Прагматик байр, сууринаас хандвал “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж” төрийнхөө хэмжээ, парламентын тоог тогтоох нь хамгийн дөт зам, зөв арга байж ч болох талтай.
Олон улсын практикаас харахад улс, үндэстэн, ард түмнээ ердөө ганц иргэн нь төлөөлөх нь бий, цөөн хэдэн хүн төлөөлөх нь ч бий, хэдэн арван хүн төлөөлөх нь ч бий. Ерөнхийдөө бол төлөөлөгчдийн тоо олон байснаар заавал зөв шийдвэрт хүрдэг биш. Цөөн байснаар заавал буруу шийдвэр гаргаж, алдаа хийдэг биш билээ. Хэдэн мянгуулаа зөвлөлдөөд, хуралдаад буруу шийдвэр гаргасан тохиолдол олон. Хэд гурвуулахнаа хуралдсан хэрнээ алдаа ер гаргаагүй нь бас олон. Иймээс зарим орон зөвхөн тэжээж чадах, цалинжуулж чадах тооны хүнийг л төв төрдөө сонгон ажиллууж иржээ.
Ихэнх орны жишгээс харахад парламентын гишүүдийн тоо цөөн болох тусмаа тэдний шигшигдэх, шилэгдэх магадлал өндөр болж чанарждаг байна. Шилдгүүдээс нь шилсэн гэдэг утгаар парламентын гишүүдийн тоо цөөрөх хэрээр түүний чанар дээшилдэг ажээ. Бүр анхнаасаа л нам бүр шилдгийн шилдэг гэсэн цөөн хэдэн хүний (25 эсвэл 27 хүний гэе) нэрийг шигшин байж дэвшүүлэх аваас төгс сайн бэлтгэгдээгүй, бүтээл болон улс төрийн ажлын практикгүй, хэрэг дээрээ тохиолдлын шахуу хүний нэр дэвшигддэггүй байна.
Нэр нөлөө бүхий том намын нэрээр нэр дэвшээд худал амлалт, хуурамч сурталчилгаа, хээл хахууль, заль мэхний ачаар сонгогдчих магадал ч эрс багасдаг. 76 хүний тоонд яаж ийж байгаад багтчихаж чадах байсан хүн ч гэсэн шилдгийн шилдэг гэгдэх 25-27 хүний тоонд багтах ч, багтаах ч боломжгүй юм. Уг хүн өөрөө ч гэсэн зүтгэж зүрхлэхгүй нь тодорхой билээ. Аливаа зүйлд хэр хэмжээ гэж байдгийг ямар тэнэг хүн ч гэсэн мэддэг, мэдэрдэг байна.
Амьдралаас харахад олон гишүүнтэй парламентын баталсан хууль нэр хүнд ихтэй, чанар сайтай байдаггүй. Тэрчлэн цөөн гишүүнтэй парламентын баталсан хууль нэр муутай, чанаргүй байдаггүй. Ард түмэн адилхан л хүлээж авдаг, сахидаг. Манай орны саяхны жишээ гэхэд л Улсын Бага Хурал 50 гишүүнтэй ажиллаж хууль баталж л байсан. Ард түмэн хүлээн авч биелүүлж л байсан. Дараа нь эл тоог 50 гаруй хувиар өсгөж 76 гишүүнтэй УИХ байгуулагдаад хууль баталж эхлэхэд өмнөх байдал янзаараа л үргэлжилсэн. Хэрэв 1992 онд Улсын их Хурлын гишүүдийн тоог мөн л 50 орчим хувиар цөөлж 25 болгочихсон бол одоо УИХ хийдгээ хийгээд л, ард түмэн баталсан хуулиудыг нь сахиж биелүүлсээр л байх байсан нь тодорхой билээ...
1991-1992 онд УИХ-ын гишүүдийн тоог 76 байхаар тогтоосон нь Нэгдүгээрт: Өмнөх Ардын их хурлын хуучны инерци хүч, нөлөөлсөн (АИХ-ын депутатуудын тоо 430-д хүрсэн байв), Хоёрдугаарт: Хөрш хоёр их гүрний төрийн бодлого, шийдвэрийн их дарамтыг сөрөн зогсож чадахуйцаар олон тоо, толгойг буй болгох гэсэн “олны хүчинд шүтэх” туйлширсан сэтгэлзүй нөлөөлсөн, Гуравдугаарт: тэр үед гэнэтхэн шахам буй болсон улс төрийн тогтворгүй байдлаас айх, бэргэх, хань татах гэсэн үл хазаарлагдах хүслэн, психоз 76 гэсэн их тоо руу түлхсэн, Дөрөвдүгээрт: УИХ-ын гишүүний тооны асуудлыг шинжлэх ухааны үүднээс авч үзэж, хянаж, оптимальчлан тогтоох хэмжээний холын хараа, улс төрийн соёл Улсын Бага Хуралд ч, Ардын Их Хуралд ч байгаагүйтэй холбоотой юм.
УИХ 76 гишүүнтэй байх, 67 хувиас доошгүй ирцтэй байж чуулах, үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бол бүх гишүүний 75 хувиас доошгүйн саналаар батлах гэх мэтийн их тоонууд нь бүгд л шинэчлэл, өөрчлөлтөөс, хөдлөнгө, динамик байдлаас айсан, бэргэсэн, ганцхүү олонхийн хүчинд дулдуйдах гэсэн туйлшрал, психозын нөлөө, үр дагавар байлаа.
1990-1992 оны үеийн улс төрийн сэтгэлзүй нь аливаад зөвхөн олонхийн саналд, массад шүтэх, жагсаал, цуглаанаар хүч түрэх шинжтэй психозыг буй болгосон нь ийм үр дагаврыг үүджээ. Тиймээс улс төрийн шинэ үзэл, ухамсрын оновчтой нөлөө, ухаалаг зохицуулалтын зэрэгцээ улс төрийн шинэ сэтгэлзүйн урсгал, таагүй нөлөө, хүчээр зарим асуудал шийдэгдэх буюу шийдэгдэхэд хүрсээр байсан болно. Тэрчлэн дан ганц идэвхтэй тэмцэгчдийн хүчээр биш харин дэмжигч, талархагч массын түрэлтээр, дотоод тохироо, нөхцлийн хүчээр биш гадаад тохироо, нөхцөл, гадаад жишээ, үйлдлийн аясаар олон зүйл шийдэгдэхэд хүрч байлаа. Иймэрхүү өвөрмөц сэтгэлзүй, психоз нь хуучин нам, төрийн зүтгэлтнүүдийг мохоож, дарамталж, шинэ нам, хүчнийхнийг зоригжуулж, түлхэж байсан юм.
Монгол оронд парламентын гишүүний тоо 76 байгаа нь бусад улсын жишээ, туршлагаас үзэхүл илт олон болохыг бид дараах харьцуулалтаас харж болох байна.
Австрали улс 18,3 сая хүн амтай. Төрийн тэргүүн нь Их Британийн хатан хаан. Парламент нь 2 танхимтай. Дээд танхим нь 76, төлөөлөгчдийн танхим нь 148 депутаттай. 2 танхим нийлээд 224 гишүүнтэй. Австрали улсын жишгээр Монголын парламент 28 гишүүнтэй байх, харин Монголын жишгээр бол Австрали улс 604 гишүүнтэй байхаар байна.
АНУ 270 сая хүнтэй. Парламентын дээд танхим (сенат) 100, доод танхим (төлөөлөгчдийн) 435 гишүүнтэй. Нийлээд 535 депутат, АНУ-ын жишгээр бол Монголын парламент 4 гишүүнтэй, харин Монголын жишгээр АНУ-ын парламент (конгресс) 8921 гишүүнтэй байх юм.
Африкийн Гана улс 20 сая хүн амтай. Парламент нь 200 гишүүнтэй. Энэ орны жишгээр бол Монголын парламент 23 гишүүнтэй, харин Монголын жишгээр бол Гана улс 660 гишүүнтэй байх ажээ.
Бангладеш улс 122 сая хүн амтай. Парламент нь 330 гишүүнтэй. Энэ улсын жишгээр бол Монголын парламент 6 хүнтэй, Монголын жишгээр бол Бангладеш 4031 гишүүнтэй байхаар байна.
Гватемал улс 12 сая хүн амтай. Парламент нь 100 гишүүнтэй. Эдний жишгээр бол Монголын парламент 19 хүнтэй, харин Монголын жишгээр Гватемалын парламент 396 гишүүнтэй байж болохоор юм.
Дани улс 8.2 сая хүнтэй. Парламент нь 179 гишүүнтэй. Данихаар бол Монголын парламент 50 хүнтэй, харин Монголын жишгээр бол Данийн парламент 270 гишүүнтэй байх юм.
Энэтхэг улсад парламентын нэг гишүүн 3 сая орчим сонгогчийг төлөөлдөг. Эдний жишгээр бол монголын парламент зөвхөн ганцхан гишүүнтэй байж болох ажээ.
Энэчлэн дэлхийн байнгын ажиллагаатай парламент бүхий орнуудын жишиг ба зарим дундчийг үзэх ахул ихэнх орны парламент 200-300 гишүүнтэй, бага орных нь 20-30 гишүүнтэй, бүр жижиг орных нь 12-14 гишүүнтэй байна.
Бүх нийтийн чөлөөт сонгууль хийгддэггүй зарим орны хууль тогтоох байнгын бус байгууллага маш олон хүнтэй байдаг. Хэтэрхий олон, дэлхийн дунджаас хэд дахин олон депутат бол олон нийтийн жинхэнэ, байнгын төлөөлөл огт биш, ихэнх төлөв хуурамчлал, хэлбэрдэлтийн илрэл гэж эдүгээ үзэх болсон юм. Энэ нь хэрэг дээрээ ч тийм ажээ. Үндэстний аль нэгэн цөөнхийг олон хүн төлөөлвөл төлөөлөл болдог, ганц хүн төлөөлвөл эс болдог гэж үзэх нь ч үндэсгүй юм.
Английн парламентын доод танхим 651 гишүүнтэй атал уг танхимын хурлын заал 437 суудалтай (214 гишүүнд суудал хүрэлцдэггүй гэсэн үг) 40 депутат л хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцдог байна. Энэ нь хэрэг дээрээ 651 гишүүний зөвхөн 21-ийн саналаар шийдвэр гарч байна гэсэн үг юм. Эл том орны хувьд энэ нь үнэхээр чамлагдахаар төлөөлөл, өнгөц хэлэлцүүлэг, гоомой шийдэл мэт санагдах ажээ. Гэвч хэрэг дээрээ бол огт тийм биш юм.
Англид эдүгээ 1200 гаруй лорд бий атал лордын танхимын хурал хүчинтэйд тооцогдох ирц нь ердөө л 3 хүн (3 лорд) байдаг. Лордын танхимын гишүүн нэг бүр нь үнэхээр ч шилдгийн шилдэг гэгдэхээр мэдлэг, туршлага төгс, нас бие жигдэрсэн, нэр алдар өндөр, чин шударга, хийсэн бүтээсэн зүйл арвинтай хүмүүс байдгаас 3 лорд хуралдаж гаргасан шийдвэр нэг бүрийг англичууд ихэд хүндэтгэн дагаж ирсэн уламжлалтай юм.
Өмнө өгүүлсэн 7 орны жишээ, харьцаагаар Монгол орны парламентын гишүүний байж болох тоог бодож гаргаваас 28; 4; 23; 6; 50; 1 гэсэн тоо гарч байна. Эдгээрийг хооронд нь нэмэж иш татсан орны тоонд (7-д) хуваалал 18,7 буюу 19 гишүүн болох юм. Энэ бол харьцуулсан орнуудын жишгээр бодож гаргасан нэгэн дундаж үзүүлэлт болно.
Тэгэхлээр манай орны парламентын гишүүний тоо 19 байхад бусад орны судлаачид түүнийг хэтэрхий цөөхөн, эсвээс ор үндэсгүй бага гэж хэлэхээргүй ажээ. Монголын 21 аймаг бүрээс нэг гишүүн, дээр нь нийслэл, хот, том хотуудаас нийлээд 6 гишүүн сонгогдож дүн нь 27 гишүүн болох ахул түүнийг хэтэрхий багадсан төлөөлөл гэж хэн ч нотлох боломжгүй нь өмнө өгүүлснээс тодорхой байна.
УИХ-ын 76 гишүүн, тэдний 76 туслахын цалин, хангамж, ордны доторх 100 шахам өрөө, тэдгээрийн тавилга, төхөөрөмж, албаны машинуудын шатахуун, жолоочийн зардал, холбооны хэрэгслийн өртөг зэргийг тооцох аваас жилийн дүнгээр, 4 жилийн дүнгээр энэ нь тун ч их хэмжээний зардал, сүйтгэл мөн болно. Энэ их зардлыг 2-3 дахин багасгах боломж ч байна, шаардлага ч байна...
УИХ-ын өнөөгийн зардлын хэмжээнд багтааж түүний дэргэд судалгаа-лавлагааны алба ажиллуулах боломж ч бас бий. Гишүүдийн тоог цөөрүүлж 27 болгох аваас УИХ-ын дэргэд шилдэг судлаачдаас бүрдсэн эрдэм шинжилгээний хүрээлэн ч ажиллуулж болно. Чухам ингэвэл л УИХ-ын үйл ажиллагааны чанар бүх талаар дээшилнэ.
Хот, хөдөөгийн татвар төлөгчдөөс хурааж хуримтлуулсан хөрөнгө болох улсын төсвийг данхайж, нүүгэлтсэн том төр эхэлж өөрөө хэрэглээд, зөвхөн үлдэгдэл хэсгийг нь ард нийтийн нийгмийн хэрэгцээнд хуваарилж байгаа өнөөгийн хачин дүр зурагдаа монголчууд бид дасчихлаа гэж үү? 22 жилийн туршид ийм байдал лавшран лавшран давтагдсан болохоор нэг хэсэг нь хүчинд автагдан дасаж, нөгөө хэсэг нь итгэлээ гээн цөхөрч, гуравдахь хэсэг тэвчилгүй амиа үргэлжүүлэн хорлосоор байгаа юм болов уу?
Эцэст нь хэлэхэд улсын төсөв бол ганцхүү төрийн өөрийн нь хэрэглэх ёстой хөрөнгө огт биш, харин төрийн гараар дамжиж ард түмний ашиг, тусын тулд зарцуулагдах ёстой баялаг гэдгийг мартаж, мартуулж огт болохгүй билээ.
Судлаач, проффесор Д.Чулуунжав
Сэтгэгдэл0
Нэг гишүүн 4 туслахтай тэдний цалан хангамж.гадагшаа явдаг сургалтын зардал энэ тэрийг бодоод үзвэл ямар аймшигтэй их тоо гарах бол......
Jenko 108 bolgono geed baisan. 108 suvarga shig bileg dembereltei ch uumuu
За болио наад тэнэг юманд чинь хэн итгэхийн жишээ авч байгаа улс нь Гана ,Гватемал Бангладеш улсч гэх шиг кк
тэгээд 76 гишүүнийг цөөдөөд байна, 108 болгох нь зөв гэж байгаа бол жинхэнэ онигоо болно доо
Ерөнхийлөгчийн санал 108 гэсэн үүнийг мэддэггүй юмуу хөөрхийдөө
naad too chin ih bn uu baga bn uu ... hvn hvnii sanal shvvdee . eh oroniihoo tuluu bol 1000 bolgosonch yaadiim ............... bi jargaltai ...... chi jargaltai ulaanbaatar bolgono gej amalsan 65 vstei atsaaaaaaa . amalsan hugatsaa chin duusaj . hot baasandaa huvub jivej . jdv chidiin lambaard uud garz hohirolgvi tsengen hugjilduj tachaadan charlah ...

БАЙНГЫН аЖИЛЛАГААТАЙ ПАР-ТЫН ЧАНАР НЬ 30 ЖИЛД ТАНИГДЛАА ШҮҮ ДЭЭ.ОДОО ШУУД ТАРААГААД БАЙНГЫН БУС АЖИЛЛАГААТАЙ ЧАДВАРТАЙ ПАР-ЫГ СОНГОХ НЬ ЗӨВ БАЙХОО
Гахай Занданшатарт дараахийг дамжуулаад өгөөч. "Гахай минь чиний торойнууд тийм олон байдаг юм байгаа биз. Харин гуйлгачин Монгол улсад тийм олон УИХ-н гишүүн хэрэггүй."
Ихдэж байгаагаас болоод гишүүн болохооргүй улсууд гишүүн болчихсон явна даа.
76 haanaas songogdson . ter gazartaa irgedeesee sanal avch baylagaa uhaj .. tsengen hugjilddug ......... ter gazartaa tsementen oigoo bosgoj jargan tachaaddag baih huuli gargah heregtei ..... ulaanbaatar hotois songogdson nymdorj shig atsnuudiig .. ogt songoh bolomjgvi geer archij haydag . davgaa avargiig songomoor b gej ard tvmeneer heleltsvvlj songuuld neriig ni shiudvvldeg bolgoh .

Beijingiin darga 6-n orlogchtoi, bi yaahaaraa 4-hun orlogochtoi baij boldoggui yum. Suuldee 8 bolood tsuulie gesen chini "Bid tsalingui ajillana gantshan ene alban tushaaliig mini heveer bailgaach..."
50 болно хөөдөг бх хэрэгтэй
Үүнтэй санал нэг байна,бидний парламентийн гишүүдийн тоондоо биш тэдний шилэгдмэл,шалгарсан,үнэхээрийн өндөр боловсрол мэдлэгтэй,эх оронч үнэнч шудрага хүлээн зөвшөөрөгдөхүйц цөөн хүн байх тусмаа УИХ-ын болоод гишүүдийн нэр хүнд нэмэгдэнэ,харин цөөн тооны мэргэшсэн зөвлөхүүдтэй байж болох юм гэж боддог,Мөн үүн дээр нэмэгдээд тухайн хүний улс төрийн болоод хувийн соёл,ёс зүй,ёс суртахуунтай нэр цэвэр,нас тогтсон,намба суусан,туршлагатай дадлагатай хүмүүсээр бүрдүүлбэл 108 -аас илүү сайн ажиллах боломжтой,гагцхүү тоондоо биш асуудал чанартай байгаа юм.Олон болох тусмаа өнөөдөр 76 яаж фракци болдог билээ гэтэл түүнээс 2 дахин илүү фракци гарч ёстой шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг болно биз дээ. Бидний явж ирсэн түүх үүнийг л хэлээд сануулаад байгаа бус уу????

УИХын гишvvдийг 3 болговол болно!
Нэг байвал яасан юм.

МУ-дарга улс гэж Геннист орно. Хятадын захын жижиг тосгон 3 саяаас илуу хvнтэй атлаа 1 даргатай... Оймсоо дуургэсэн МУ 76 мал, 80 яам, тусгай газар..сайд дарга,21 аймаг, 400 сумын дарга,...Ийм урэлгэн бхад жаахан тесев энэ тумэн малын тансаглал, машин, бензин.. хурэхгуй бна. МУ 30 тэрбум$ еренд унав. 76-г 20 болго.
УИХ-ын одоогийн 76 гишүүнийг цөөлөөд 38 болгоход болно. Тэгвэл ард түмний хяналт сайжирна. 76 гишүүн бүлэглэж сүргээрээ ЖДҮ-ээс зээл авсан нь хэргийг бүрхэгдүүлж мартагнуулах, сүргээрээ нийлж бие биенээ хамгаалах гээд янз бүрийн арга хэрэглэж байна. Батзориг шүүхээс 7-8 жилийн хорих ял авах нь тодорхой.
Bolij uz 108 bolgoh heregtei
Улс төрийн өөр өөр тогтолцоотой улсуудыг нэг хөнжилд чихжээ. Муж улсуудаас бүрдсэн АНУ-г яаж ч бодсон нэгдмэл улсын парламенттай харьцуулж болохгүй. Улс төрийн шинжлэх ухаан гэж бхаар барахгүй МУИС-д тэнхим бий. Онол ч бгаа. Тэр онолоор хүн ам харьцангуй цөөн ч газар нутаг том манайх шиг улсад байж болох гишүүдийн тооны хязгаарыг заагаад өгсөн бдаг. Харин цөөн болохоор бол орон нутгийн эрх мэдлийг дээшлүүлж улмаар нэгдмэл шинж чанарт сөрөг нөлөөтэй гэж үздэг. Төр/засгийн газрын тушаал шийдвэрийг үл ойшоох бдал өнөөдрийг хүртэл гараад бгаа нь үүнтэй ч холбоотой. Шийдвэр биелүүлэхгүй бгаа бол татаасыг нь болиулж бж л нэгдмэл улсын баталгааг хангана

чанартай цөөн байх нь зөвөө,тэгэхгүй бол тэнэг наранхүү ,бараг огт танихгүй түүний дүү саранчимэг гэх мэт хамаатан садангаар дүүрсэн тэнэгүүдийн газар болооод байна

1gishuun 4 tuslahtai baidag yum bol 20 gishuun baihad hangalttai arai ih ch baij magad
Газар нутгийн хэмжээ, хүн амын тоог хамт нь харьцуулж тооцвол бодит тоо гарах байх даа. Бангладеш, Энэтхэг зэрэг нягтшилын хувьд эрс харьцангуй орнуудтай харьцуулах нь утгагүй байх аа.
Гишүүдийн бүрэн эрхийг болиулж тэр тойрогтоо хэрэглэ гэж өгдөг мөнгө төгрөгийг нь болиулах хэрэгтэй.
УИХ-аа 2 танхимтай болгох хэрэгтэй бн даа. Үүнийг 76-даа багтаагаад хийвэл болж л бн.
Zaaval ch ygyi 76 gishyyn ch baix esgyi 66,56 bolgoj xarin tsoolox estoi!
Yaxaaraa bichsen comment minut xyrexgyi xugatsaand ustgaj tavixgyi baigaan 1 taliig barimtalsan sonin xevlel yy ????
Gishyydiig tsoolj xulgaichidaas salax xeregtei bish yy ??????
76 gishyyd baix ni ixdej baina.Yadaj 66,56 bolgoj tsoolox estoi.
Зуун ямаанд жаран ухна!. Одоогийн 76 гэхэд ард түмэнд ямар их дарамт болж байгаа билээ?. Идэж уух,авилага авч хууль бус үйлдэлд нэр холбогдож байгаа эдэнд ард түмэн улс орны хөгжил огт хамаагүй. 8- хан гишүүнтэй засгийн газар улс орноо авч явдаг европын улс оронд төрийн албан хаагч нь нийлээд л 164 хүн,хүн ам нь 6 сая гаран. Манайхтай харьцуулашгүй. 76 гишүүн гэдэг нь идэж уух боломж олгосон шагналын суудал бус уу???.
Нэг гишүүний зардал гэхэд ганц хүний цалин биш.Туслахуудын цалин,унаа машин гадаад дотоод томилолт бичиг хэрэг,дотоод гадаад хэвлэл,холбоо,тойргийн элдэв санхүүжилт гээд талийж өгнө.Ийм их зардлыг ард олонд үүрүүлж басамжлаад юүхэв дээ..Хэрвээ эд нар тооогоо нэмбэл ирэх сонгуулийг бойкотлох хэрэгтэй.Гишүүний тоог нэмдэг юм гэхэд эрх мэдлийг нь эрс хязгаарлаж өгөхгүй бол одоо байгаа 76 эррд түмэн бүүр тартагтаа тулна аа даа.Бас болоогүй ээ, намын жагсаалтаар хэдэн дээрэмчин орж ирэх сураг байгаа.Ан-г сонголоо гэхэд элбэгдорж,баярцогт,сайханбалаг,дорлигжав гэсэн рецедевистүүд буцаж ирээд толгой дээр суух болно.Ийм юмыг зөвшөөрөхөд хэцүү.Төсөөөлөхөд ч бэрх.
Одоо байгаа гишүүдийн дунд эрүүгийнхэн,эдпийн зсгийн гэмт хэрэгтнүүд,ёс суртахуунаар ялзарсан хог шаарнууд яагаад багтаад орчихов оо.Цаашдаа энэ цоорхойг хаахгүй бол парламентад ёсонд итгэх итгэл сайжрахгүй харин ч уруудаж улмаар айгаад байгаа ерөнхийлөгчийн засаглал руугааа халтирах болно.Нэр дэвшигчид намтраа бузарлаагүй хүмүүс байж гэмээ нь сая төрийн эрхэнд тэнцэх ёстой.Тэдний үүх түүхийг сэтгүүлчид болон өрсөлдөгчид нь ухаад олонд ил болгочёих учраас сонгуулийн сурталчилгааны хугацааг уртасгаж АНУ шиг жилийн өмнөөс биш юмаа нэхэд доор хаяж 6 сарын өмнөөс нэр дэвшигчдийг зарладаг болох шаардлага байна.Өөрсдийн булай бузрыг хаацайлах гэж нэр хүндэд халдахгүй ч гэх шиг заалт хуулинд оруулсныг халах шаардлагатай.Төрд зүтгэх гэж байгаа бол бүх юмаа ил болгохоос айхгүй ил тод хүн байх ёстой.
Хэдхэн хүн давамгай эрх мэдэлтэй болж төрийн хуулийгбатлах юм биз дээ. Нохой наадам гэж тэр болно доо. Хэн гуай та зүгээр байлгаад өг. Донгосох юмаа.
1 сая хүнтэй бол 10 гишүүн суух уу? Хачин юм ярьж байх юм. Аль нэг улсын эрхшээлд орохгүй гэж парламентийг сонгоод биз дээ.
ene 76 taigaa deer baih aa!!gehdee hamgiin sildegyydeen songodog baimaar bna?ard tymen ta bid mengeer songodogoon odoo zogsoo?Heden haltar chaasaar songoj hezee ch bolohgyi ee!bas songyyliin horoog sain salgah heregteio!
Ихдэж байгаа нь үнэн. Манайд 21 аймаг бүрээс нэг нэг гишүүн тэгээд хотоос бол 6- 7 гишүүн байхад л болно доо.
зөв судалгаа байна. 76-ийн хэд нь хуралдаа байнга суудаг билээ дээ. Хэт олон олигарх тэжээх хэрэг байна уудаа.
Жижигхэн монголд заавал дэлхийн норматив хэрэглээд яах вэ 76 гишүүн их байна Тооноос чанар гэдэг биздээ
Парламент 2 танхимтай байдгийн учир нь дээд танхим нь хууль боловсруулдаг, доод танхим нь ард түмний төлөөлөгч болдогт байдаг. манайд нэг танхимтай байгаа нь энэ хоёрыг зэрэг төлөөлдөг учир гишүүд хууль тогтоохоос гадна ард түмний төлөөлөл гэсэн утгаар аж ахуйтай зууралдах болж тэр бүү хэл төсвөөс тойрогтоо төсвөөс мөнгө хувиарлуулж түүнээс идэж уух болдог. Тийм болохоор гишүүн болох гэж улайрдгийн нууц энэ мэт байх жишээтэй. Тийм учраас цөөхөн ч гэсэн дээд, доод танхимтэй байвал зүгээр санагдана. Аймаг бүрээс хоёр гишүүн нийтдээ42 гишүүн дээрээс нь хотоос 12 гишүүн нийтдээ 54гишүүнтэй дээд танхим нь ард түмний төлөөлөл болоод цөөхөн тооны ( 21 )мэдлэг чадвартай хууль тогтоогч бүхий доод танхимтэй болбол ажил төрлийн хувиартай болж ажил сайжрахаас гадна гишүүд хоорондоо тохирч өөрсдөдөө ашигтай хууль батлах юмуу шийдвэр гаргахгүй байх боломж бүрдэнэ гэж үзэж байна.