Тэнгэр ууланд киргизийн талаас очиж үзсээр гурван он улирчээ. Морин жилийн хаврын тэргүүн сард хятадын талаас очих хувь тохиов. Шинжаан нутаг өнөөдөр хятадын аялал жуулчлалын хамгийн сонирхолтой бүсийн нэг болоод байна. 25.8 сая хүн амтай Шинжаанд 2025 онд 323 сая жуулчин ирсний ихэнх нь дотоодын аялагчид байжээ.
Тэд өнгөрсөн онд тус бүс нутагт нийтдээ 370 тэрбум юанийн орлого оруулсан байна. Аялал жуулчлалын идэвхтэй үе нь дөрөвдүгээр сараас аравдугаар сарын эхний хагаст тохиох бөгөөд бүгчим халуун өмнөд нутгийнхан ийшээ зорин ирэх нь их гэнэ.
Өндөр уулс, голуудын хөндий, нуурууд, цөл гээд хүний нүд булаах байгалийн үзэмж ихтэй, олон талт соёл, түүхийн өлгий нутаг гэдэг нь Шинжааны гол давуу тал аж. Гол бахархал нь мэдээж Тэнгэр уул. Энэ том нуруу Хятад, Киргиз, Казахстан, Узбек гэсэн 4 улсын нутаг дамнан орших бөгөөд 6000 метрээс дээш өндөртэй 30 гаруй оргилтой. Хамгийн алдартай Хан тэнгэр оргилд Шинжаан талаас илүү ойртож очдог.

Хятадын хамгийн олон жуулчин татдаг бүс нутгаар Шинжаан удаа дараа тодроод байгаагийн гол учир нь байгалийн ер бусын үзэмждээ байдаг. Тэнгэр уулын үзэмжийг мэдэрье гэвэл нүдээр үзэх нь л зөв юм байна гэдгийг очиж үзсэн хүн л ойлгоно. Тэрхүү үзэсгэлэнд байгаль, өвөрмөц соёлын цогцыг эдийн засгийн эргэлтэд оруулж одоогоор үндсэн хүн амаасаа 12 дахин их жуулчныг татаж чадсаны гол нууц нь аялал жуулчлал хөгжүүлэх бодлогодоо байна гэж анзаарав.
Нэгдүгээрт, жуулчид ая тухтай замаар зорчих боломжийг хамгийн түрүүнд анхаарч, бүх суурин газраа том жижиг гэлтгүй бүгдийг нь хатуу хучилттай замаар холбожээ. Нийтдээ 260 мянган км урт зам тавьсан гэх шиг болсон. Тухайн газар орны хамгийн үзэмжтэй харагдах цэгүүд дээр түр амрангаа зураг авч, дүрс бичлэг хийх тусгай талбайнуудыг байгуулж, дагалдах үйлчилгээг хөгжүүлжээ. Орон нутгийн болон хурдны замуудын хурдны дээд хязгаарыг хатуу баримталдаг учраас урьдчилж тооцсон цагаас бараг зөрдөггүй, бид гэхэд л 3400 км зам туулсан аяллын сүүлчийн өдөр хэдэн зуун км замыг яг л товлосон хугацаандаа туулаад Бээжингийн нислэгийн бүртгэл эхлэхээс 1 цагийн өмнө Өрөмчийн онгоцны буудалд хүрч, түрээсэлсэн машинаа хүлээлгэн өгсөн.
Шинжааныхан аялал жуулчлалын форматаа шинэчлэх бодлого хэрэгжүүлж, үйл явдлын аялал жуулчлал, хөдөөгийн аялал жуулчлал гэхчлэн төрөлжүүлж, шөнийн эдийн засагтаа анхаарч, зочид буудлын стандартаа жигдрүүлж байгаа юм байна.
Мэдээж хамгийн баруун хязгаар учраас хятадын төвийн болон өмнө зүгийн хөгжилтэй харьцуулахад өөтэй зүйл анзаарагдах ч хэдхэн жилийн дараа энэ зөрөө арилахуйц эрчимтэй бодлого хэрэгжиж байгаа бололтой юм. Энд байгалийн үзэсгэлэнгээс гадна дэлхийн соёлын өв, биет бус соёлын өвд бүртгэгдсэн бүхнээ аялал жуулчдыг татах хөшүүрэг болгох, ирсэн жуулчид зүгээр хараад өнгөрөх бус өөрөө оролцогч нь болж биеэр мэдрэх боломжийг илүүтэй олгохыг хичээж байгаа аж. Анчдын баяр, бүргэдийн баяр, хивсний баяр гээд хичнээн ч баяр зохион байгуулагддаг юм бүү мэд.
Хятад-Киргиз-Казахстан 3 улсын хил дээр байх Хан тэнгэр оргил, Монгол-Орос-Хятад 3 улсын хилд ойрхон Хааны ус (Монгол Алтайн нурууны цааш харсан талд байдаг энэ газрын монгол нэр хятад, казах хэлний нөлөөгөөр Канас болж хувирчээ) гэсэн хоёр газар жуулчдын анхаарлыг хамгийн ихээр татдаг аж.
Такламаканы цөл, Турфан, Зүүн гарын говь гээд жуулчдыг татах өвөрмөц содон өөр газрууд бас нэлээд бий. Өрөмчийг “Хятадын цасны нийслэл”, “Цанын эх орон” гэсэн брэнд нэртэй болгон хэвшүүлж, өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх бодлого хэрэгжиж эхэлж байгаа юм байна.

Энэ бүхнийг манай аялал жуулчлалын салбарынхан санаа аваасай гэсэндээ өгүүлэв. Харин тийш аялж үзэх сонирхолтой хүмүүст зөвлөхөд хувиараа аялах нь тийм ч таатай санаа биш байж мэднэ. Ялангуяа Хан тэнгэр, Хан усны аль аль нь хилийн бүс учраас тэр болгон дураараа яваад байж чадахгүй. Тэндхийн жуулчны компанитай хамтран ажиллах гэрээ бүхий монголын компаниараа үйлчлүүлэх нь илүү найдвартай. Миний лавтай мэдэхээс монголын Pocket Travel компани тэндхийн жуулчны компанитай албан ёсны гэрээ байгуулж, жуулчин харилцан солилцох үйл ажиллагаа эхлүүлэхэд бэлэн болоод байгаа бөгөөд захирал Purevsuren Jargal дүүгийн хүссэн ёсоор Тэнгэр уулнаа далбааг нь барин зураг авахуулаад ирсэн билээ.
Урианхан Б.ГАЛААРИД 2026.03.13.
Баасан - 03 сарын 13,
2026
Сэтгэгдэл3
Баян хүн=хөрөнгөтөн хүн=капиталист хүн=бизнесмен хүн. Энэ гоёмсог нэрний цаана зөвхөн хулгай, дээрэм, тонууль, алллага, авилгал, жирийн иргэдийн хөдөлмөр, хөлс, цус, нулмисыг сорон мөлжсөн зэрлэг махчин амьтан, мангас, чөтгөр, шулам л байдаг гэж Германы агуу их гүн ухаантан коммунист Карл Маркс хүн төрөлхтөнд анх удаа үнэнийг хэлсэн. Баячууд, капииталистууд, олиграхиуд, улс төрчид, бизнесменчүүдийн нуугдмал бузрыг хүн төрөлхтөнд анх удаа илчлэн хэлснийх нь төлөө тэд Марксизмаас, социализмаас, коммунизмаас, Оросоос, Хятадаас үхтлээ айж, коммунистуудыг 24 цаг харааж, муулж, зүхэж байдаг. КАПИТАЛИСТ (зах зээлийн хэмээх) нийгэм бол нийгмийн баялагийг цөөн хэдхэн олигархиуд, улс төрчид ард түмнээс дээрэмдэн авдаг бузар нийгэм. СОЦИАЛИСТ нийгэм бол нийгмийн баялагийг нийт ард түмэнд шударга, тэгш хүртээх хүмүүнлэг нийгэм. Агуу их Хятад, Орос улс энэ замаар үсрэнгүй хөгжиж байна. КОММУНИСТ НАМ байгуулж, капиталист МАН, АН-ын эсрэг тэмцэх сонголт монголын ард түмний өмнө нээлттэй байна!!!
1990 онд Румыны "Ардчилал" гэж солиорсон залуучууд ерөнхийлөгч Чауческийг авгайтай нь хамт нохой шиг буудчихсаныг телевизээр харуулсан. Үүнийг харсан манай аймхай хулчгар Ж.Батмөнх маргааш нь Сүхбаатрын талбайд "Ардчилал" гэж солиорсон залуучуудад хоёр гараа өргөн бууж өгөөд 3,0 сая ард түмнээ хөсөр хаяад зугтсан. Харин Хятадын ухаалаг удирдагч Дэн Си Пин нь Тэн Ан Миний талбайд "Ардчилал" гэж солиорсон залуучуудыг 1,5 тэрбум ард түмнийхээ төлөө бяц дарсан. Үр дүнд нь сүүлийн 35 жил Монгол улс бүрэн хэмжээгээр дампуурч дэлхийн хамгийн ядуу улс болов. Харин Хятад улс сүүлийн 35 жил үсрэнүй хөгжиж дэлхий хамгийн хүчирхэг улс болов. Монголчууд 1990 онд буруу сонголт хийгээд дахин 100 жил сэхэхгүйгээр дампуурчээ.
ганцхан аймагт 260 мянган км засмал зам тавьсан гэнэ !!!!!!! миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч сайн галч дарга болонгуутаа кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад 180км зам дуусгаж чадаагуй !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!