Майк Ш.Энхийн-Од NCAA-гийн замналын сүүлийн тоглолтдоо өчигдөр оролцов.Тэрбээр 28 минутыг талбайд өнгөрүүлэхдээ 19 оноо, 8 самбар, 1 дамжуулалт өгчээ. NCAA-гийн бүсийн сүүлийн ганц хожлоор March madness-руу явах эрхээ авдаг тоглолтод Өмнөд Каролиначууд хожигдсоноор тус багийн улирлын тэмцээн албан ёсоор өндөрлөж байна.
Ш.Энхийн-Од дөрвөн жилийн хугацаанд NCAA Division I-д тоглохдоо карьерынхаа 1000+ онооны босгыг давж, түүх бүтээсэн юм.
NCAA Division I-д 350-иас дээш их сургууль, 4500 тоглогч жил бүр тоглодог. Тэднээс ойролцоогоор 10 хувь нь л карьертаа 1000-аас дээш оноо авдаг байна. Харин NBA-д хүрдэг нь ердөө 1-1.5 хувь. Хамгийн сонирхолтой нь 1000+ оноо авсан тоглогчдын NBA-д хүрэх магадлал ердийн D1 тоглогчоос 5-8 дахин өндөр байдаг гэсэн баримт бий. Тэгвэл монголчууд Ш.Энхийн-Одыг NBA-д тоглосон анхны монгол тоглогч болох эсэхийг харах л үлдлээ.

Баасан - 03 сарын 13,
2026
Сэтгэгдэл0